Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр Жон Леннон 85 нас хүрэх байлаа
Дуу хөгжим

Өнөөдөр Жон Леннон 85 нас хүрэх байлаа

Урлаг Урлаг09/10/2025Шинэчлэгдсэн:10/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Битлз” хамтлийн гишүүн болон үүсгэн байгуулагчдын нэг, Английн рок хөгжимчин, дуучин, ая зохиогч, дэлхийн энхтайвныг дэмжигч байсан Жон Леннон амьд байсан бол өнөөдөр 85 нас хүрэх байлаа.

Жон анхны гитараа 1956 онд ээжээсээ мөнгө зээлээд авч байв. Хоёр жилийн дараа  Жулия Леннон ослоор амиа алдав. Жон сэтгэлээр унаж, архи уун, байнга зодолддог боллоо. Хичээлдээ муудаж, шалгалтандаа уналаа. Авга эгчтэйгээ муудалцсан ч эгч нь түүнийг Ливерпулийн хөгжмийн коллежид оруулж өгсөн юм. Харин жилд нэг ч даалгавар хийгээгүй гээд Леннон тэндээс хөөгдсөн билээ.

Тэр үед Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Стюарт Сатклифф нар хамтлагаа The Beatles гэж нэрлэчихээд байж байлаа. Стюарт удалгүй хамтлагаа орхиж, бөмбөрчин Ринго Стар орж ирлээ. Яг энэ бүрэлдэхүүнээрээ The Beatles дэлхийд алдаршиж, 1970 он хүртэл тоглосоор байсан юм.

Санал зөрөлдсөний улмаас Леннон 1969 онд хамтлагаасаа гарч, 1970 оны тавдугаар сард хамтлагийн сүүлийн цомог болох “Let It Be” худалдаанд гарчээ.

Жон эхнэр Йоко Онотой хамт дуулсаар байлаа. Мөн тэд улс төрийн тэмцэл, жагсаалд идэвхтэй оролцож байсан тул АНУ-ын захиргаа албадан гаргах гэж оролдож байв.

1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Марк Чепмен Жоныг буудан, хороосон билээ. Арванхоёрдугаар сарын 14-нд дэлхий даяараа 10 минут чимээгүй зогсож, түүнд хүндэтгэл үзүүлсэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026
Дуу хөгжим Урлаг

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

М.Аззаяа Дэлхийн оюутан миссийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

28/10/2026

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

28/10/2026

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.