Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“ETHNOSPHERE”-ийн тайзан дээр “Mongolian Brand” хувцас загварын шоу амилна
Уртын дуу

“ETHNOSPHERE”-ийн тайзан дээр “Mongolian Brand” хувцас загварын шоу амилна

Урлаг Урлаг25/04/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongolian_brand9756444222014-04-25-11-42[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ETHNOSPHERE" төслийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МҮХАҮТ-нд 19:00 цагаас зохион байгуулагдана.

“ETHNOSPHERE” ҮНДЭСТНИЙ СОЁЛ УРЛАГИЙН НЭГДЭЛ төслийн нээлтийн үеэр “Mongolian Brand” хувцас загварын шоу зохиогдох бөгөөд та бүхэндээ “Mongolian Brand” хувцас загварын шоунд оролцогчидыг танилцуулж байна.

 “Торго” салон О.Болд

“Торго” салоны дизайнер О.Болдын бүтээлүүд “ETHNOSPHERE”-ийн тайзан дээр амилах юм. Уран хийц, дахин давтагдашгүй загвараараа хэрэглэгчдийн талархалыг хүлээж чаддаг дизайнер О.Болдын бүтээлүүд жил бүр “Торго” шоугаар амилдаг. “Торго загвар” компаний 11 дэх удаагийн “Торго 2014” шоугаар түүний урласан, уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй шилдэг загварууд үзэгчдийн хүртээл болсон билээ. Дөрөвдүгээр сарын 28-ны үдэш “ETHNOSPHERE”-ийн тайзан дээр дизайнер О.Болд өөрийн шилдгийн шилдэг коллекцио амилуулахаар бэлтгэж байгаа бөгөөд “ETHNOSPHERE” цомгийн ямар хөгжмийн бүтээл түүний загваруудтай уялдан эгшиглэх нь одоогоор таавар байгаа юм.      

“Aikon Couture” Л.Болор

“Mongolian Brand” хувцас загварын шоунд “Aikon Couture”-ын дизайнер Л.Болор Герман улсаас хүрэлцэн ирж бүтээлүүдээ үзэгчдэд танилцуулна. 

Үндэсний уламжлалт урлалыг хувцас загварын ордны ур хийцтэй хослуулан Герман улсад уран бүтээлээ туурвидаг футуристик загвар дизайны гүн мэдлэгтэй дизайнер юм. Дизайнер Л.Болор “ETHNOSPHERE”-ийн тайзан дээр өндөр зэрэглэлийн, эрхэмсэг, маш тансаг, нарийн хийцтэй “Үдшийн даашинз”-ны коллекциороо оролцохоор бэлтгэж байна.

Дизайнер Болор цаг үеийн онцгой шинж чанараас санаа аван, футуристик элементүүдийг жинхэнэ детальтай холбож өөрийн дахин давтагдашгүй бүтээлч коллекцио гаргадаг.1977 оны гуравдугаар сарын 1-нд Улаанбаатарт төрсөн түүнийг 12 настай байх үед гэр бүл нь Германд нүүж очсоноор загварын талаар суралцаж эхэлсэн.  Уламжлалт гар урлалд суралцсан тэрээр загвар дизайны чиглэлээр мастерын зэрэг хамгаалж, 2003 оны хоёрдугаар сард Дюсселдорфт анхны коллекцоо дэлгэсэн байна. Загварын арилжааны компанид дөрвөн жил ажилласан тэрээр олон улсын загварын тавцанд нэрээ гаргах “Аikon Couture” брэндээ 2008 оны есдүгээр сард нээн ажлуулж байна.

“Bess Tailor”-ийн Б.Биндэръяа

“Bess Tailor”-ийн Б.Биндэръяа цоо шинэ коллекцио танилцуулах бөгөөд загварын хувьд хөгжмөөр илэрхийлэгдсэн гар урлал маш содон бүтээл байх гэнэ.

26 настайдаа (2009 он) өөрийн хувцас загварын Bess Tailor урлангаа байгуулж, гоёлын загварын шинэ, шилдэг бүтээлүүдийг урлах болсон. Урлангаа байгуулаад хоёрхон жилийн дараа олон улсын “Elite Model Management Asia” тэмцээнээс “Үдшийн гоёлын даашинз” загвараар “Тэргүүн байр” байр эзлэж байсан авъяаслаг загвар зохион бүтээгч. Б.Биндэръяа жил бүр зохион байгууллагддаг “Гоёл” наадамд амжилттай оролцдог. 2011 онд Шилдэг залуу дизайнер, 2012, 2013 онуудад Гоёлын хувцасны загварын “Шилдэг дизайнер”, 2014 онд “ТОП дизайнер” шагналуудыг хүртсэн. Топ дизайнер Б.Биндэръяагийн даашинзны чамин, хээнцэр загварууд залуусын анхаарлыг ихэд татдаг.

Гурван загвар зохион бүтээгчийн сонин содон, шинэлэг, чамин шийдэлтэй бүтээлүүдийг “Монгол Модел” агентлагийн гоо охид амилуулах юм.

2001 онд үүсгэн байгуулагдсан “Монгол Модел” агентлагийн захирал Азийн “Топ модель” Д.Болормаа. Түүний эрч хүч, нөр их хөдөлмөрөөр бүтсэн залуу загвар өмсөгч, охид, залуучууд ямагт шилдэг нь болж чаддаг. “Miss Mongolia 2013” тэмцээний эхний гурван байрт тус агентлагийн бүсгүйчүүд тодорсон нь Топ модель Д.Болормаа шавь нараа хэрхэн бэлтгэдэгийн нэг илэрхийлэл юм. Монголын загварын ертөнцийг дэлхийн түвшинд хөл нийлүүлэн алхуулж, загварын шоуг дэлхийн жишгээр зохион байгуулах нь тус агентлагийн зорилтуудын нэг юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.