Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ
Дуу хөгжим

Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ

Урлаг Урлаг18/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн Хааны зоосны ордон “Live Aid” концертод толилуулсан Фредди Меркьюригийн домогт тоглолтын 40 жилийн ойд зориулан шинэ зоос гаргажээ.

Зоосны нүүрэн талд “Queen” хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюри тоглолтынхоо үеэр микрофоноо атган толгойгоо хойш гэдийлгэн зогсож байгаа байдалтайгаар дүрсэлжээ. Түүнийг тойруулсан ноотны шугам нь дөрвөн октавын дуу хоолойнх нь цар хүрээг бэлгэдэж байгаа ажээ.

Анхны зоосыг өнгөрсөн долоо хоногт Уэльс дэх Хааны зоосны газарт Меркьюригийн эгч Кашмира Булсара цутгажээ.

“Фредди залуугаараа хорвоог орхисон тул хөгжмийн авьяасаа үнэлүүлж Хааны одонг хүртэх боломж олдоогүй. Тиймээс Хааны зоосны ордноос ийм зоос гаргасан нь гайхалтай, маш цаг үеэ олсон үйл явдал боллоо” гэж тэрбээр хэлсэн байна.
“Энэхүү зоос нь түүний хүсэл тэмүүллийг, түүнчлэн хөгжмөөрөө дамжуулан сая сая хүнд авчирсан баяр баяслыг төгс илэрхийлсний сацуу гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц загвар дизайнтай, зохиогчид Фреддигийн дэлхий даяар танигдсан хамгийн алдартай зогсолтыг амжилттай дүрсэлсэн гэж бодож байна” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Их Британийн Хааны зоосны ордны дурсгалын зоосны газрын захирал Ребекка Морган хэлэхдээ, одоогийн энэ үе бол Меркьюрид зориулсан дурсгалын зоос гаргахад хамгийн тохиромжтой цаг гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр, домогт дуучны шүтэн бишрэгчид “ийм зоос гаргахыг олон жил хүсжээ”. 1985 оны “Live Aid” тоглолтын үеэр Меркьюри тайзнаас үзэгчдийг байлдан дагуулснаас хойш 40 жил өнгөрч байгаа бөгөөд энэ тоглолтыг олон хүн бүх цаг үеийн хамгийн шилдэг амьд тоглолт хэмээн үнэлдэг тул “энэ жил түүнд зориулсан дурсгалыг зоос гаргах нь хамгийн зөв санагдсан” гэж тэрбээр дурдав.

Энэ онд мөн Меркьюри “Mr Bad Guy” хэмээх бие даасан цомгоо гаргасны 40 жилийн ой тохиож байгаа юм.

Фредди Меркьюри ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ олон нийтэд зарласнаас хойш нэг хоногийн дараа 1991 онд 45 насандаа таалал төгссөн билээ.

Их Британийн Хааны зоосны ордон Дэвид Боуи, Жорж Майкл, Ширли Басси, Пол Маккартни зэрэг бусад домогт хүмүүсийн дурсгалд зориулан тусгай зоос гаргасан юм.
Эдгээр зоосыг мягмар гаргаас эхлэн Хааны зоосны ордны цахим хуудсаар худалдаанд гаргана. Гүйлгээнд гаргаагүй 5 фунт стерлингийн хувилбарын үнэ 18.50 фунт стерлингээс (24.4 ам.доллар) эхлэх аж. Харин 2 унцын алтан зоос нь 9350 фунт стерлингийн (12 315 ам.доллар) үнэтэй байна.

Хааны зоосны ордон мөн тусгай алтан хувилбарыг ДОХ болон ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлдэг буяны байгууллага болох “Mercury Phoenix Trust”-д хандивлах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын к-поп цомгийн экспорт 2025 онд анх удаагаа 300 сая ам.долларыг давжээ

16/01/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ-ийн “Tengri: Gegeen” дуу 24 цагийн дотор Youtube сувагт 500 мянга гаруй хандалт авчээ

15/01/2026
Дуу хөгжим Урлаг

Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

15/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар Монголын хүүхдийн төв номын санд ном хандивлав

17/01/2026

Хайчилбарыг орчин үеийн урлагийн хэлбэр, мэдрэмж рүү ойртуулахыг зорьжээ

17/01/2026

ФОТО: “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлтээс

16/01/2026

ФОТО: “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлтээс

16/01/2026

“Blackpink” хамтлагийн гишүүн Женни өнөөдөр 30 нас хүрлээ

16/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.