Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нийслэлийн 2026 оны төсвөөс “Playtime Festival”-д зориулж 17.1 тэрбумаар авто зам тавьж, 530 саяар цахилгааны шугам барина
Дуу хөгжим

Нийслэлийн 2026 оны төсвөөс “Playtime Festival”-д зориулж 17.1 тэрбумаар авто зам тавьж, 530 саяар цахилгааны шугам барина

Урлаг Урлаг11/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аар хэлэлцэж байна.

Ирэх оны нийслэлийн төсөвт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime Festival”-д зориулж 17.1 тэрбум төгрөгөөр авто зам тавих, 530 сая төгрөгөөр цахилгааны шугам татах ажлын санхүүжилтийг багтаажээ.

Тухайлбал, Налайх дүүргийн гуравдугаар хороо, Тоньюукукийн цогцолбор газраас “Плэйтайм” аялал жуулчлалын цогцолбор хүртэл 8.4 километр авто зам, зам байгууламжийг 17.1 тэрбум төгрөгөөр барих аж.

Уг ажил нь энэ оны зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд “Чамбайзам” компани 17.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт шалгарч, эхний жилийн санхүүжилтэд 9.3 тэрбум төгрөг авсан байна. Ирэх онд үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлснээр “Playtime Festival” руу залуучууд засмал замаар очдог болох аж.

Мөн “Плэйтайм” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх цахилгааны ажилд 530 сая төгрөг төсөвлөсөн байна. Цахилгааны шугам татах ажлын тендер энэ оны зургаадугаар сард зарлагдаж, “Мэнхэнтахилга” ХХК шалгарчээ.

Эргэн сануулахад, 2024 оны “Playtime” наадмын сүүлийн өдөр хотын дарга Х.Нямбаатар “Ирэх жилийн “Playtime”-аас өмнө тус орчмын авто замыг шинээр тавьж, автомашины зогсоолыг байгуулна. Эрчим хүчний асуудлыг шийдэж өгнө” хэмээн амлаж байв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

07/07/2026
Дуу хөгжим Урлаг

Ламжавын Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Дуу хөгжим Урлаг

Доржсүрэнгийн Болд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

07/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

08/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаар үзэгчдэд хүрлээ

07/07/2026

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.