Атгасан гар шиг бат бэх хэрнээ, сонголтоос л бүтдэг шалгуур юмуу да… Би угийн л бүх юманд азтай, өөрийн хүссэн бүхнээ авч чаддаг сэргэлэн охин байсан. Наснаасаа эрт оюутан болж анхны бүхэн энэ үед л ирж, бусдын л адил мэдлэг боловсрол бүх зүйлийг сурч мэдэхийн төлөө тэмүүлж өөдрөг сэргэлэн, дэндүү гэхэд хэтэрхий азтай нэгэн…
3-р курсдээ хайртай залуутайгаа учирхад 18 настай хэрнээ миний сонгосон сэтгэл зүрх надаас 8 насаар ах байлаа. Бид тийм хурдан тотносоогүй ч гэсэн, нэгнээ ойлгож хүндлэж удаан хугацаанд хамт байж нэгнээ сэтгэл зүрхээрээ мэдэрч, анхны минь нандин бүхэн түүнтэй минь холбогдож бид гэр бүлийнхэнтэйгээ танилцлаа. Ингээд удалгүй Түүний хөөцөлдөж байсан АНУ виз бүтэж гэнэтхэн алсын орныг зорих боллоо.
Түүний минь хүсэл мөрөөдөл зорилго яагаад ч юм АНУ гэгч мөрөөдлийн оронд байсан нь түүнд аз завшаан авчирсан юм… Явахаас нь 14 хоногийн өмнө бид дотносож, хайр сэтгэлийн нэгэн илэрхийлэл хүслийг бид тэвчиж чадсангүй… Түүний энхрий зөөлөн үнсэлт намайг эзэмдэж бид салахын араггүй жаргалтай хосууд байлаа… Ингээд АНУ гэгч хүн бүхний хүсэл болсон газар миний хайрыг урин даллах нь тэр…
Хүсэхэд хясал гэгчээр явахаас нь өмнөхөн төрөх дөхөж байсан эгч маань шинэхэн үртэй болж би жоохон дүүгээ сахих ажилд томилогдлоо… Шөнө дунд нисэх байсан хайраа санаж, бүр мөсөн явах гэж байгаа юм шиг сэтгэл үймрэн гэгэлзэн, гуниг төрөн чимээгүйхэн уйлсаар суулаа…
Гэтэл явах гээд сэтгэл нь догдлон баяртай байгаа хэдий ч явахаасаа өмнө надтай уулзах гэж эмнэлгийн эргэлтийн жижигхээн цонхоор толгойгоо цухуйлган нэрийг минь дуудлаа… Нулимс нүдийг минь бүрхэж, баярлах бас хүү гуниглах сэтгэл төрж ухаан сөхөөгүй гүйн нулимс дуссан бүлээхэн уруулаараа түүнийгээ үнслээ… Миний хайр… инээмсэглээд яагаад уйлсийн? найз нь байхад? Үнссэн чинэ шорвог амтагдж байна ? Чамд мэдрэгдэж байна уу? гээд намуухан хойлоогоор инээмсэглэн асуулаа… Бишүүрхсэн ч юмуу? Явуулахыг хүсээгүй ч юмуу? Хоолой зангираад нэг их юм ярьж чадсангүй… Найз ни чамдаа хайртай шүү, миний найз намайг хүлээгээрэй, хүлээнэ биз дэ? Гэж асуугаад уруул дээр минь зөөлөн үнсэхэд сэтгэл ганцаардаж, хэдий явуулахыг хүсээгүй ч гэсэн (чамайгаа хүлээнээ) гээд доголон нулимстай үлдэж, түүнийг алхан, холдон холдтол мэгшин уйлсансан…
Түүнээс хойш 2 жил өнгөрчжээ… Энэ хугацаанд тэр минь надад санаа тавиж мөнгө санхүү гээд бүхий л зүйл дээр туслаж АНУ виз-нд жил дарааллан 2 ч жил оруулсан боловч миний виз гарсангүй. Ингээд бид 2 талд өөр өөрийн гэсэн амьдралаар амьдарч, виз гаргаж чадаагүйгээрээ би азгүйд тооцогдох боллоо…Дэмий юманд мөнгө үрсэн гэж гэрийнхэндээ зэмлэгдэж, уцаарыг нь хүргэдэг ганц хүн би… Найз залуу маань ч ярих нь багасан мэйль ч бичихээ болилоо. Хааяа нэг утсаар ярихдаа юу байна? Юу хийж байна? Гэж асуугаад л утасаа хурдхан тавихын түүс болдог боллоо. Заримдаа согтуу яриад бид амьдралаа бодъё надад ингэж 2 талд амьдрах нь хэцүү байна салая гэж хэлчихээд, маргааш нь ярихдаа би өчигдөр согтуу байсан болохоор юу ярьсанаа санахгүй байна элдэв юм ярьсан бол уучлаарай гэх нь дасал болсон байлаа. Эхэндээ шаналаж хайраа санаад хэтэрхий их ганцаардсандаа нуугдаж чимээгүйхэн уйлдаг байлаа.
Ингэж байх нь утгагүй санагдаж ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөж, найз нөхөдтэйгээ уулзаж аль болох шаналахыг бодолгүй, өөрийгээ ажилаар дардаг боллоо. Нэг өдөр утас дуугарч танил эгч маань сэргэлэн цовоо дуугаар төрсөн өдөртөө урилаа. Найзладаг бүсгүйчүүдтэйгээ уулзаж, вино шимж, бүжиглэж цагийг зугаатай өнгөрүүлж, тэнд ирсэн залуучуудтай танилцаж яриа өрнүүлж суухад, нүдэнд дулаахан, даруухан залуу нүдэнд тусч байлаа… Үүнээс хойш сарын дараа нэг найзын маань төрсөн өдөр болж тэр залуу бас л ирсэн байлаа. Таалагдаж байсан болохоор би ч юм ярьж, танил зан гаргаж нэг их бишүүрхсэнгүй…
Бид нилээд сууж цаг оройтсон учираас хамт хонох боллоо. Би найз охинтойгоо, тэр ч бас найз залуугаа дагуулсан байлаа. Бидний анхны шөнө хайр сэтгэлийн өчүүхэн ч мэдрэмжгүй, бие биенийхээ нэрийг бүтнээр нь ч мэдэхгүй, зөвхөн танил төдийхэн хэрнээ бие биенээ хүсэн тэмүүлсэн халуухан шөнө байлаа. Өглөө нь ажилдаа явах болж намайг ажил дээр хүргэж өгөөд, зөөлхөн хэрнээ дотнохон үнсээд өдөр яринаа гэж хэллээ… 2 жилийн турш хүлээсэн сэтгэл дэвтэж, хэдий өөрийгөө үнэнч байж чадаагүй гэж дотроо зэмлэж байсан хэдий ч хийсэн үйлдэлдээ огтхон ч харамссангүй… Гэсэн хэдий ч бие биенээ таниагүй байж дотно болсон болохоор бишүүрхэх, сэм сэмхэн итгэл үл төрж түүнийг ажиглаж байлаа… Бие биенээ мэдэхгүй танихгүй боловч түүний намайг гэх бяцхан үйлдэл бүр надад шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл, итгэл төрүүлж, хүмүүжилтэй байдал нь надад таалагдаж улам татагдаж байлаа. Цаг өнгөрөх тусам бид дотносож, бие биенийхээ зорилго, хүсэл тэмүүлэл, зан араншин бүх зүйлийг мэдэж харцаараа ойлголцдог боллоо. Манайд ирж хаая хааяхан туслах нэрийдлээр орж гарч, хүнгүй байх үеэр гэрт нь очиж, зүрхний цохилт, бүлээхэн амисгаанд бие биендээ уусан шингэж зөөлхөн хэрнээ хамуухан бие биенээ хайрлана… Заримдаа түүнд шалтгаангүй уурлаж бухимдаж, утасаа унтрааж, хариу өгөлгүй нэг хоноход л зүрх сэтгэл өөрийн эрхгүй тэмүүлж өөрөө гүйгээд очмоор санагдсан ч шалгах сорихийн аль аль нь хүнийг таниулдаг учираас тэвчээр шаардана… Юунд гомдож уурласныг нь ойлгоогүй хэрнээ түүний гэнэхэн, томоогүй хүүхдээрээ зан нь шийдмэг зоримог сэтгэл хөдлөхгүй байхийн араггүй зүйлс сэдэж бодно… Нэгэн өдөр эр хүнд тэвчихийн араггүй ямар зан гаргавал дотор зан төрх нь харагдах талаар шалгуур олж уншлаа.
(Шалтгаангүй өө эрэхийн аргагүй зүйл дээр нээнтэглэж найз залуугаа үнэн сэтгэлээсээ чанга алгадаад үз), гэсэн жижигхэн өгүүлбэр миний сонирхлыг татлаа. Тийм нээнтэг ч бодоогүй байхад гараад ирлээ. Өчүүхэн зүйл дээр уурлаж үнэхээр, тэгсээн гээд хэлэхийн араггүй зүйл дээр уурлаж найз залуугаа алгадчихаад эргэж харалгүй чигээрээ алхаад ТАКСИ-нд суулаа. Тэр дороо утасаа унтрааж хариу өгсөнгүй, гэрт ирж хонх дарахад нь байхгүй гэж хэлүүлээд уулзалгүй 2 хонолоо… Уулзах ямарч боломж гаргасангүй, гэтэл 3 өдрийн орой гэрийн утас дуугарлаа. Санаандгүй очоод автал: – Миний хайр гэртээ байгаа юмуу? Хаалгаа нээдээ гээд хонх дарлаа… – Чи болио би гарахгүй, яах гэж байгаан? Одоо унтлаа. Орой болсон бна. Чи дараа бол гээд нэлээд ууртай хэлтэл ахиад хонх дарлаа…
Ээж хэн бэ? Орой болсон байхад? Миний охин гарахгүй шүү гэхэд… – За тэгвэл ядаж гар утасаа асаачаад, жижиг өрөөнийхөө цонхоор доошоо харчих тэгэх үү? гэж гуйлаа… Утасаа асаагаад, цонхоороо хартал утас дуугарч: – За миний хайр харж байнуу? гээд суугаад юм хийж байснаа босоод зогстол… Тэнгэрт олон өнгийн гэрэл дуу чимээтэй, нүд эрмэхийн зуур харвах нь баярын буудлага мэт байлаа… Гартаа сагстай улаан сарнай бариад нэг гараараа надруу инээгээд даллах нь үнэхээр хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн бяцхан бэлэг байлаа. Үүнээс хойш би хайраа шалгаж, сорьж гэнэн цагаахан, өөдрөг сэтгэлийг нь эвдэхийг хүсээгүй юм…
Энэ чигээр нь хайрлаж болохгүй, бүтэхгүй зүйл дээр нь зөвлөж, бие биендээ итгэж, сайн сайхан зүйлийг нь дэмжихийг хүссэн… Бүсгүй хүн гэдэг алт мөнгө, эд баялаг гэхээсээ илүү өчүүхэн зүйлд ч баярлаж, гомдох сүүн цагаан сэтгэлтэй хүн шүү дэ… Ингээд АНУ зөвхөн бодол болон хувирч, би түүнд анхны хайрын дурсамжаа ярьхад, өнгөрсөн бүхнээр хүлээн авлаа… Удалгүй АНУ-аас дуудлага ирдэг болж өдөр бүр ярьдаг боллоо. Найз залуутай болсноо хэлж чадалгүй ярисаар л байлаа… Түүний эцэг эх нь ч надруу ярьж анхаарал тавих нь олширлоо. Ахиад АНУ визанд орох санал тавиж, бүх зүйлийг чинь хариуцан хийе, гол нь чи л явах хэрэгтэй талаар ярьдаг боллоо. Энэ нь миний хүсэл мөрөөдөл байсан…Магадгүй үүнээс ч илүү сайхан амьдрах боломжийг алдахгүйн тулд би явах хэрэгтэй… Өөрийн гэсэн зүйлийг бий болгож, боловсрол, мэдлэг гээд бүх зүйл надад хэрэгтэй би залуу хун…гэтэл би энд хайрладаг хүнтэй болсон байдаг,,, Ганцхан биш ахиад нэг… Бид саяхан л хүүхэдтэй болсноо мэдэж баярлах, гайхахын зэрэгцээ түүнийгээ байгаа гэдгийг мэдэнгүүтээ л гэдсийг минь чагнаж баярлаж хөөрч бгаа түүнийгээ харахаар хүсэл зорилго бүхнээ орхин умартмаар… Гэтэл бидний төлөвлөгөөнд хүүхэд багтаагүй байсан. Заримдаа сэтгэл хөдлөлдөө автаад энхрийхэн үртэй болмоорч юм шиг… ирээдүйгээ төсөөлвөл хүүхэд бидний амьдралд эрт ч юм шиг… Энэ хорвоо чинь тэр чигээрээ л сонголт, сорилт байдаг юм байна…
АНУ?………………..Гэр бүл?
Надад зөвлөөч???