Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Долгион их ярьж, Балхаа удирдаж, Болоож гитараа яриулдаг гэнэ
Нийгэм

Б.Долгион их ярьж, Балхаа удирдаж, Болоож гитараа яриулдаг гэнэ

Урлаг Урлаг10/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f2adafc19408ca2cbig2643388182014-04-10-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

рэх сарын 3,4-нд  зургаан өөр ертөнц, зургаан өөр нот нэгэн тайзнаа хөглөгдөх нь ээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, И.Болоож, Б.Долгион, Г.Жаргалсайхан, Г.Пүрэвдорж, Г.Эрхэмбаяр гэсэн хөгжмийн ноён оргилууд энэ өдрүүдэд хамтарсан тоглолтоо хийхээр болсон юм байна.

Рок поп урлагийн анхдагчид болсон “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Хилчин”, “Хөхтэнгэр” хамтлагийн төлөөлөл болсон энэ зургаан эрхэм “Нойргүй хоносон зургаан нот” гэх тоглолтоо хийхээр болсон аж.

Зургаан өөр ертөнцийн нөхөрлөл хэрхэн эхэлсэн, бие биенийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж найзалсан он жилүүдийнхээ талаар тэд ийн ярьжээ. Эдгээр зургаан найзын хамгийн яриа нь Б.Долгион. Түүнчлэн энд зургаан өөр хөгжмийн ертөнц найзалдаг учраас өөр хоорондоо ямар нэг байдлаар өрсөлдөггүй бөгөөд аялгууг нь сонсоод хэний хөгжим, хэн зохиосон бэ гэдгийг нь мэддэг гэнэ лээ. Энэ зургаан хүнийг холбодог нэг зүйл нь уян зөөлөн зан.

Тиймээс зохиосон хөгжим болгон нь уянгалаг, гэгэлгэн, зөөлөн байдаг аж. Б.Долгионы “Учралын блюз”, Болоожийн “Дандаа чамайг хайрлаж явъя”, Энхбаярын “Сүүн цагаан хурим”, Жагаагийн “Хүлээлт”, Пүүжээгийн “Улаанбаатарын үдэш” гээд дахин давтагдашгүй өвөрмөц хөг аялгуунууд энэ өдөр ундарна.

Тэдний эрхэм чанарын талаар хөгжмийн зохиолч Б.Долгион ярьсан байна. Тэрбээр, “Манай Жагаа бол хэлэх гэснээ хэлчихдэг шударга хүн. Жагаагийн шударга зангаас суралцмаар байдаг юм. Балхаа аливаа зүйлийг дандаа зохицуулдаг. Бидэн дундаа удирдан зохион байгуулах авьяастай нь. Энхбаяр буурь суурьтай шаардлагатай үед дуугардаг. Бодь хүн юм уу даа.

Харин Болоож амаараа ярихаас илүүтэй гитараа яриулдаг. Одоо ч гитараа яриулах гээд сууж байна. Пүүжээгийн амнаас үг сонсоход хэцүү. Чанга яриач гэж байж сонсдог. Хүн бүр өөр өөрийн онцлогтой.

Зохиосон аялгууг нь сонсоод дотоод сэтгэлийг нь мэдэрдэг” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.