Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Бразилын номын сангаас Анри Матиссын найман бүтээлийг хулгайлжээ
Музей

Бразилын номын сангаас Анри Матиссын найман бүтээлийг хулгайлжээ

Урлаг Урлаг11/12/2025Шинэчлэгдсэн:11/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зэвсэглэсэн хоёр этгээд Сан-Паоло хотын “Библиотека Мариу де Андраде” номын сангаас францын зураач Анри Матиссын найм, Бразилын нэрт зураач Кандидо Портинаригийн таван бүтээлийг хулгайлжээ. Албаныхны мэдээлснээр, хулгайчид өнгөсөн ням гарагт номын сангаар үйлчлүүлж байсан  өндөр настай хос болон хамгаалагчийг зэвсгээрээ айлгаж, алдартай бүтээлүүдийг авч зугтсан байна.

Даваа гарагт эрх баригчид хулгайчдын ашигласан тээврийн хэрэгслийг олсон тухайгаа мэдэгдэж, хэдэн цагийн дараа сэжигтэн этгээдүүдийн нэгийг баривчилжээ. Энэ хулгай нь Парис дахь Луврын музейд хоёр сарын өмнө болсон үнэт эрдэнийн дээрэмтэй давхцаж, дэлхийн урлагийн салбарыг цочроосон хэрэгтэй дүйцэхүйц үйл явдал боллоо. “Библиотека Мариу де Андраде” номын сангаас хулгайлагдсан Матиссын бүтээлүүд нь Сан-Паологийн Орчин үеийн урлагийн музейтэй хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгийн хэсэг байжээ. Хулгайчид “Номоос музей рүү” нэртэй энэхүү үзэсгэлэнг дуусах сүүлийн өдөр нь онилон дээрэмджээ. Тэд Ням гарагийн 10:00 цагт номын сангийн гол хаалгаар орж, тэр хаалгаараа буцаж гаран ойролцоох метроны буудлын зүг явсан аж.

“Библиотека Мариу де Андраде” нь Бразилын хоёр дахь том номын сан бөгөөд хотын төвд байрлах барилга нь нүүр царай таних технологитой, камерын хяналтын системтэй. Сан-Паоло хот ч мөн нэгдсэн хяналтын камерын системтэй. Сан-Паологийн захиргаа анхны сэжигтэнг “хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерын шинжилгээний үндсэн дээр” баривчилсан гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Увс аймгийн музейн байгалийн танхимыг шинэ чихмэлээр баяжуулав

23/01/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музей олон улсын өвийн хүрээлэнтэй хамтарна

21/01/2026
Музей Урлаг

Өвөрхангайн музейн ховор нандин үзмэрийн фондод Магсаржав хатны хөөрөг, эмээлийн дөрөө бий

21/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Өмнөд Солонгосын “NCT Wish” хамтлагийн Монголд хийсэн нэвтрүүлэг цацагджээ

24/01/2026

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.