Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэллээ
Нийгэм

“Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэллээ

Урлаг Урлаг22/04/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM5479_zps9ef6468a5499517182014-04-22-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн өнгө үзэмжийг  нэмж,  залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан  “Эзэнтэй мод” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.   Модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон  амьтан болон байгалийн  зураг зурж,  эдгээр мод эзэнтэй  гэдгийг  олон нийтэд  мэдрүүлж байгаа гэдгийг  төсөл санаачлагч  JCI Эко байгууллагын хамт олон хэлж байлаа.

Энэхүү төслийг эхний ээлжинд  нийслэлийн  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бөгөөд үүнд Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө,  Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах  модны  халцарсан хэсгийг  будах юм.  Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл  Дархан, Эрдэнэт  хотуудад  үргэлжлүүлэх  юм.

Өнөөдөр нээлийн ажиллагааны  хүрээнд  40 гаруй модыг  будах юм. “Эзэнтэй мод”-ыг МУБИС-ийн Дүрслэх урлаг,  технологийн  сургууль, СУИС-ийн   дүрслэх урлагийн  сургуулийн  төгсөх ангийн оюутнууд  зургийн гүйцэтгэгчээр  оролцож байгаа юм.  

Төслийн ивээн тэтгэгчээр  “Мастер пропертиз” ажиллаж байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр  Dorgio.mn сайт ажиллаж байгаа ажээ.

Байгаль дэлхийгээ хайрлах энэхүү төслийн талаар  JCI Эко байгууллагын бизнесийн хорооны ахлагч О.Ганбаатараас цөөн зүйл тодрууллаа.

– Өнөөдөр хичнээн  мод будах вэ?

– JCI Эко байгууллагын хамт олон эко төсөл зохион байгуулж байгаа.  Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол  зөвхөн  энэ төслийн нэг  хэсэг нь бөгөөд  40 гаруй модыг будах болно. Төслийн хүрээнд Дархан, Эрдэнэт хотноо  “Эзэнтэй мод” хотноо мөн ажиллана.   

– Ингэж зурахаар будаг нь урсахгүй юу?

– Тосон будаг болохоор урсахгүй, модондоо ямар  нэг сөрөг нөлөөгүй.  Тухайн модыг  зурсан оюутан нь өөрөө арчлаад  явах байгаа. Бидний энэхүү ажиллагаа нь  ингэж хүн байгалийн  холбоо, шүтэлцээг бэхжүүлж зэрэг олон давуу талтай бөгөөд  биднийг дэмжин ажиллахыг, байгаль дэлхийгээ хайрлахыг  уриалмаар байна.  

Энэхүү арга хэмжээг  Нийслэлийн  удирдлагууд  талархан хүлээн авсан бөгөөд  дэмжихээ илэрхийлсэн байна.   Ингээд төслийн нээлтээс бэлтгэсэн  гэрэл зургуудаас хүргэе.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.