“ETHNOSPHERE" төслийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Энэхүү төсөл гурван урлагийн төрлийг нэгтгэн хүргэх бөгөөд “ETHNOSPHERE” цомгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
“ETHNOSPHERE” цомог нь үндэсний хөгжмийн тоглогдох арга барил, дуу авианы онцлогийг (Ethno, Electro, Dubstep, Chill Out, House, Classic) орчин үеийн урсгалуудтай хослуулсан дуу хөгжмийн нийт 10-н бүтээлээс бүрджээ.
“Chimdee’s Music” компанийн захирал, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер М.Чимэдтогтохын бие даасан “ETHNOSPHERE” цомгийн шинэхэн бүтээлүүд “ETHNOSPHERE” ҮНДЭСТНИЙ СОЁЛ УРЛАГИЙН НЭГДЭЛ төслийн нээлтийн үеэр эгшиглэх гэж байна. Тус цомог нь үндэсний хөгжмийн тоглогдох арга барил, дуу авианы онцлогийг (Ethno, Electro, Dubstep, Chill Out, House, Classic) орчин үеийн урсгалуудтай хослуулсан бүтээлүүдээс багтсан бөгөөд энэхүү гайхалтай цомгийн дээж “Silver Edition” хувилбарыг уригдан ирсэн зочдод гарын бэлэг болгон өгөх гэнэ.
“Universal Music Group”-ын “Universal Mastering Studios” студи “ETHNOSPHERE” цомгийн хөгжмийн гүйцэтгэлийн (mixing, mastering) ажил дээр “Chimdee’s Music” компанитай хамтран ажиллаж байна. Харин цомгийн зохиогчийн эрх, оюуны өмчийг дэлхий дахинд хамгаалах, хөгжим ашиглагч байгууллагуудад зохиогчийн эрхийн дагуу лиценз олгох үйлчилгээг Broadcast Music, Inc. (BMI) байгууллага хариуцан ажиллах юм. Цомгийн дуу бичлэгийн эхийг Монголын шилдэг инженерүүдийн нэг “Negun” студийн Г.Баттуваан (Тувана) харицаж, Монголын шилдэг хөгжимчид, уран бүтээлчид цомогт хамтран ажиллажээ.
МУСТА М.Чимэдтогтох /Чимидээ/ нь Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн урсгалтай амжилттай холбосон “Алтан Ураг” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, тус хамтлагийн хөгжимчин, хөгжмийн продюсер юм. Давтагдаагүй тоогоор дэлхийн 40 гаруй оронд уран бүтээл, тоглолтоо туурвисан “Алтан ураг” хамтлагийн 10 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийнхаа ойн хүрээнд хөгжмийн продюсер М.Чимэдтогтох нь өөрийн “Chimdee’s Music” хөгжмийн компанийг үүсгэн байгуулж, ”ETHNOSPHERE” цомог, ”ETHNOSPHERE” төслийг санаачлан, төслийн удирдагчаар ажиллаж байна.
Тэрбээр ХБК-ийг 2001 онд төгсч, 2008 онд ХБИС-ийн баклаврын зэрэг хамгаалсан. Монголын Рок Поп урлагийн дээд шагнал “Пентатоник” наадмаас 2007 онд “Шилдэг аяз” шагналыг хүртсэн. Харин 2008 онд “UBS Music Avards” наадмын “Шилдэг Санаа”-г гардан авсан билээ. 2009 онд БНСУ-ын Чежү аралд зохион байгуулагдсан “ДЭЛХИЙН УРЛАГИЙН ОЛИМП”-оос 54 орны шилдэг уран бүтээлчидтэй өрсөлдөн “Үндэсний үлээвэр хөгжим”-ийн төрлөөр эх орондоо анхны алтан медалийг авчирсан Монголын шилдэг уран бүтээлчдийн нэг, хөгжимчин, хөгжмийн продюсер юм.
Цомгийн дуу бичлэг
Negun studio Г.Баттуваан /дуу бичлэгийн инженер/
Дуу бичлэгийн инженер Г.Баттуваан нь
Цомгийн хөгжмийн гүйцэтгэл
“Universal Music Group”
“Universal Music Group”-ын “Universal Mastering Studios” студи “ETHNOSPHERE” цомгийн хөгжмийн гүйцэтгэлийн (mixing, mastering) ажил дээр “Chimdee’s Music” компанитай хамтран ажиллаж байна. АНУ-д төвтэй хөгжмийн мэргэжлийн “Universal Music Group” “ETHNOSPHERE” төсөлд ийнхүү албан ёсоор оролцож байгаа нь Монголын хөгжмийн урлагийг шинэ шатанд гаргаж, олон улсын чанарын стандартыг хангасан цомгийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн “ETHNOSPHERE” цомог олон улсын зах зээлд худалдаалагдах эхлэл тавигдаж байгаа юм.
“Universal Music Group” -ын “Universal Mastering Studios” сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлчид, продюсеруудтэй хамтран ажиллаж байна. Холливудад орших энэ студид Пет Доел, Майк Жоунс, Эрик Лабсон, Марк Оманн зэрэг дэлхийн хэмжээний чадварлаг (mixing, mastering)-ийн инженерүүд ажиллаж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дуу хөгжмийн бичлэгийг гүйцэтгэдэг аж.
Зохиогчийн эрхийг хамгаалагч
Broadcast Music, Inc. (BMI)
Дэлхийн хөгжмийн зохиолч, ая зохиогч, хамтлаг, дуучид, уран бутээлчдийн зохиогчийн эрх, оюуны өмчийг дэлхий дахинд хамгаалах, түгээх, хөгжим ашиглагч бүхий л байгууллагуудад зохиогчийн эрхийн дагуу лиценз олгох үйлчилгээг үзүүлдэг Broadcast Music, Inc. (BMI) байгууллагад Монгол Улсаас “Алтан ураг” хамтлаг анх удаа гишүүнээр элссэн билээ. Иймээс тус хамтлагийн гишүүн, “Chimdee’s Music” компанийн хөгжмийн продюсер, хөгжмийн зохиолч МУСТА М.Чимэдтогтохын бие даасан “ETHNOSPHERE” цомгийн бүтээлүүдийн зохиогчийн эрх, оюуны өмчийг BMI хамгаалах юм.
BMI нь АНУ-ын уран бүтээлчдийн патентын эрхийг хэрэгжүүлдэг гурван гол байгууллагын нэг. Дуучид, хөгжмийн зохиолчид, дуу хөгжмийн студиудийн нэрийн өмнөөс оюуны өмчийг хамгаалдаг, хөгжмийн бүх л урсгал, чиглэлийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг аж. Мэрай Кэри, Лэйди Гага, Тэйлор Свифт, Эминем, Рианна, Шакира зэрэг одод тус байгууллагын гишүүн юм. Сонгодог хөгжмөөс эхлээд орчин үеийн хөгжмийн урлагийн төлөөлөгчдийн патентын эрхийг хамгаалан ажилладаг BMI нь телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн бүх л төрлийн бүтээлийн лиценз олгодог бөгөөд одоо тус байгууллага 600 мянган уран бүтээлийн оюуны өмчид хамаарах 8,5 сая бүтээлийн лицензийг хариуцаж байна.
Цомгийн Шүлэг
Бавуугийн Лхагвасүрэн
Цомгийн хөгжимчид
Пүрэсүх төгөлдөр хуурч, хөгжмийн туслах найруулагч
Мөнхзул хуучир
Номунаа
Намуундэлгэр
ДӨлгөөн вилончил
Гоцлол гитарчин А.Алтангэрэл /A Sound хамтлаг/
Ятга хөгжимчин Г.Мөнхтогтох /МУСТА, МУМХЧ-ын хөгжимчин
Эвэр бүрээ, Цоор хөгжимчин М.Жүрмэддорж /МУСТА, ҮДБЭЧ-ын хөгжимчин/
Дуучин Х.Эрдэнэцэцэг МУСТА, ҮДБЭЧ-ын Уртын дууч
“Алтан ураг” хамтлаг
www.URLAG.mn