Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ
Техник технологи

“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ

Урлаг Урлаг17/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ “MacBook Pro”, “iPad Pro”, “Vision Pro” загваруудаа лхагва гарагт танилцууллаа. Шинэ чипийн тусламжтайгаар эдгээр нь өмнөх төхөөрөмжүүдээсээ илүү хурдан ажиллах боломжтой болжээ.

Шинэ “MacBook Pro” зөөврийн компьютерын загваруудын үнэ 1599 ам.доллароос эхлэх бол 11 инчийн “iPad Pro”-гийн үнэ 999 ам.доллароос эхэлнэ. Харин хамгийн сүүлийн үеийн “Apple Vision Pro” төхөөрөмжийн үнэ нь 3499 ам.доллароос эхэлж байна. Шинэ төхөөрөмжүүдийг одоо ихэнх зах зээлд урьдчилан захиалах боломжтой болсон бөгөөд 10 дугаар сарын 22-нд худалдаанд гарна.

Эдгээр нь “Apple”-ийн намрын танилцуулгын ээлжит шинэ бүтээгдэхүүнүүд болж байна. Тус компани “iPhone 17” гар утас болон “Apple Watch Series 11” ухаалаг цагны загваруудаа есдүгээр сард худалдаанд гаргасан билээ. “Apple”-ийн хувьд 10-12 дугаар сар бол Зул сарын баяраар хүмүүс олноороо дэлгүүрээр үйлчлүүлдгээс үүдэн хамгийн өндөр борлуулалттай байдаг улирал юм. Тийм ч учраас тус компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай.

Шинэ төхөөрөмжүүд нь “Apple”-ийн M5 чипээр тоноглогдсон бөгөөд өмнөх M4 чиптэй харьцуулахад тооцооллын хамгийн дээд үзүүлэлтийг нь дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. Тус компанийн техник хангамжийн технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Жони Сружигийн хэлснээр, M5 нь хиймэл оюуны ажиллагааг ихээхэн сайжруулах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026
Техник технологи Урлаг

“Феррари”-гийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

26/05/2026
Техник технологи Урлаг

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

15/06/2026

Жесси Жэй Хятадыг анхаарлын төвд оруулав

15/06/2026

BTS-ийн бэлэг 500 мянган вон хүрэв

15/06/2026

MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

15/06/2026

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.