Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Эмээ” хантааз трэнд болж эхэллээ
Хувцас загвар

“Эмээ” хантааз трэнд болж эхэллээ

Урлаг Урлаг24/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгост цэцгэн хээтэй хантаазыг аль эртнээс л “эмээ” загвартай гэж нэрлэсээр ирсэн. Учир нь “кимжан хантааз” гэж солонгосчуудын нэрлэж заншсан тус хантаазыг эмээ нар л кимчи дарахдаа ихэвчлэн өмссөн байдаг.

Тэгвэл “эмээ” хантааз энэ өвөл залуусын дунд трэнд болох нь ээ. “Naver Data Lab” судалгааны төвөөс арваннэгдүгээр сарын 18-нд мэдээлснээр, 19-34 насныхан цахим сүлжээнд цэцгэн хээтэй хантааз болон түүнтэй ижил төстэй түлхүүр үгээр хамгийн их хайлт хийжээ. Цэцэгтэй хантааз гэсэн хайлтын тоо 2024 оны арванхоёрдугаар сард 96 хүрээд эргэн 0 болж буурсан байсан. Гэтэл аравдугаар сарын дунд үеэс эргэн өссөөр хамгийн сүүлд 100 хүрсэн нь дээд амжилт аж.

Цахим хайлтад дүн шинжилгээ хийдэг “BlackKiwi” платформд мэдээлснээр, энэ сард хантааз гэсэн хайлт өмнөх сараас долоо дахин өсчээ. Мөн нийт хайлтын тал хувийг 20-30 насны хэрэглэгчид эзэлж байна. Харин хүйсийн хувьд авч үзвэл нийт хайлтын 84.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Залуус хөдөө газраас амар амгаланг эрэлхийлдэг “моод” сүүлийн үед гараад буй. Мөн дээр үеийн, “эмээ” загварын хувцас сэлт ч моод болсон. Үүнийг дагалдаад цэцэгтэй хантааз трэнд болж байгаа гэж салбарын шинжээчид хэлэв.

Цаашилбал, хөдөөгийн аялал жуулчлал ч өсөлттэй байна. Орон нутгийн хөгжлийн газрын аравдугаар сарын 29-ний тайланд дурдсанаар, солонгосчуудын 43.8 хувь нь хөдөө аялж үзсэн гэж хариулжээ. Өмнө нь 2022 онд судалгаанд оролцогсдын ердөө 35.2 хувь нь л хөдөө аялж үзсэн гэж хариулж байжээ.

Трэндийг к-поп одод түүчээлж буй нь ч залууст юу юунаас илүү нөлөөлсөн бололтой. Тодруулбал, “Blackpink”-ийн Женни, “Aespa”-ийн Карина зэрэг алдартан “эмээ” хантааз өмссөн зургаа цахим сүлжээндээ нийтэлснээр бага залуу насны хэрэглэгчид цэцгэн хээтэй хантааз руу хошуурах болжээ.

Мэдээж хэрэглэгчийн эрэлт өссөн тул цахим худалдааны платформуудын шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн нь эмээ хантааз болсон. “Zigzag”, “Ably” гэх мэт 20-иод насныхны түгээмэл ашигладаг платформуудад хэдэн долоо хоногийн турш “эмээ” хантааз борлуулалтаараа тэргүүлж байна. Үнийн хувьд 5-40 мянган вонын хооронд хэлбэлзэж байна.

“Эмээ” хантааз трэнд сүүлдээ хүмүүсээс гэрийн тэжээмэл амьтад руу хальжээ. Дотуур хувцас үйлдвэрлэгч “BYC” брэнд гэрийн тэжээмэл амьтны хувцас үйлдвэрлэдэг “Gaeryas” брэндтэй хамтарч, нохойн хантааз гаргаж буйгаа өнгөрсөн сард зарласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025
Хувцас загвар Урлаг

Лиса “Met Gala 2026” ёслолын зохион байгуулах хороонд сонгогдлоо

11/12/2025
Хувцас загвар Урлаг

Нью-Йоркийн загварын долоо хоногт амьтны арьс, үслэг эдлэл ашиглахыг хориглолоо

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025

Отгон “Нансалмаа” Э.Адъяасүрэн дуурийн дуучдаас хамгийн халуухан нүцгэлэлтийг хийв

16/12/2025

Олон улсын морьт харвааны тэмцээнд манай улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.