Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа
Дуу хөгжим

Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа

Урлаг Урлаг11/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Eurovision” олон улсын дууны уралдааныг санаачлан зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос ирэх жилийн тэмцээнд Израиль улсын уран бүтээлчдийг оролцуулах саналыг дэмжсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Женев хотод тус холбооны уулзалт болсон. Холбооны гишүүд Израиль улсыг ирэх жилийн тэмцээнд оролцуулах эсэхийг шийдэх нууц санал хураалт явуулахыг хүссэн. Гэвч холбооны зүгээс оролцуулах шийдвэрийг бие даан гаргаснаа танилцуулсан юм.

Үүний дараа Испани, Ирланд, Словени, Нидерланд гэсэн дөрвөн улс ирэх жилийн уралдаанаас нэрээ татаж, оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь Израилийг “Eurovision” дууны уралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн нь Газад амь үрэгдсэн олон арван мянган иргэн, хүмүүнлэгийн хямралд өртөж байгаа олон зуун мянган хүний өмнө хариуцлагагүй, тоомжиргүй хандаж байгаа явдал гэж үзсэн байна.

Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийснээс хойш Израилийн арми Газад цэргийн ажиллагааг эхлүүлсэн. ХАМАС-ын дайралтад Израилийн 1,200 иргэн амь үрэгдсэн бөгөөд Израилийн армийн Газад хийсэн дайралтад 70 мянган иргэн амь эрсдээд байгаа юм.

Мөн мянга мянган гэмгүй иргэн дайны хөлд нэрвэгдэж, хүмүүнлэгийн хямрал газар аваад байгаа билээ. Тиймээс улс орнууд Израилийг геноцид буюу овог аймгийг хомроголон устгах гэмт хэрэг үйлдсэн ч гэж үзэж байгаа юм.

Тэгвэл дээрх дөрвөн улс дээр нэмэгдэж Исланд улс ирэх жилийн “Eurovision” уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тус уралдаанд оролцогч орнуудын бүртгэл хаагдах эцсийн мөчид Исландын Засгийн газар шийдвэрээ танилцууллаа. Ингэснээр жил бүр өрсөлддөг нийт таван улс ирэх жилийн тэмцээнд оролцохгүй болж байна. Испани улсын хувьд тус наадмын их таван орны нэг юм.

Ирэх жил “Eurovision” 70 жилийн ойгоо угтах гэж байна. Улс орнууд ирэх жилийн 70 жилийн ойгоо тэмдэглэх наадмаас нэрээ татах шийдвэрийг хүндэтгэн үзэж байна гэдгээ “Eurovision”-ы захирал Мартин Грийн илэрхийлжээ. Эдгээр улс орнуудыг удахгүй эргэн “Eurovision”-ы тайзнаа угтана гэдэгт итгэж байна гэжээ.

“Eurovision” бол Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос санаачлан 1956 оноос хойш зохион байгуулж байгаа олон улсын дууны уралдаан юм. Уг уралдаан ирэх жилийн уралдаан тавдугаар сард зохион байгуулагдана.

Тус уралдаанд багадаа тавь гаруй орны авьяаслаг дуучид, уран бүтээлчид өрсөлддөг. Уралдааны шууд дамжуулалтыг дэлхий даяар 150 саяас дээш үзэгч үздэг.

Израиль улс 1973 оноос хойш “Eurovision” дууны уралдаанд оролцох болсон байна. Учир нь Израилийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн суваг KAN Европын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн юм. Израилийн уран бүтээлчид нийт дөрвөн удаа түрүүлж байжээ. Хамгийн сүүлд 2018, 2025 онуудад түрүүлсэн байна.

Харин Исланд улс тус уралдаанд түрүүлж байгаагүй боловч 1999, 2009 онуудад дэд байранд шалгарч байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Tomorrowland” Ази дахь анхны фестивалиа Тайландад хийнэ

08/01/2026
Дуу хөгжим Урлаг

“KPop Demon Hunters” киноны дууны цомог “Billboard” жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

06/01/2026
Дуу хөгжим Урлаг

Италийн нэрт дуучин Лаура Паузини олимпын нээлтэд оролцоно

05/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026

Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө

08/01/2026

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.