Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“VIP Drift” шоуны шилдэг дрифтчингээр О.Ууганхүү шалгарлаа
Нийгэм

“VIP Drift” шоуны шилдэг дрифтчингээр О.Ууганхүү шалгарлаа

Урлаг Урлаг21/04/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM5418800x600_zpse660f97d1189355992014-04-21-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ оны хамгийн анхны дрифт шоу өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд болсон энэ удаагийн  ”VIP  Drift” шоунд 18 клубын 60 гаруй тамирчин хурд, авъяас чадвараа сорьсон юм.   Ингээд тэмцээнд оролцогчдоос хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа  “V-6” клубын тамирчин О.Ууганхүү тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Drift work” клубын тамирчин н.Баянмөнх, гуравдугаар байрт “Speed Sick” н.Бат-Очир, тусгай байрт Монголын анхны  эмэгтэй дрифтчин  Д.Болортуяа шалгарсан юм.  

Д.Болортуяагын хувьд залуустай эн зэрэгцэхүйц өрсөлдөж байсан бөгөөд энэ жил түүний ур чадвар мэдэгдэхүйц  нэмэгдсэн байлаа.   Түүний хувьд энэ төрлөөр  чамгүй удаан хичээллэж байгаа Монголын ирээдүйтэй тамирчинд тооцогддог анхны эмэгтэй дрифтчин юм. 

Тус шоуны салхийг хагалж, агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдээр дүүрэн байсан бөгөөд  энэ удаагийн  шоуг “Андра модель” агентлагийн загвар өмсөгч, үзэсгэлэнт охид чимсэн юм.

Өндөр зохион байгуулалттай болсон  энэ удаагийн наадмын үеэр нэг ч авто осол гараагүй бөгөөд  архи согтууруулах ундаа  хэрэглэсэн залуус байгаагүйг онцлох нь зүйтэй болов уу.

Үзэгч ихтэй, уйдахааргүй,содон соргог болсон  гурав дах удаагийн  ”VIP  Drift” шоуны гэрэл зургуудаас хүргэе.  

О.Дэлгэрхүү

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.