Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэлээ
Сонгодог урлаг

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэлээ

Урлаг Урлаг31/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн Нэгдсэн Улсын IBLA сангаас зохион байгуулдаг Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож, амжилт гаргасан уран бүтээлчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам хүлээн авч, баяр хүргэлээ.

Тус тэмцээн нь 2025 оны долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ба ганцаарчилсан төрөлд төгөлдөр хуурч М.Заяа нэгдүгээр байр, Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш, төгөлдөр хуурч Б.Ариунаа хоёрдугаар байрт шалгарсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Журам шинэчлэн батлах тухай” 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Уг тэмцээн нь 3 дугаар хавсралтаар баталсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг болон үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээн, уралдааны жагсаалт”-ын “Б” ангилалд багтдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.