Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй
Технологи

ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй

Урлаг Урлаг04/11/2025Шинэчлэгдсэн:04/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“OpenAI” компани бүтээгдэхүүнүүдийнхээ ашиглалтын талаарх бодлогод өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн журмын дагуу ChatGPT чатбот нь одооноос эхлэн хууль эрх зүй, эрүүл мэнд болон бусад мэргэжлийн чиглэлийн зөвлөгөөг өгөхгүй ажээ.

“Манай хэрэгслүүдийг аюулгүй, хариуцлагатай ашиглах, тэдгээрийн хэрэглээг бүрэн хянах нөхцлийг бүрдүүлэхийг бид зорьж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, боловсрол, ажил эрхлэлт, орон сууц, санхүү, зээлийн үйлчилгээ, даатгал, мөн төрийн үйлчилгээ, цагаачлал болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөөг өгөхгүй гэнэ.

Шинэ журамд мөн хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хөрөг зураг, дүрс, дуу хоолойг бүтээх үйлчилгээг ашиглахыг хориглосон байна. Мөн тухайн хувь хүний шинж чанарт үндэслэн гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг үнэлэх, урьдчилан таамаглахыг зөвшөөрөхгүй.

Үүнээс гадна, “OpenAI” компани өөрийн хэрэгслүүдийг заналхийлэл, сүрдүүлэг, дарамт, гүтгэлэгт ашиглахыг хатуу хориглосон болохыг сануулжээ. Мөн амиа хорлоход уруу татах, буруу хооллох, бэлгийн хүчирхийлэл, терроризмыг сурталчлах бүх хэлбэрийг хориглож, зэвсэг худалдан авах болон хэрэглэх талаарх зааварчилгааг хориглосон байна.

Түүнчлэн хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Одооноос эхлэн хүүхдийн гадаад төрхийн талаар сөрөг дүгнэлт өгөх, тэдэнд эрүүл бус хоололтыг сурталчлах, насны хязгаарлалттай контент, бараа бүтээгдэхүүнд хандах эрхийг хориглосон байна.

Үүнээс гадна, мөрийтэй тоглоомд зориулж OpenAI-гийн платформуудыг үүсгэх, мөн ашиглахыг хатуу хоригложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025
Технологи Урлаг

Ирэх онд “Gemini” хиймэл оюуныг iPhone, iPad-д нэвтрүүлнэ

17/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стивен Спилберг дэлхийн хамгийн баян алдартан болжээ

18/12/2025

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

18/12/2025

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.