Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Г.Ариунбаатар Ж.Вердийн нэрэмжит олон улсын фестивальд оролцлоо
Сонгодог урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн нэрэмжит олон улсын фестивальд оролцлоо

Урлаг Урлаг22/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн нэрэмжит олон улсын фестиваль Итали улсын Парма хотод зохион байгуулагдлаа.

Энэхүү фестивальд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оролцож, “Отелло” дуурийн Яго-гийн дүрийг бүтээж дуулжээ.

Фестивальд дэлхийд алдартай дуучид, удирдаачид оролцсон бөгөөд “Отелло” дуурийн гол дүр Отеллод дэлхийд нэртэй тенорууд дуулснаараа онцгой байлаа. Тухайлбал, Италийн Фабио Сартори, Азербайжаны Юсиф Эйвазов, АНУ-ын Брайан Жагде нарын алдарт дуучид дуулжээ.

Ташрамд дурдахад, Г.Ариунбаатар энэ аравдугаар сарын 25, 26-нд БНХАУ-ын Бээжингийн Үндэсний урлагийн төвд мөн Ж.Вердигийн “Отелло” дуурийн Ягод дуулах аж.

Түүнчлэн тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Францын Бордо хотын “Гранд театр”-т П.И.Чайковский “Иоланта” дуурь, Израилийн Тель Авив хотын “Charles Bronfman Auditorium” театрт Ж.Вердийн “Аида” дуурь, арванхоёрдугаар сард ОХУ-ын Москва хотын “Зарядье” театрт П.И.Чайковскийн “Пиковая дама” дуурьт тус тус гоцолно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Эми Уайнхаусын аав дуучны найзуудад 1 сая ам.доллароос давсан нөхөн төлбөр төлөхөөр болжээ

02/08/2026

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.