Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нийтийн дуучдын нэгдсэн наадмын тасалбараа амжиж захиалаарай
Уртын дуу

Нийтийн дуучдын нэгдсэн наадмын тасалбараа амжиж захиалаарай

Урлаг Урлаг17/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
PLAKAT_A3_-_Copy8949407092014-04-17-23-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдах билээ. Тус наадам нь "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин", "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин", “Нийтийн дууны шилдэг хос дуучин”, “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”, “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”, “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”, “Нийтийн дуучны шилдэг концерт”, “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”, “Нийтийн дуучны шилдэг цомог”, “Нийтийн дуучны шилдэг студи”, “Нийтийн дуучны шилдэг видео клип”, “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу" зэрэг 12 номинацид нийтийн дууны урлагийнхны шилдгийн шилдгүүдийг тодруулах юм.

   "Алтан хуур-2014" наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн надам болон зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлог бөгөөд улаан хивсний ёслолыг ч мөн анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох бөгөөд улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болох юм.

   Нэр дэвшигчдийн хувьд МУГЖ С.Жавхлан, МУГЖ С.Ганзориг, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа нарын 60 гаруй уран бүтээлчид нэр дэвшинэ өрсөлдөж байгаа аж. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэлийн эзэд болсон олон гайхалтай уран бүтээлчдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концертын тасалбар цөөхөн тооны борлуулагдаж байгаа бөгөөд тун эрэлттэй байгаа гэнэ. Ингээд эрхэм үзэгчид та бүхэн тасалбараа амжиж захиалаарай.

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг болон тасалбарыг  96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.