Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ дахин толилуулна
Театр

“Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ дахин толилуулна

Урлаг Урлаг15/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2014 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн нэг ангийн зургаан нөхөд есөн жилийн дараа нэгдэж, өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн “Про” театр.

Тус театрынхан өнгөрсөн хугацаанд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг,мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон юм.

Хамгийн сүүлд “Pro” театрынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм.

Тэгвэл эл уран бүтээлээ тус театрынхан ирэх арваннэгдүгээр сарын 13-наас дахин толилуулах гэж байна. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хорьдын сарнаар” моно жүжгийг Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглоно

08/09/2026
Театр Урлаг

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг Александринскийн театрт амиллаа

06/09/2026
Театр Урлаг

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.