Нийслэлийн Улаанбаатар Чуулга 2 дахь жилдээ "Уртын дуу"-ны сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү уртын дууны сургалт нь өнөөдөр эхэлсэн бөгөөд нэмэлт элсэлтээ авах болсноо дуулгалаа.
Тус сургалт нь 2 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд 7 хоногт 2 удаа 19:00-21:00 цагийн хооронд хичээллэнэ. Мэргэжлийн хичээлийг МУСТА Б.Батболд заах юм. Монгол Уртын дууны сургалтад та бүхэн суралцахыг хүсвэл нэмэлт бүртгэлд амжиж бүртгүүлээрэй.
Дашрамд дуулгахад, 2 сарын сургалтын төлбөр нь 60 мянган төгрөг аж.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99996615, 96694443, 88097034 дугаарын утаснаас лавлаарай.