Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ
Дуу хөгжим

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

Урлаг Урлаг15/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн оны “Eurovision” тэмцээнд түрүүлсэн Швейцарын дуучин Немо ирэх оны уралдаанд Израил улсыг оролцуулахаар зөвшөөрснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн цомоо буцаан өгөхөөр шийдвэрлэсэн тухай BILD сонинд мэдээлжээ.

“Ноцтой хэрэгт буруутгагдаж буй улсын имижийг сайжруулахын тулд уг тэмцээнийг удаа дараа ашиглаж ирсэн учир ийм шийдвэр гаргалаа” гэж Немо Instagram хуудсандаа мэдэгдээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн мөрдөн шалгах комисс “Израилын эрх баригчид болон тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн Газын зурваст геноцид үйлдсэн” гэсэн дүгнэлт хийснийг сануулсан байна.

“Eurovision” уралдаан бол эв нэгдэл, хүртээмжтэй байдал, хүний ​​​​нэр төрийг эрхэмлэдэг гэж уг тэмцээнийг зохион байгуулагчид хэлдэг. Гэвч Израил тэмцээнд оролцож байгаа нь эдгээр үнэт зүйлс болон Европын өргөн нэвтрүүлгийн холбооны (EBU) шийдвэрүүд хоорондоо зөрчилдөж буйг харууллаа гэж Немо үзэж байгаа ажээ.

Европын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүд өнгөрсөн долоо хоногт Женевт уулзахдаа Израилыг оролцуулахыг зөвшөөрсөн юм. Үүний хариуд Испани, Нидерланд, Ирланд, Словени, Исландын телевизийн сувгууд Венад болох 2026 оны “Eurovision” дууны тэмцээнийг бойкотлохоор төлөвлөж байна.

Немо цомоо Женев дэх EBU-ийн төв байрт буцааж өгнө гэж мэдэгджээ.

“Хэрвээ бид тайзнаа магтан дуулдаг үнэт зүйлсээ тайзны ард хэрэгжүүлэхгүй бол хамгийн сайхан дуунууд ч утгаа алдана” гэж тэрбээр хэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.