Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Жүжигчин Н.Ялалт “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзана
Reels

Жүжигчин Н.Ялалт “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзана

Урлаг Урлаг19/12/2025Шинэчлэгдсэн:19/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө дуу хоолой, дүр төрх нь үзэгчдэд хэдийнээ эчнээ танил болсон жүжигчин Н.Ялалт СУИС-ийг 1999 онд төгсжээ. Сургуулиа төгссөнөөс хойш тэрбээр 2000-2020 оны хооронд нийт 20 жил МҮОНРТ, ТВ9, UBS, “Монгол HD” телевизүүд, мөн “Юнивишн”, “Скаймедиа” болон бусад iptv-ээр үзэгчдийн хүртээл болсон уран сайхны болон баримтат кино, хүүхэлдэйн кино, баримтат болон шоу нэвтрүүлэг зэрэг 9000 гаруй бүтээлд орчуулгын жүжигчнээр ажилласан байна. Түүнчлэн “Зуны шөнийн зүүд”, “Оюутны охидод өрөө хөлслүүлнэ”, “Шөнө дундын бүжиг”, “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц” зэрэг жүжигт тоглож, 2022 оноос УДЭТ-аар овоглон “Анна Каренина”, “Хаадын хаан: Андгай”, “Тоглоомчид”, “Ромео, Жульетта”, “Би ч гэсэн жаргамаар байна” зэрэг түүхэн болон сонгодог, орчин үеийн жүжгийн дүрүүдээр тайзнаа гарчээ. Харин дэлгэцийн уран бүтээлийн тухайд 1999 онд “Дурласан дурлуулсан хоёр” уран сайхны кинонд анхлан тоглож, түүнээс хойш дотоодын болон олон улсын 60 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон байна. Түүнчлэн 10 гаруй дэлгэцийн уран бүтээлийн ерөнхий найруулагчаар болон найруулагчийн багт багтан ажиллаад буй.

Түүний тоглосон шинэ уран бүтээл ирэх 2026 оны хамгийн эхний өдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тодруулбал, жүжигчин Н.Ялалт “Orange” энтертайнментийн ээлжит уран бүтээл “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны киноны гол дүрд тоглосон бөгөөд эл киног 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026
Reels Урлаг

“Гоёл” наадмын отгон топ модель Т.Батцэцэг гэж хэн бэ?

12/12/2025
Reels Урлаг

“Гарц-3: Төгсгөл” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин Т.Оюунболд гэж хэн бэ

10/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

28/01/2026

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.