Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Моно жүжгийн өдрүүд” айсуй
Уртын дуу

“Моно жүжгийн өдрүүд” айсуй

Урлаг Урлаг29/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
edit04269694108812014-04-25-12-27[www.urlag.mn]4179569772014-04-29-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан “МОНО ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” уран бүтээлийн тайлан тоглолтоо  2014 оны  5-р сарын 02-03-нд УДЭТ-ын тайзнаа тоглохоор товоо зарлалаа. Уран бүтээлч бүсгүй сүүлийн үед манай драммын төрөлд шинээр нэмэгдсэн “ нэг хүний жүжиг буюу моно драм”- ын төрөлд өөрийн  орон зайг бий болгож , уран бүтээлчийнхээ чадварыг таниулаад байгаа билээ.

Моно жүжгийн өдрүүд тоглолт хоёр өдрийн турш үзэгчдэд хүрэх бөгөөд5-р сарын 2 буюу  эхний өдөр Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын  театрын МонАкт-2014 фестивальд тэргүүн байр эзэлсэн “Эдит Пиаф байна” моно драмын жүжгээ тоглох бол 5-р сарын 3 буюу уран бүтээлийн тайлан тоглолтын хоёр дахь өдөр бүүвэйн дууны домгоос сэдэвлэсэн  “ Тэнгэрийн аялгуу” моно мюзикль жүжгээ өргөн барихаар аль хэдийн бэлтгэл ажилдаа оржээ.  

“Би Эдит Пиаф байна” моно мюзикль жүжгийг 2013 онд Украины зохиолч Нина Мазурын зохиолоор найруулагч МУУГЗ Б.Баатар найруулан ерөнхий зураачаар МУСТА Н.Батбилэг ажиллаж, Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг тайзнаа харуулан түүний 7 дууг франц хэл дээр дуулж, бүжиглэж, жүжиглэж, үзэгчиддээ хүргэж байсан юм.

            “Тэнгэрийн аялгуу” моно мюзикль жүжгийн тухайн  2014 оны шинэхэн уран бүтээл бөгөөд   жүжгийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Галаарид бичиж, ерөнхий найруулагчаар “Масс студи”-ийн захирал Д.Сангибат, ерөнхий зураачаар  Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, Хөгжмийн зохиолчоор  Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажилласан. Эх үрийн хайр , бүүвэй дууны гайхамшигт  домгыг үзэг та бүхэн энэхүү уран бүтээлээс үзэж сонирхох юм.

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангийн “МОНО ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” уран бүтээлийн тайлан тоглолт:

  • 5-р сарын 02-ны 20:00 цагт “Би Эдит Пиаф байна” моно жүжиг

                                    21:00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт

  • 5-р сарын 03-ны 19:00 цагт “Тэнгэрийн аялгуу” моно жүжиг

                                    20:00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт гэсэн хөтөлбөртэйгээр  үзэгч та бүхэнд хүрэхнээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.