Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана
Технологи

Хиймэл оюунаар бичсэн жүжиг Версалийн дуурийн театрын тайзнаа тавигдана

Урлаг Урлаг09/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа Францын жүжгийн зохиолч Мольерын (1622-1673) хэв маягаар хиймэл оюун (AI) зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд тавина гэж “Agence France-Presse” (AFP) агентлаг мэдээлжээ.

Уг бүтээлийг туурвиж байгаа бөгөөд 2026 оны тавдугаар сард нээлтээ хийх ажээ. Жүжгийг “Одон орны зурхайч ба Худал мэргэ” гэж нэрлэсэн байна. Уг жүжигт нэгэн зурхайч эцэг охиндоо дурлаагүй хүнтэйгээ гэрлэвэл аз жаргал, эд хөрөнгө ирнэ гэж мэргэлдэг тухай өгүүлнэ. Харин тэдний гэрийн үйлчлэгч гэрлэлтэд саад хийхийг оролдоно.

“Энэ бол Мольер өлхөн биччих байсан жүжгийн зохиол юм. Бидний мэдэж байгаагаар Мольер одон орны зурхай сонирхдог байсан” хэмээн энэ төслийг дэмжин ажиллаж буй Сорбонны их сургуулийн дэд захирал Пьер-Мари Шовен ярьжээ.

Жүжгийн зохиолыг Францын “Mistral” гэдэг гарааны компанид бүтээсэн хиймэл оюуны загвар бичиж байгаа ажээ. Уг загварыг Мольер болон XVII зууны үеийн бусад зохиолчдын бүтээл дээр тулгуурлан сургасан байна. Жүжгийн хэл найруулга XVII зууны хэв маягт нийцэж байгаа эсэх, мөн үйл явдлынх нь логик дарааллыг мэргэжлийн шинжээчдийн комисс шалгах гэнэ. “Бидний зорилго бол хиймэл оюун нь хүний бүтээлч чадварыг дээшлүүлэх хэрэгсэл болох боломжтойг харуулах явдал юм” гэж Шовин онцолжээ. Тайзны чимэглэл, хувцасны загварыг гаргахын тулд хиймэл оюуныг мөн тухайн үеийн уран зураг, зургууд дээр тулгуурлан сургасан байна.

Жүжгийг фарс буюу дундад зууны үеийн инээдмийн жүжгийн жанраар тавих бөгөөд долоон жүжигчин, гурван хөгжимчин оролцох ажээ. Версальд нээлтээ хийсний дараа уг жүжгийг бусад теартын тайзнаа тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

10/12/2025
Технологи Урлаг

Токиогийн үзэсгэлэнгийн үеэр хүн дүрст роботууд анхаарал татаж байна

05/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.