Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг15/12/2025Сэтгэгдэл байхгүй12 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Урам зоригтой байдал үргэлжлэх бөгөөд хийх зүйл их байсан ч танд эрч хүч дүүрэн байна. Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо хамгаалан зогсох хэрэгтэй болно. Эрүүл оюун санаагаар биеэ удирдан эрч хүчээ зөв хуваарил. Найз нөхдөдөө зарим асуудлыг нь шийдэхэд тусалж, хүнд нөхцөл байдлаас гарах гарц олж өгнө. Хэрэгцээгүй зардал гаргахаас зайлсхий. Ачаалал их байсан ч залхуурч болохгүй. Мөнгө хөрөнгө, тэтгэмж даатгалтай холбоотой асуудал газар авна. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас өмнө төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байдалд орж болзошгүй. Ойрын хугацаанд муу хүмүүсийн нөлөөнд орох эрсдэлтэй. Нэрэлхүү зангаасаа болж хүмүүст бүтэхгүй амлалт өгөхөөс болгоомжил. Тогтмол цалинтай ажил нь хуримтлал үүсэхгүй ч эрсдэлтэй төслөөс илүү дээр санагдана. Хардалт хийгээд болгоомжгүй үгнээс таагүй харилцаа үүсэж хэрүүл маргаан гарч болзошгүй. Биеийн дархлаа унахаас урьдчилан сэргийл. Амьсгалын замын өвчин хүндэрнэ. Долоо хоногийн сүүл рүү овсгоо самбаатай байвал ямар ч мухардмал байдлаас гарч чадна. Олон нийттэй харьцах, идэвхтэй ажиллаж зугаацахад таатай. Таны зөн мэдрэмж нөхцөл байдлаа сайжруулахад тусална. Зөн совин нэмэгдэнэ. Бясалгал, иогийн сургалтад хамрагдах нь танд амарч оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Толгойгоо амраан, асуудалд шийдэл олж чадахуйц газар очихыг хичээ. Ямар үзэл санаатай байхаа шийдэж, итгэл найдвартаа үнэнч явах цаг болсон байна. Зарим хүмүүс өмнөх замаа өөрөөр сонгох болно. Бусдад талархал хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгцээнд зориулах хангалттай мөнгө байхгүй ч чин сэтгэлээ илэрхийл.

ҮХЭР

Албан тушаал ахиж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тун ойрхон байх боловч бэрхшээл гарч ирнэ. Эргэн тойронд тань нэр хүндийг чинь сэвтээх оролдлого нэмэгдэж байна. Хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Амьдралын урсгал зарим нөхцөлд орвонгоороо эргэнэ. Эр зориг гаргах үе. Хэрэггүй хэлхээ холбооноос сал. Таны бардам зан, хувиа хичээсэн байдал эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчилд хүргэж болзошгүй. Зарим шийдэгдээгүй асуудал, өр төлбөр зовоосоор байна. Санхүүгийн асуудал шийдэхийн тулд ирээдүйгээ өөдрөгөөр харах хэрэгтэй. Санхүүгийн үйл ажиллагаа дажгүй амжилт олно. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул. Долоо хоногийн сүүл рүү эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт байхыг чухалчил. Амралт авч өөрийн хайртай хүмүүстэйгээ хамт байх нь таныг жаргалтай болгоно. Та аялал зугаалгаар явах бол ачаа тээш, бичиг баримтаа болгоомжтой авч явахыг зөвлөж байна. Хуурмаг харилцаа, хөнгөмсөг явдлаас болж таагүй хандлага үүсэх бололтой. Гэнэтийн саад гарах тул чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Уран бүтээлч хүмүүс хамт олон, ажлын холбоотой хүмүүстэйгээ найрсаг харьцаа бий болгох үйл ажиллагаа зохион байгуул.

ИХЭР

Уйгагүй оролдлого, тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүн таатай байна. Сайн ойлголцолтой багийн гишүүн бол эерэг хариу үйлдэл, таатай үр дүнд найдаж болно. Чухал уулзалтад уригдаж мэднэ. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэргэжил албан тушаалын хувьд өсөн дэвших сонирхолтой хүн бүрийн хувьд амжилттай цаг үе. Ихэнх хүмүүс санаандаа таарсан ажил олно. Энэ нь нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлнэ. Улс төрч, нийгмийн зүтгэлтэн болох сонирхолтой хүмүүс энэ таатай хандлагыг ашиглан ирээдүйн байр суурийнхаа үндэс суурийг тавь. Харин түншүүдэд тохиолдох хүндрэлүүд таныг зөв чиглэлд төвлөрч ажиллахад саад болж байна. Аз жаргалтай ирээдүйн талаар удаан эргэцүүлэн бодох нь уран зөгнөлтэй байдалд хүргэнэ. Шинэ мэдээлэлтэй сайн танилцаж байж шийдвэр гаргаарай. Аливаа олон нийтийн арга хэмжээнд биеэ хэрхэн авч явах талаар сайн бодох хэрэгтэй болно. Хайр сэтгэлийн харилцаанд буруу хүнтэй орооцолдох магадлалтай. Амьдралаа өнгөцхөн нэр төдий үйлдлээр бүү хүндрүүл. Долоо хоногийн сүүл рүү шинэ өөрчлөлт хүсэж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Гэхдээ адал явдалд дурлаж байгаа бол хүсэж байснаасаа хамаагүй өөр үр дүн авах болно. Танд далдуур атаархагч болон ажлын өрсөлдөгчдийн явуулах үйл ажиллагаанаас болж шинэ ажилд тань саад тотгор учирна. Зөн билгээ дагавал цагаа олсон зөв шийдвэрийг та гаргаж чадна. Энэ үед найз нөхөд, санаа нэгтнүүдээс тусламж, дэмжлэг авах магадлалтай. Та эргэн тойрныхондоо эелдэг байснаар гэр бүлийн тааламжтай уур амьсгалыг бий болгоход хүргэнэ. Эрсдэлтэй алхам хийх чадвартай байх ч идэвхээ бүү хэтрүүл. Хэрүүл маргаан үл ойлголцолгүйгээр энэ асуудал өнгөрөхгүй. Ганц бие хүмүүс сонирхсон хүмүүстэйгээ уулзана. Энэ харьцаа энгийн байх боловч цаашдаа гүнзгийрнэ.

МЭЛХИЙ

Тогтворгүй хандлага нэмэгдэж ажлын хамтрагч болон түншүүдтэй үл ойлголцож мэднэ. Тайван хэмнэлээр ажиллаж, амьдрахыг хичээ. Бусдад шаардлага тавих гээд хэрэггүй. Цалин орлогоо нэмүүлэх тал дээр өөрчлөлт хийх цаг үе. Эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой байна. Урлагийн салбарт ажиллагсдад таатай үе. Хамтын үйл ажиллагаа илүү бүтээлч байх болно. Залуу хүмүүс сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлалтай учирна. Ойр дотно харилцаанд орохоос бүү зугт. Гэнэтийн таатай мэдээ авах, хонжвор хожих магадлалтай байна. Материаллаг байдал дээшилнэ. Гэхдээ санхүүгийн хувьд урт хугацаанд ашигтай ажиллаж чадахгүй нь бололтой. Ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуул. Долоо хоногийн сүүл рүү та бүхэн ажлын арга барил болон үзэл бодлын зөрүүтэй хүмүүсийн хооронд холбох гүүр болно. Таны оролцоогүйгээр шийдэж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Орчноо солих болон ертөнцийг өөрөөр үзэх хүсэл эрмэлзэлд автана. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд тохиромжтой энэ цаг үеийг бүү алд. Таны анхаарлыг сарниулах зүйлээс хол бай. Гэхдээ чухал биш зүйлд ч анхаар. Хашир байхгүй бол дарамт шахалтад орж толгой эргэнэ. Хайртай хосууд өөр өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авна.

АРСЛАН

Энэ долоо хоногт олны өмнө үг хэлэх, хамт ажиллагсадтайгаа муудалцахаас зайлсхий. Мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрчлөх, өөр ажил сонгох зэрэгт таатай цаг үе. Цаг хугацаагаа олон зүйлд зарцуулах шаардлага үүснэ. Гэхдээ та хийсэн зүйлээ дэмий, цаг үрсэн гэж битгий бодоорой. Гаднын нөлөөнд автахгүйн тулд илүү сонор сэрэмжтэй бай. Үр ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Бусдын эрхшээлд орох аюул тулгарч болзошгүй. Нөхцөл байдал тааламжгүй үед хэрүүл маргаан үүсгэх хэрэггүй. Хэрвээ харилцаа холбоо үеэ өнгөрөөсөн гэж үзвэл хүчээр жүжигт тоглох хэрэггүй. Санаа бодлоо гол ажилдаа сайн хандуул. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Хайр дурлалын харилцаанд амжилт олно. Зүрх сэтгэлдээ хайр дурлалын харилцааны бэрхшээлийг хүндээр хүлээж авах хэрэггүй. Өөрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Хэлэх үг хийх үйлдлээрээ бусдын хүндлэлийг хүлээн авахыг хичээ. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарах цаг үе. Энэ үед сэтгэл тавгүй нойр муутай байгаа бол аль болох тайван байж амрах хэрэгтэй.

ОХИН

Энергийн түвшин буурч магадгүй. Биеийн ерөнхий эсэргүүцэл суларч, дархлаа буурах тул гаднын вируст өртөх магадлал үүснэ. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс бусдын нөлөөнд бүү авт. Хамтрагч нар санал зөрөлдөх ч шинэ хүмүүс өөрсдийн сонирхлыг хуваалцан таны нөхөрлөлийн хүрээнд орж ирэн өдөр тутмын амьдралын хөг нэмнэ. Хүмүүст санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага гарвал сайн судалж байж шийдвэр гарга. Болгоомжгүй хайнга байдал таны бүтэлгүйтлийн шалтгаан болно. Иймээс сонор сэрэмжээ дээшлүүл. Бусад хүмүүсийн хүсэж байгаагаас ч илүү зүйлийг олж мэднэ. Олон зүйлээр нэгэн зэрэг оролдохгүй байхыг хичээхийг од эрхэс танд зөвлөж байна. Урагш муутай байгаа ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилж эхэл. Долоо хоногийн сүүл рүү харилцан ойлголцохын тулд өндөр мэдрэмж шаардсан хүнтэй учирч магадгүй. Аливаа мэдээллийг соргог хүлээн авч, бүтээл туурвилдаа тусгах чадвартай байна. Од эрхсийн тохиолоор та хувийн хүслээ бусад хүмүүсийн ашиг сонирхолтой хослуулах шаардлага ихэснэ. Олон нийтийн сайн харилцаа таны сэтгэлийн алжаалыг тайлж, тайван амрахад тус болно. Олсон мөнгөө ердийн өдөр тутмын амьдралдаа зарцуул. Харин өр зээлтэй бол эргэлзэх зүйлгүй төлбөрөө шилжүүл. Аз ирнэ гэж найдах хэрэггүй.

ЖИНЛҮҮР

Санхүүгийн байдал тогтворгүй байгаа боловч цаашид сайжрах хандлагатай байна. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Урьдын үнэ цэнтэй байсан зүйлүүд буцаад үнэтэй зүйл болж хувирах болно. Түншүүдтэйгээ хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ. Итгэлтэй, сайн нөхөдтэйгээ хамтрах цаг үе. Олон талт үзэл санаа хүссэн амжилтад хүргэхгүй ч хамт олны дунд нэр хүндтэй болгоно. Мэргэжлийн ажлын хүрээнд санал зөрөлдөөн гарч болзошгүй. Хэрүүл маргаан, таагүй явдал болж болзошгүй. Түрэмгий, яаруу зан авир сайн зүйл авч ирэхгүй. Хувийн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг одооноос эхлүүл.Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Харин аль хэдийн хайр дурлалаа олсон хүмүүс сүй тавих эсвэл гэрлэх санал хүлээн авч магадгүй. Романтик учрал, зугаа цэнгэл зэрэг нь ердийн улиг болсон харьцаанд шинэ соргог мэдрэмж авчирна. Долоо хоногийн сүүл нь болгоомжтой, хүлээцтэй мөн аль болох амгалан тайван байх нь чухал цаг үе. Эрүүл мэнддээ анхаар. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг уйгагүй авч хэрэгжүүл. Хатгаа тусч, хордлого болж болзошгүй байна. Эцэг эх найз нөхөдтэйгөө хамтарсан үйл ажиллагаа явуулахад сайн. Үл таних хүмүүсээс ч үнэтэй зөвлөгөө авч магадгүй. Хайртай хүнээсээ хүлээсэн хариугаа авна. Илэн далангүй ярилцсанаар таны эргэлзээ тайлагдана. Шинээр дурлаж татагдах, эсвэл шохоорхох явдал гарахыг үгүйсгэхгүй. Өмнөх амлалт нь магадгүй хайр дурлалын холбоог бий болгоно. Гэр бүлтэй хүмүүс эргэн тойрондоо анхаарал тавь. Үр хүүхдээ сонс.

ХИЛЭНЦ

Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Нямбай зан чанараа алдвал санхүүгийн асуудалд өртөж болзошгүй байна. Сэтгэл хөдлөлөө барь. Томоохон эд зүйл худалдан авч их зардал гаргахаас зайлсхий. Та ихэнх үед хөгжилтэй, нийтэч байх тул олон нийтийн дунд байхад хялбар санагдах болно. Гэхдээ танд санаа тавьж буй ч сайн танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжил. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автах магадлалтай. Эргэн тойрондоо халуун дулаан, амар амгалан уур амьсгалыг бий болгож, хайртай хүмүүстээ халамж тавь. Архаг өвчин сэдэрч болзошгүй. Ажлын төлөө байнга шаналах нь сэтгэлийн хямралд оруулна. Хувийн зохион байгуулалт чухал үе. Баяр тэмдэглэх төлөвлөгөөгөө төсөвтэйгөө тааруулахыг хичээ. Найзууд болон гэр бүлтэйгээ хамт байх нь чухал. Таагүй байдлаас гарахад тэд л тусална. Долоо хоногийн сүүл рүү нөхцөл байдал сайжирна. Аливааг шүүмжлэх дуртай байсан ч хамт ажилладаг хүмүүсээ хүндлээд зарим зүйлийг хараагүй мэт өнгөрүүл. Алс газар томилолтоор явах магадлалтай. Аян замд гарах нь танд сонирхолтой санагдаж олон талын ашиг авчирна. Хол газар явах болбол цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоол. Аялал эсвэл гэр бүлийн амралт төлөвлөхөд таатай. Таныг санамсаргүй үйл явдлууд бусдаас хараат болгох нөхцөл байдалд орно. Бусдын тавьсан ямар ч сайхан саналыг бодолтой хүлээн ав. Тогтворгүй зан ааш хайр сэтгэлийн харилцаанд том асуудал авч ирнэ. Бухимдал уураа барьж, хуучны сайхан дурсамжаа эргэн сана. Аливаа асуудлыг эерэг талаас нь олж хараарай.

НУМ

Таны төлөвлөгөөнүүд амжилттай биелж нэр хүндтэй болно. Амралтаа авч, алжаалаа тайлах талаар төлөвлөгөө боловсруулах үе. Гадаадад аялах хүсэл таны анхаарлын төвд байна. Уран бүтээлч хүмүүс уулзалт, тэмцээн зохион байгуулахад таатай. Энэ үед таны санхүүгийн байдал арай дээрдэх бөгөөд зарим бэрхшээлээс мултрах бололтой. Хамаатан ойр дотнын хэн нэгнээс тань цагаа олсон тусламж ирвэл талархахад бэлэн байгаарай. Гэхдээ ах дүү, төрөл садандаа итгэж, тэдний тусламжид найдсаны хэрэггүй. Ямар нэг зээл авч өр тавихгүй байхыг хичээ. Хүүхдүүд ба эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хэвийн болно. Төрөл садан үр хүүхдийн хооронд маргаан үүсэх байдал гарахгүйг анхаарах шаардлагатай. Биеийн дархлаа муудах, зүрх судасны өвчин тусах нигууртай байна. Өөрийн алдаа дутагдалтайгаа тэмцэх хэрэгтэй боловч эрүүл мэндээ муутгахаас болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү эргэн тойрны хүмүүст асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж, гарах гарц олж өгөхөд амар байна. Өрсөлдөөн зөрчил тэмцлийн оронд та урьдын төлөвлөгөө, санаа бодлоо хэрэгжүүлэн хамтын ажиллагаанд бэлэн байна. Мөнгө хөрөнгөө ашигтай хөрөнгө оруулалт болгох тал дээр санаа тавь. Зарим тохиолдолд гадаадын түншүүдтэй хамтран ажиллах нь үр дүнтэй. Илүү бүтээлчээр ажиллахыг зориорой. Гэр бүлээрээ зугаалах нь цагийг үр дүнтэй өнгөрөөх сайхан арга зам байх болно. Орой үдэшлэг цэнгээний газраар явах бол хэтрүүлэх хэрэггүй.

МАТАР

Албан томилолтоор явж, орлогоо нэмэгдүүлэх боломж олно. Шинэ албан тушаал дээр очиход тохиромжтой үе. Арилжаа наймааны ажилд амжилтад хүрнэ. Мөнгөн орлогын үүсвэр олох ажил олбол өөрөөрөө бахарх. Зарим хүмүүс буяны байгууллагад сайн дурын ажил хийхэд цагаа зарцуулна. Одоо өөрийн амьдралаа өөрчлөн эхлүүлэхэд маш амархан байна. Чухал баримт бичиг боловсруулах, гэрээ дүрэмд гарын үсэг зурахдаа няхуур ханд. Аль болох алжаалыг тайлж тайван байхыг эрмэлзэх хэрэгтэй. Хэтэрхий өөрийнхөөрөө байвал үл ойлголцол үүсэж гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүйг анхаар. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэн эрүүл мэнд доройтох магадлалтай тул өөртөө онцгой анхаар. Өөрийгөө хайртай хүндээ эерэг ойлгуулах алхам санаачил. Ганц бие хүмүүс маш гайхалтай хайрын мананд хөвөх болно. Долоо хоногийн сүүл рүү өргөн олны талархлыг хүлээх үйл ажиллагаа явуул. Тэвчээртэй бай. Шинэ ажил дээр ажлын зөв чиг баримжаагаа олохын тулд хүчин чармайлт зарцуулах хэрэгтэй болно. Зөрчил маргаан гарах боловч бүх саад бэрхшээлийг та давч гарч чадах тул төлөвлөгөөгөө биелүүлэхээс бүү эргэлз. Өөрийгөө онцолсон найрсаг тааламжтай үг, магтаал сайшаалыг хайртай хүмүүсээсээ сонсохыг хүснэ. Өөрийгөө хэт нөөж болохгүй. Гэртээ байхдаа ч ажлынхаа байранд байгаа мэт сэтгэгдэл төрж, ихэнх цагаараа ажиллаж амьдарна. Санамсаргүй мэдээ ирж бусадтай харьцах харьцааг хүндрүүлнэ. Гэр бүлийн маргаан, улс төрийн цуглаан эсвэл алдаатай үйл явдлаар дүүрэн байна. Аль болох ганцаараа байхыг хичээх нь зөв байна.

ХУМХ

Ажил хэрэгт хамгийн гол нь хэв журам сахих байна. Асуудал үүсвэл цаг тухайд нь зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна. Уян хатан шийдвэр гарга. Гэхдээ шургуу, уйгагүй үйл ажиллагаа таны хувь заяанд эерэг өөрчлөлт авчирна. Хойшлуулшгүй олон асуудлаас зөв сонголт хийх нь танд хэцүү байх болно. Бусдын үгийг хэт дагах хэрэггүй. Ойр дотнын хэн нэгэн таны авьяас чадварыг дэмжиж, уран бүтээлд тань тусална. Ажил төрлийн түншлэл дээр харилцан ашигтай хамтрагчдадаа цаг зав гарга. Ажил амьдралын хэмнэл хурдаа сааруулмаар, сайхан амармаар санагдтал хурдан өрнөнө. Төлөвлөсөн ажлаа хэд хэдэн үе шатанд хуваан, эмх цэгцэд оруулж байж урагшилна. Хэрэв та боломжтой бол буяны ажилд тодорхой мөнгө зориулаарай. Сүм хийдэд очих нь нэг төрлийн сэтгэлээ тайвшруулж төвлөрөх арга зам болно. Долоо хоногийн сүүл рүү найз нөхдөө амьдралд нь хэрэг болох ашигтай зүйлсээр тусалж чадна. Ихэнх хүмүүс хайртай хүнтэйгээ хамт баймаар санагдана. Нэг нэгнээсээ аль болох сайн талыг нь олж харах хэрэгтэй байх. Гэр орондоо анхаарал тавьж, амьдрал ахуйгаа сайжруул. Амьдралд юу хамгийн чухал гэдгийг үл анзаарч явсан хүмүүс гол зүйлээ ойлгох болно. Гэр бүлд таатай уур амьсгал давамгайлж, ойлголцол дээд зэрэгт байна. Харин хөнгөн сээтэгнэл нь урьдчилж хэлэхийн аргагүй үр дүнд хүргэнэ. Аль болох энгийн бөгөөд ёс журамтай байдлыг эрхэмлэ.

ЗАГАС

Цаг үеийн хандлагыг хязгааргүй хүслээ хангахад бус харин сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд ашигла. Танд ажил хэрэгч байдал дутагдаж байх шиг байна. Өрсөлдөгч болон далдуур атаархагчдын нууц явуулгууд идэвхжиж таны амьдралд саад учруулна. Зугаа цэнгэл хөөсөн хөнгөмсөг байдлаас болж зарим хүмүүсийн зарлага нь орлогоосоо давах бололтой. Хайрын харилцаанд харилцан ойлголцолд хүрэх оролдлого нь буруу ойлголт, гомдол гутралтай тулгарна. Ухаалаг хүмүүсийн зөвлөгөө, зөвлөмжийг хүлээн авах нь танд л ашигтай байна. Шинээр хүнтэй танилцах эсвэл өмнө сэтгэлтэй байсан хүнтэйгээ санаандгүй таарах зэрэг үйл явдал болох магадлалтай. Аз турших, хөнгөмсөг үйл явдалд оролцох зэргээс хол бай. Ажил хэргээ биелүүлэхээр шийдмэг алхам хийнэ. Олны анхаарлын төвд байх бөгөөд ашиг сонирхол болоод төлөвлөгөөгөө цаашид үргэлжлүүлэн хийх эсвэл ямар нэгэн юм шинээр эхлэх урам зоригтой болно. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүст өөрийн авьяас чадвараа гаргаж, гайхуулах боломж гарна. Анд нөхөд тань хүрээлнэ. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээр албан тушаал ахих боломж гарна. Бизнес эрхлэгч нар боломжийн ашиг олно. Харин төрийн албаны хүмүүс асуудалд орох магадлалтай байна. Эд материаллаг байдлаа сайжруулахын тулд эрсдэл хийх тухай бодно. Ажил хэрэгт яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болно. Та хурц гүйлгээ ухаан, шийдэмгий байдал зэргийг гаргаж чаддаг. Гэхдээ шинэ гэрээ байгуулах, шинэ ажил эхлэхэд таагүй байж магадгүй. Өөрийн хамтрагч болон ойр дотнынхныхоо сэтгэгдэл, бодол санааг сонс. Хувийн ашиг сонирхлын үүднээс ойр дотнын хүмүүсийг бүү дарамтад оруул. Романтик сонирхол, дур хүсэл буурахаас сэргийлж гэр бүлийнхээ харьцааг хэвийн авч үлд. Халдварт ханиад тусах магадлалтай байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/12/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын арванхоёрдугаар сарын зурхай

01/12/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

24/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Холын цагаан манан” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно

15/12/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/12/2025

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

12/12/2025

Дуучин Ц.Энгүүн “Dazed 100” жагсаалтад багтлаа

12/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.