Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ETHNOSPHERE” төсөл урлагийн гурван төрлийг нэгтгэлээ
Нийгэм

“ETHNOSPHERE” төсөл урлагийн гурван төрлийг нэгтгэлээ

Урлаг Урлаг23/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
603640_1475677632662283_7085670335545603723_n783100662014-04-23-10-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ETHNOSPHERE” төсөл нь хөгжим, уран зураг, хувцас загварыг нэгтгэсэн Монгол үндэстний соёл урлагийн нэгдэл юм. Уламжлалт соёлоо орчин цагийн жишигт цогц хэлбэрээр хөгжүүлэн оюуны шинэ бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэх нь төслийн зорилтуудыг нэг билээ. Цаашид “ETHNOSPHERE” төсөл Монгол Улсын уламжлалт үндэстний соёл урлагийн нэгдлийг олон улсад сурталчилан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

“ETHNOSPHERE” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд дараахи гурван урлагийн төрлийг нэгтгэн хүргэнэ.

“ETHNOSPHERE” цомгийн танилцуулах арга хэмжээ

Үндэсний хөгжмийн тоглогдох арга барил, дуу авианы онцлогийг (Ethno, Electro, Dub­step, Chill Out, House, Classic) орчин үеийн урсгалуудтай хослуулсан дуу хөгжмийн нийт 10-н бүтээлээс бүрдсэн шинэ цомгийг танилцуулна.

“МОНГОЛ БРЭНД” загварын шоу

Өөрсдийн өнгө аяс, илэрхийллийг хэдийнэ олж, олонд танигдсан гурван загвар зохион бүтээгчийн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно. Харин хөгжмийн аялгуу, хөг эгшгийг “ETHNOSPHERE” цомгийн зохиолууд бүрдүүлэх ба  Монгол Модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид дизайнеруудын загварыг амилуулах юм.

“ХӨХ САЛХИ” уран зургийн үзэсгэлэн

Контемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Б.Содномдаржаа “ETHNOSPHERE” цомгийн нүүр зургийг /Cover/ бүтээсэн бөгөөд нээлтийн үеэр цомгийн эх зураг болон өөрийн шилдэг бүтээлээ танилцуулна.

Төслийн ач холбогдол

Дэлгэрэнгүй

Монгол Улсад анх удаа соёл урлагийн өөр өөр төрөл жанарыг цогцоор нь нэгтгэж, соёл урлагаа нүүдэлчдийн уламжлалт сонгодог, дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлж шинэ шатанд гаргаж буй нь энэ төрлөөр сурч сонирхож буй залуусын оюун санааг тэлэх, үзэгч олонд урлагийн шинэ соргог мэдрэмжийг мэдрүүлэх ач холбогдолтой.

Дэлхийн соёл урлаг, хөгжмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын мэргэжлийн байгууллагууд уг төсөлд албан ёсоор хамтран ажиллаж байгаа нь Монгол Улсын соёл урлагийн бодлог, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, өрсөлдөх, олон улсад цогц хэлбэрээр танигдах үндсийг бий болгож байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага BMI-тай хамтран ажиллаж байгаа нь уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн жишигт хамгаалах, мөн эх орондоо Оюуны өмчийн зөрчлийг арилгах, багасгах ажилд хувь нэмэр оруулж, олон нийтэд уг ажлыг урлаг соёлоор дамжуулан сурталчилан таниулах үр дүнтэй.

Хөгжмийн зах зээлд чанар стандартыг хангасан, олон улсын оюуны өмчийн байгууллагаар хамгаалагдсан дуу хөгжим, уран зураг, хувцас загварын бүтээлүүд гадаадын зочид төлөөлөгчид, олон улсад зохион байгуулагдаж буй фестиваль, наадамд Монгол Улсын түүx уламжилал, үндэсний соёл урлагийг төлөөлөн өрсөлдөх, танигдах, сурталчилагдах боломжтой болох юм .

Монгол Улсын түүx, уламжлал, зан заншил, соёл урлагийн үндэс дээр соёолсон уг төсөл нь эх орондоо амжилттай зохион байгуулагдсанаарМонгол Улсын уламжлалт үндэстний соёл урлагийн нэгдлийг олон улсад сурталчилан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.Цаашдаа ази, европийн үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болох юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.