Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ
Техник технологи

АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ

Урлаг Урлаг31/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын “1X” компани гэрийн ажил болон хувийн ажлуудад туслах зориулалттай дэлхийд анхны хүн дүрст робот болох NEO-гийн урьдчилсан захиалгыг эхлүүлснээ мэдэгджээ.

Энэхүү робот нь өрөөг автоматаар цэвэрлэх, хувцас эвхэх, өрөөг цэгцлэх, түүгээр барахгүй хоол бэлтгэхэд хүртэл туслах чадвартай.

Эзэнтэйгээ амьд харилцан яриа өрнүүлэх, өгсөн командуудыг нь ялгаж таних, орчны байдлыг тодорхойлж үнэлэх, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад дасан зохицох боломжийг олгодог хиймэл оюун бүхий системээр уг роботыг тоногложээ. Түүнчлэн өмнө өгөгдсөн командуудыг санах, худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах, болох үйл явдлуудыг сануулах, мөн суралцахад тусална.

Уг робот намуун зөөлнөөр, аюулгүйгээр хөдөлж, хүнд жинтэй эд зүйлсийг өргөж зөөх чадвартай бөгөөд дуу чимээ багатай ажилладаг.

NEO-гийн эхний хүргэлтийг 2026 онд АНУ-д хийхээр төлөвлөж байгаа бол 2027 онд олон улсын зах зээлд гаргах ажээ. Роботыг 20 мянган ам.доллароор урьдчилан захиалах боломжтой, мөн сарын 499 ам.долларын захиалгын үйлчилгээ санал болгох аж.

Энэхүү төсөл нь гэрийн ажлыг хөнгөвчилж, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж чадах оюун ухаант роботуудыг зохион бүтээснээр өдөр тутмын амьдралыг илүү тав тухтай, аюулгүй болгох зорилготой гэж “1X” компанийн мэдээлэлд дурджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

Ч.Номин: Хиймэл оюун ухааны Үндэсний зөвлөлийг байгууллаа

13/08/2026
Техник технологи Урлаг

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026
Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.