Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын салбарынхны нэг удаагийн тэтгэмжийг нэмнэ
Нийгэм

Соёлын салбарынхны нэг удаагийн тэтгэмжийг нэмнэ

Урлаг Урлаг01/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1365666405middle6372261612014-05-01-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Цалин хангамж, нийгмийн асуудалдаа сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн, тодорхой шаардлага тавьж жагссан соёл, урлагийнханд салбарын сайд нь асуудлыг шийдэх чиглэлээр үе шаттай мэдээлэл өгнө гэж амласны дагуу нэгэн уулзалт боллоо.

Тус салбарын төлөөлөл болсон 30 орчим хүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон холбогдох албан тушаалтантай Төрийн ордноо уулзаж, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тэдний нийгмийн баталгааны талаар тусгасан асуудлуудын хүрээнд ярилцсан юм. 1996 онд анх баталж, таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар засварлаж ирсэн Соёлын тухай хуулийг одоо бүхэлд нь шинэчилж буй юм. Тус салбарынхны нийгмийн баталгааны асуудлыг бүхэлд нь дээрх хуулийн хүрээнд хангах аж. Үүнээс гадна салбарын сайдын хэлснээр цалин, тэтгэмжтэй шууд холбоогүй ч нийгмийн асуудалд нь тодорхой дэмжлэг болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Үндэсний уран сайхны нэвтрүүлгийн квотын тухай хуулийн төсөл боловсруулж, бэлэн болсон байна.

Одоо мөрдөж буй хуулиар соёлын салбарынхан тэтгэвэрт гарахдаа нэг жилийн цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг нэг удаа авах, хөдөлмөрийн чадвар алдсанаас болж өөр мэргэжил эзэмших шаардлагатай бол сургалтын зарддыг төрөөс даах, олон улсын уралдаан, тэмцээнд онцгой амжил гаргавал мөнгөн урамшуулал хүртэхийн зэрэгцээ ур чадварын нэмэгдэл авдаг. Харин шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 18-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний болгох, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь болон хөдөлмөрийн чадвараа алдсан бол буцалтгүй мөнгөн тусламж олгох юм байна. Мөн тогтвор суурьшилтай ажиллавал дөрвөн жил тутамд зургаан сарын цалингаар нь урамшуулж, аймаг, суманд таваас дээш жил ажиллагсдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулж байхаар тусгажээ.

Энэ сарын 1-нээс хамгийн бага цалинтайгаас нь эхлэн салбарын ажилтнуудын цалинг 2.2 тэрбум төгрөгт багтаан 15 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ярьж буйгаа салбарын сайд дуулгасан юм.

Б.НОМИН/Өнөөдөр/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.