Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мөрөөдөгчдийн өдрөөр Монголчуудын тухай сонгодог бүтээл толилуулна
Нийгэм

Мөрөөдөгчдийн өдрөөр Монголчуудын тухай сонгодог бүтээл толилуулна

Урлаг Урлаг16/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-16042014-1397608157-800147412-poster_zurag12781537442014-04-16-12-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулдаг “Dreamers’day” (Мөрөөдөгчдийн өдөр) кино өдөрлөгөөр энэ долоо хоногт монголчуудын тухай сонгодог бүтээл толилуулах гэж байна.

Зөвлөлтийн суут кино найруулагч Всеволод Пудоюкины хувьсгалын гурвал (трилоги)-ын сүүлч нь болох “Азийг нөмөрсөн шуурга буюу Чингис хааны удам” кино 1928 онд бүтээгдсэн бөгөөд дуугүй киноны хамгийн хүчтэй бүтээлүүдийн нэг тооцогддог. Бүтээлч эвлүүлэг, мастер найруулга, хүчирхийллээр дүүрэн хүчтэй оргил үе нь кино түүхнээ мартагдашгүй бүтээл болгож чадсан учраас өнөөг хүртэл дэлхийн, тэр дундаа барууны кино сонирхогчдын дээдэлдэг бүтээл хэвээр байна. Уг киноны үйл явдал Монголын улаан хувьсгалын эхэн үе буюу 1920-иод оны үед хамаарах бөгөөд хөрөнгөтөн гадаад худалдаачны эсрэг тэмцсэнээсээ болж хот айлаасаа хөөгдсөн анчин эр Баяр орох орон, оочих аягагүй хэрэн явсаар хувьсгалын үйл хэрэгт орж, партизан болж улмаар удирдагч болно.

Сонирхуулахад, энэхүү бүтээлд мэргэжлийн жүжигчид биш эгэл буриад монголчууд тоглосон байдаг юм. “Азийг нөмөрсөн шуурга буюу Чингис хааны удам” бүтээлийн улс төрийн үзэл санааг үл анзааран, урлагийн бүтээл талаас нь харвал үзэгчид гайхалтай мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Киноны энэ бямба гаригт 14.00 цагаас Энхтайван найрамдлын ордонд гарна.

Г.Эрмүүн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.