Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Der Bi: 2026 онд “Арга билиг” цомгоо гаргахаар зэхэж байна
Ярилцлага

Der Bi: 2026 онд “Арга билиг” цомгоо гаргахаар зэхэж байна

Урлаг Урлаг16/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу уран бүтээлч Der Bi буюу Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээлүүдээ хэдхэн хоногийн өмнө сонсогчдодоо хүргэсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байна?

-Шинэ жилдээ хэмээн шинэ уран бүтээлээ гаргасандаа залуу уран бүтээлчийн хувьд маш их баяртай байна. Найзтайгаа хамтарч сайхан хоршиж, шинэ жилийн гайхалтай мөчүүдийг мэдрүүлсэн уран бүтээл гаргасан. Гаргасан дуу минь хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа учраас жаргалтай байна.

-Уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу?

-Аав минь Завхан аймгийн нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн багш. Олон арван хүүхдүүдэд дуу хөгжмийн боловсрол олгосон хүн бий. Аав минь гэртээ ч ажил дээрээ ч хүүхдүүдэд юу зааж сургахаа бодож, бэлддэг байсан. Аавыгаа дуу хөгжимд сэтгэлээсээ хандаж байгааг нь хажуугаас нь харж өссөн болохоор энэ салбарт хайртай байдаг байх. Жил бүр болдог Яргуй наадамд аавтайгаа бэлдэж, жил бүр оролцдог байлаа. Анх ахаараа морин хуур заалгаж байлаа, хэдийгээр мэргэжлийн түвшинд сураагүй ч өөрийнхөө хэмжээнд тоглож чадна.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яривал. Анхны дуугаа сонсогчдод хүргэх ямар байсан бэ?

-Миний анхны уран бүтээл “Цагийн гарз” гэсэн уран бүтээл байсан. Миний амьдралтай их холбоотой дуу л даа. Үнэ цэнтэй цаг хугацаанд минь цагийн гарз болж ирсэн анхны хайрдаа зориулж бичсэн дуу юм. Анхны уран бүтээлдээ маш их хайртай. Анхны дуугаа сонсогчдодоо хүргэх үнэхээр айдастай байсан. Уран бүтээл бүтнэ гэдэг их хичээл зүтгэл, олон хүний хөдөлмөр байдаг. Зардал их гарсан ч дуу минь хүмүүст хүрч байгаагаа харах сайхан байсан.

-“The Voice of Mongolia” шоуны талаар ярих уу. Тус шоу таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-“The Voice of Mongolia” шоунд оюутан байхдаа өөрийгөө сорьж, залуу хүнийхээ эрч хүчээр оролцсон. Тэмцээний эхний шатанд дуулсан дууг долоо хоногийн дотор бэлдсэн. Миний эрч хүч, дуулах чадварыг үнэлж дөрвөн шүүгч маань эргэсэн. Миний мөрөөдлийн гүүр болсон аав, ээжийнхээ нэрийг өндөрт өргөсөн шоу байсан.

-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Багадаа энэ талаар бодож байсан уу?

-Аав, ах минь их нөлөөлсөн. Багаасаа л уралдаанд оролцдог хүүхэд байлаа. Гэхдээ дуу хөгжмийн багш болно гэж боддог байснаас дуучин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ үндсэн шугамаасаа хазайхгүйгээр урлагтаа үнэнч байсан. Хүүхдүүдэд чаддаг, мэддэг зүйлсээ заах хүсэл минь одоо ч хэвээрээ.

-Хүмүүс урлагийн хүн байх хэцүү гэж ярьдаг. Дуучин болох гараагаа амжилттай эхлүүлсэн залуу уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Урлагийн хүмүүсийг багаасаа хажуугаас нь харж, биширч өссөн. Одоо өөрөө тайзан дээр гарахын сайхныг мэдэрч байгаа. Урлагийн хүн байх хэцүү байсан ч сайхан зүйл нь олон. Дуу минь илүү олон хүнд сайнаар хүрээсэй гэж боддог. Дуугаа хүүхэд шиг л хайрлаж, нандигнаж хийдэг. Шат, шатаар дээш өгсөж, сайн уран бүтээлч болохоор хичээж байна.

-Дуучин, уран бүтээлч болсондоо хамгийн их баярласан мөч хэзээ байсан бэ?

-“The Voice of Mongolia” шоунд оролцоод дөрвөн шүүгч эргэж харсны дараа аав ээжийг бахархал дүүрэн харсан харц, тайзан дээр гарах бүрд минь хардаг тэр урамшуулал дүүрэн харцыг харах бүрдээ л баярладаг даа.

Хандивын аян зохион байгуулж дүүгийнхээ эмчилгээнд зориулсан шүү дээ энэ үед уран бүтээлч болсондоо баярласан байхдаа?

-Өвчин зовлон хэлж ирдэггүй юм билээ. Том эгчийн минь хүүхэд өвдлөө гэдэг мэдээ тун хүнд туссан. Тэр үед уран бүтээлч найзууд, ах эгч нарынхаа тусламжтай хандивын тоглолт зохион байгуулж, дүүгийнхээ эхний хагалгааны зардлыг бүрдүүлж өгөх үедээ өөртөө үнэхээр их талархсан.

-Ямар мэргэжилтэй вэ. Цаашид уран бүтээлчээр ажиллах уу. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

-Зорьсон шугамаасаа буцалгүйгээр дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргасан сайн уран бүтээлч байхыг зорьдог. Өөрийгөө амьтантай зүйрлэвэл хамелеон гэж боддог. Өөрт байх бүх л чадвараа тайзан дээр гаргасан, уран бүтээлд зориулсан хүн байхыг хүсдэг. Уран бүтээлдээ Монгол үндэснийхээ өв соёлыг шингээхийг хичээдэг. 2026 онд Арга билиг цомогоо гаргахаар бэлдэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026
Ярилцлага Урлаг

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026
Ярилцлага Урлаг

Э.Оюунболд (Noubold): Театрын тайзнаа өөрийгөө шинээр нээж байна

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.