Сонгодог артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбоо “Dreamers’ Day” кино өдөрлөгөөрөө Францын найруулагч Рене Клеманы “Хориотой наадгай” бүтээлийг хүргэх гэж байна.
1952 онд бүтээсэн тус кинонд нацист Германы онгоцны дайралтад эцэг эхээ алдсан бяцхан охин орь ганцаар үлдсэн ч ядуу фермерийн хүүтэй найзалснаар шинэ гэр бүлтэй болж байгаа талаар гардаг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дайны хор уршгийн тухай өгүүлэх тоо томшгүй олон кино гарсан байдаг ч “Хориотой наадгай” шиг гэрэл гэгээтэй, хошин хэв маягтай, зүрх сэтгэлийг хүчтэй хөдөлгөж чадах нь ховор. Венецийн кино наадмын дээд шагнал, Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны шагналыг хүртсэн тус бүтээл хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөх нь гарцаагүй.
Найруулагч Рене Клеманы хувьд Францын хамгийн нэр хүндтэй найруулагчдын нэг байлаа. Тэрбээр Оскарын шагнал, Венецийн кино наадмын Алтан арсланг тус бүр хоёр удаа хүртэж байсан юм. Киног монгол хадмал орчуулгын хамт энэ Бямба гарагт 14.00 цагаас Энхтайван найрамдлын ордонд үзэх боломжтой.