Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын циркчид улаан гэрэл дээр гацжээ
Уртын дуу

Монголын циркчид улаан гэрэл дээр гацжээ

Урлаг Урлаг14/04/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10155442_675405975840630_5811963258434738332_n2854333492014-04-12-12-56[www.urlag.mn]2575991542014-04-14-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Аливааг бүтээж бий болгох хэцүү хэрнээ нураах нь хэтэрхий амархан юм. Монголын циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд 70-аад жилийг зориулсан боловч хэдэн тийш нь тарааж, юу ч үгүй болгоход долоон жил л хангалттай байж. Олон жилийн нөр их хөдөлмөр, орон зай, авхаалж самбаа, чадал тэнхээ шаардсан урлагийн сонгодог төрөл болох циркийн түүхэнд улаанаар бичигдэх аюултай өдрүүд ирснийг онцгойлон сануулж, Монголын циркчид анхдугаар чуулга уулзалтаа хийлээ. Автомашин хүртэл улаан гэрэл асахад зогсдог. Байргүй, ажилгүй, мөнгөгүй болсон ч чадал тэнхээгээрээ урагшилсаар байсан Монголын циркийн урлагийн амьсгаа тасрахад ойрхон болжээ.

Улсын циркийг хувьчилж, нэг л өдөр жүжигчдээ хөсөр хаясан шигээ, өдгөө “толгой хоргодож” байгаа ганц байшин болох Хуучин циркийг нь өөр зориулалтаар ашиглахаар болоод байна. Нэг жүжигчний амьдрал хийгээд, нийт циркийн урлагийн өмнө тулгамдсан асуудал хэтэрхий олон болсон учраас Монголын циркчдийн холбоо Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран өнгөрсөн бямба гаригт Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалтыг хийсэн юм. Харамсалтай нь энэ чуулга уулзалтад ССАЖ-ын сайд, дэд сайдын хэн нь ч суусангүй. Харин сайдын зөвлөх, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн Б.Тунгалаг, ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах гарын дарга З.Баянзул нар оролцсон юм. Монголын циркийн урлагийн түүхийг биеэрээ, авьяасаараа бичилцэж яваа ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 200 гаруй жүжигчин чуулга уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Жүжигчид ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэл зовниж, өөрчлөлт мэдрүүлэх ногоон гэрэл түргэхэн асаасай хэмээн тэсэж ядан хүлээж байгаа нь илэрхий. Тэдний хэлж ярьсан болгоноос өнгөрсн өө дурссан бахархал, өнөөдрөө бодсон харуусал тодорно.

Анхдугаар чуулга уулзалтыг нээж Монголын циркчдийн холбооны ерөнхийлөгч, доктор Л.Чулуунбаатар үг хэлсэн. Харин Улсын циркийг хувьчлахаас өмнө ерөнхий найруулагчаар ажиллаж байсан, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт циркийн урлагийн өнөөгийн байдлын тухай илтгэл тавьсан юм. Түүний хэлсэн үг хүчтэй бас гашуун байв. Олон циркчин түүний яриаг сонсоод алга ташиж, дэмжсэн. Тэрбээр “Өнөөдөр би Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу амьтны хаалга байсан хуучин довжоон дээр, өөрчлөн бий болгосон 00-ийн өрөөнд уран нугаралтын түүхээ бичиж дуусгаж байгааг хараад харамсдаг. Манай ирээдүй болсон залуу жүжигчид амьтан ч байхааргүй агаарг үй умгар өрөөнд өөрсдийгөө урлагийн бурхад гэж бодоод сууж байгааг хараад өрөвддөг. Нуруугаа ч харуулж, сандайлдаггүй хүндэтгэлийн гал улаан манежийг минь тойруулаад оймс, турсик зараад захын наймаачид шиг хашгиралдахыг сонсоод гутдаг. Төр засгийн бодлогоороо, мөнгө зарж бэлдчихээд “Та нар одоо хэрэгг хэрэгг үй ээ” гээд тойргийнх нь гадаа гаргаж хаясан циркийн мэргэжлийн таван найруулагчийн өмнөөс харамсаж сууна. Дэлхий дээгүүр дэвэн нисэж буй бүргэд шиг хүчээ авч байсан Монголын циркийн урлаг одоо тэрүүхэндээ будаа тонших болжмор мэт давжаа болжээ. Орон зайгүй болж шахагдсаар л байна. Циркчид бид үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч юу ч хийсэнгүй. Зөвхөн амин хувиа аргацаалсаар л явна” гэж хэлсэн нь чуулга уулзалтад оролцсон олон хүний санааг хураангуйлсан хэрэг байлаа.

Түүний дараа ХБК-ийн багш, ахмад жүжигчин У.Энхбаяр хувьчлагдахын өмнө Улсын циркийг “яахаа алдсан” газар байсан хэмээн ярьж буй нь ор үндэсг үй гэдгийг нотлон тухай үеийн санхүүгийн тайланг сонирхуулсан юм. Төлөвлөснөөсөө илүү орлого олж, байнгын үзэгчтэй болж, олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргаж явсан түүхийг нь хэн ч баллуурдаж чадахг үйг хэлсэн. Улсын циркийг менежментийн гэрээгээр хувьчлахаас өмнө захиргаа, уран сайхны зөвлөл болон акробат, техник, амьтан, зохион байгуулах ангиудтай байжээ. Тогтмол цалинтай 100 гаруй уран бүтээлч, албан хаагч, шавь сургалтын 80 гаруй сурагч, жүжигчин, нарийн мэргэжлийн 15 багштай байсныг энд цугласан олон хүн гэрчлэв. ХБК-ийн циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар, “Хан Монгол” циркийн захирал Ш.Цогтхүү, “Улаанбаатар” циркийн дарга Э.Дорж нар чуулга уулзалтын индэр дээрээс үгээ хэлж, циркчидтэй харилцан ярилцсан. Чуулга уулзалтад уригдан ирсэн өөр нэгэн хүндтэй зочин нь УИХ-ын гишүүн Г.Уянга байсан юм. Түүний аав Д.Гантөмөр циркийн жүжигчин байжээ. Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг дүүргэж, Улсын циркт акробатын жүжигчнээр ажиллаж байсан аавынхаа мэргэжил, уран бүтээлийн онцлогийг мэдэх охиныг нь чуулга уулзалтад урьсан нь энэ.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Намайг хүмүүжүүлсэн, миний өссөн газар гэж циркийг хэлж болно. Тиймээс би та бүхний чин сэтгэлийн илэрхийлэл болсон уриалга болон циркийн уран бүтээлчдийн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах болно” хэмээн хэлсэн юм. Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалтад оролцсон 200 гаруй хүний гарын үсэгтэй уриалгыг тэрбээр хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Энэ чуулга уулзалтад “Аса” циркийн төлөөллийг урьсан ч ирээгүй юм. Тиймээс энэ үеэр тус циркийн уран бүтээлийн бодлого, цаашдын өөрчлөлтийн тухай мэдэх боломжг үй байлаа. Дэлхийн циркчдийн өдрүүдтэй давхацсан энэ чуулга уулзалтаас дараах уриалгыг гаргажээ.

УРИАЛГА

Монгол Улсад орчин цагийн циркийн урлаг үүсэж хөгжсөөр 73 жил болжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол циркийг 1941 онд байгуулснаас хойш манай улсын үе үеийн Төр засаг циркийн урлагийг хөгжүүлэх, үндэсний соёлын нэгэн төрөл болгох, ард иргэдэд циркийн урлагаар үйлчлэх, үндэсний циркийн урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд багагүй анхаарал хандуулж, бодлогоор хөхи үлэн дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, соёл урлагаа дээдлэх бодлогын үр дүнд Монгол цирк нь мэргэжлийн урлагийн байгууллага болж, өөрийн орны ард иргэдийн бахархалт уран бүтээлчдийг төрүүлэн, улмаар олон улсын хэмжээнд циркийн урлагаар тэргүүлэх орны нэг болж хөгжиж чадсан нь Монгол төрийн болон ард түмэн, бид бүхний амжилт, ололт мөн.

Манай улс ардчилал, зах зээлийн эдийн засаг бүхий нийгмийн хөгжлийн замыг сонгон тууштай хөгжихдөө соёл урлагийн салбарт тодорхой бодлого баримтлан хууль, тогтоомжид тусгасан хэдий ч хэрэгжүүлэх явцад соёлын үнэт зүйлийг бүтээх, хүртэх, эзэмших, уламжлах, хамгаалах, орчин нөхцөлийг эргэн харах зайлшгүй байдал үүсчээ. Тиймээс Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалтад оролцогчдоос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд хандан уриалах нь:

1. Улсын циркийн удирдлагын менежментийг сайжруулах, өрсөлдөөн бий болгож, уран бүтээлийн чанар, орчныг сайжруулан, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, үйлчилгээний хүрээг өргөтгөх циркийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг өөрчлөхгүйгээр зах зээлийн горимоор хөгж үүлэх зорилго бүхий менежментийн хувьчлалыг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж, удирдлагын менежментийг хэрэгжүүлэх баг сонгосон боловч тус баг өнөөд өр бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадалгүй, хүлээсэн үүргээ биелүүлэх мэргэжлийн зорилгоосоо хазайж, уран бүтээл нь уналтад оржээ. Үүнээс шалтгаалан Монголын циркийн хөгжлийн түлхүүр болсон циркийн мэргэжлийн найруулагч, жүжигчин, дасгалжуулагч багш нарын оролцоо хаагдаж, Монголын ард түмний оюунлаг уран сайхны эрэлт хэрэгцээ хумигдаж байгааг эргэн харна уу.

2. Циркийн урлагийн уран бүтээл туурвихад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь бэлтгэл хийж, тоглолт зохион байгуулах байр юм. Циркийн байранд хамтлаг, бүлгэмүүд бэлтгэл хийж, тоглохын тулд түрээс төлөх болзолтой учраас бэлтгэл, сургуулилалт тасалдаж байна.

3. Циркийн уран бүтээлчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжлийн зааварчилгаа өгдөг инженер, техникчид дутагдаж үйл ажиллагаа нь доголдсоноор циркийн жүжигчдийн хөдөлмөр аюулг үй ажиллагааг зөвхөн багш, дасгалжуулагч, ахлагч нар хариуцаж байгаа нь учир дутагдалтай юм.

4. Циркийн урлагийн оршин тогтнох хийгээд хөгжин дэвшихийн үндэс нь шилдэг сайн уран бүтээл, уран бүтээлчид юм. Авьяаслаг уран бүтээлчдийг бий болгохын тулд тэднийг сурган хүмүүжүүлдэг циркийн сургуулийг одоогийн байгаа түвшнээс нь өргөжүүлэн орчин үеийн стандарт шаардлага хангасан байртай болгож, Төрийн мэдэлд ХБК-ийн харьяанд байлгах хэрэгтэй байна.

Иймд, Монголын циркийн мэргэжлийн урлагийн байгууллагыг төр, засаг ивээлдээ авах замаар уран бүтээл, боловсон хүчний бодлогыг зохицуулна уу. 1941 оноос хойш уран бүтээлээ туурвиж, үе үеийн боловсон хүчинг бэлтгэн бий болгосон, Монголын циркчдийн гал голомт болох Хуучин циркийг ХБК-ийн циркийн тэнхим болон циркийн уран бүтээлчдэд нь ямар ч өөр нөхцөлгүйгээр эзэмшүүлэхийг уриалж байна.

Улсын филармонид болсон Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалтын төгсгөлд хүндэтгэлийн тоглолт хийж, өчигдөр буюу ням гаригт хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм. Циркчид хүнд нөхцөлд байгаа ч энэ байдлаас гарч, сайхан ирээдүйтэй золгох өөдрөг сэтгэлээр чуулганаа хаалаа. Түүнчлэн энэ чуулга уулзалтад оролцсон “Хан Монгол” циркийн захирал Ш.Цогтхүү сүлдэндээ залсан морь шигээ өөдөө хийморьтой байхыг жүжигчдэдээ уриалж, хойшид тулгамдсан асуудлаа хамтран хэлэлцэж, дуу нэгтэй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 Ж.СОЛОНГО

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.