Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ
Дуу хөгжим

Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ

Урлаг Урлаг18/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн Хааны зоосны ордон “Live Aid” концертод толилуулсан Фредди Меркьюригийн домогт тоглолтын 40 жилийн ойд зориулан шинэ зоос гаргажээ.

Зоосны нүүрэн талд “Queen” хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюри тоглолтынхоо үеэр микрофоноо атган толгойгоо хойш гэдийлгэн зогсож байгаа байдалтайгаар дүрсэлжээ. Түүнийг тойруулсан ноотны шугам нь дөрвөн октавын дуу хоолойнх нь цар хүрээг бэлгэдэж байгаа ажээ.

Анхны зоосыг өнгөрсөн долоо хоногт Уэльс дэх Хааны зоосны газарт Меркьюригийн эгч Кашмира Булсара цутгажээ.

“Фредди залуугаараа хорвоог орхисон тул хөгжмийн авьяасаа үнэлүүлж Хааны одонг хүртэх боломж олдоогүй. Тиймээс Хааны зоосны ордноос ийм зоос гаргасан нь гайхалтай, маш цаг үеэ олсон үйл явдал боллоо” гэж тэрбээр хэлсэн байна.
“Энэхүү зоос нь түүний хүсэл тэмүүллийг, түүнчлэн хөгжмөөрөө дамжуулан сая сая хүнд авчирсан баяр баяслыг төгс илэрхийлсний сацуу гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц загвар дизайнтай, зохиогчид Фреддигийн дэлхий даяар танигдсан хамгийн алдартай зогсолтыг амжилттай дүрсэлсэн гэж бодож байна” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Их Британийн Хааны зоосны ордны дурсгалын зоосны газрын захирал Ребекка Морган хэлэхдээ, одоогийн энэ үе бол Меркьюрид зориулсан дурсгалын зоос гаргахад хамгийн тохиромжтой цаг гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр, домогт дуучны шүтэн бишрэгчид “ийм зоос гаргахыг олон жил хүсжээ”. 1985 оны “Live Aid” тоглолтын үеэр Меркьюри тайзнаас үзэгчдийг байлдан дагуулснаас хойш 40 жил өнгөрч байгаа бөгөөд энэ тоглолтыг олон хүн бүх цаг үеийн хамгийн шилдэг амьд тоглолт хэмээн үнэлдэг тул “энэ жил түүнд зориулсан дурсгалыг зоос гаргах нь хамгийн зөв санагдсан” гэж тэрбээр дурдав.

Энэ онд мөн Меркьюри “Mr Bad Guy” хэмээх бие даасан цомгоо гаргасны 40 жилийн ой тохиож байгаа юм.

Фредди Меркьюри ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ олон нийтэд зарласнаас хойш нэг хоногийн дараа 1991 онд 45 насандаа таалал төгссөн билээ.

Их Британийн Хааны зоосны ордон Дэвид Боуи, Жорж Майкл, Ширли Басси, Пол Маккартни зэрэг бусад домогт хүмүүсийн дурсгалд зориулан тусгай зоос гаргасан юм.
Эдгээр зоосыг мягмар гаргаас эхлэн Хааны зоосны ордны цахим хуудсаар худалдаанд гаргана. Гүйлгээнд гаргаагүй 5 фунт стерлингийн хувилбарын үнэ 18.50 фунт стерлингээс (24.4 ам.доллар) эхлэх аж. Харин 2 унцын алтан зоос нь 9350 фунт стерлингийн (12 315 ам.доллар) үнэтэй байна.

Хааны зоосны ордон мөн тусгай алтан хувилбарыг ДОХ болон ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлдэг буяны байгууллага болох “Mercury Phoenix Trust”-д хандивлах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.