Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ
Хувцас загвар

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Урлаг Урлаг16/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мельбурн хотын Викториягийн үндэсний галерей жил бүр урлаг, загварын ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг бүтээлч хүмүүст зориулсан үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд Александр МакКуин, Жан-Поль Готье, Яйой Кусама зэрэг уран бүтээлчдэд зориулж байсан билээ. Тэгвэл 2025 оны үзэсгэлэн “Westwood | Kawakubo” хэмээн нэрлэгдэж, загварын домогт эрхмүүд болох Вивьен Вествуд, Рей Кавакубо нарын уран бүтээлд зориулагджээ.

Дэлхийн хоёр өөр өнцөгт, нэг жилийн зайтай төрсөн эдгээр дизайнерууд нь загварын уламжлалт болсон хэвшмэл ойлголтыг эвдсэн бүтээлүүдээрээ алдартай. “Westwood | Kawakubo” үзэсгэлэнд тэдний өв сангаас сонгогдсон зуу гаруй ховор бүтээл багтах юм. Үүнд Вивьен Вествудийн 1990 оны “Portrait” корсет, Рианнагийн 2017 оны “Met Gala”-д өмссөн “Comme des Garçons” брэндийн 2016/2017 оны намар–өвлийн цуглуулгын цэцгэн ансамбль, мөн “Sex and the City” цувралд Сара Жессика Паркерийн өмсөж байсан “Vivienne Westwood” даашинз зэрэг алдартай бүтээлүүд багтсан байна.

Энэхүү үзэсгэлэн нь 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэгдэх юм.

Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 2)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 3)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 4)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 5)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 6)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 7)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 8)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 9)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 10)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 11)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 12)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 13)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 14)
Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 15)

Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 17)

Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 22)

Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтийн хүрээнд NGV Gala үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид загварын хил хязгаарыг давсан, эрх чөлөөг эрхэмлэсэн хэв маягийг өөр өөрийнхөөрөө илэрхийлсэн хувцаслалтыг сонгожээ. Зарим зочид Кавакубо, Вествуд нарын шинэ болон архивын бүтээлүүдээр гоёсон байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

М.Аззаяа Дэлхийн оюутан миссийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

28/10/2026
Хувцас загвар Урлаг

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026
Хувцас загвар Урлаг

Мисс М.Аззаяа “Miss Asia Awards 2026” тэмцээний “Miss Talent” шагналын эзэн боллоо

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026

Киану Ривз, Ма Дон Сок нар “The Gangster, The Cop, The Devil” киноны Холливуд хувилбарт хамтран тоглож магадгүй

29/10/2026

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.