Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай, Цаг агаар»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай, Цаг агаар

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг22/12/2025Сэтгэгдэл байхгүй12 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт тэвчээргүй, хэт шургуу зан таны ажилд саад тотгор болно. Эргэн тойрныхоо уур амьсгалыг зөв мэдрэхгүй бол бусад хүмүүстэй харилцаагаа муутгана. Бусдын тусламж авах, хамтын үйл ажиллагаа явуулах зэрэгт боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн бай. Нууцлаг төлөвлөгөөнөөсөө болж хүмүүст ихээхэн анхаарал тавих шаардлагатай болно. Гэхдээ мөрөөдлийнхөө амьдралд хүрэхийн тулд бага зэрэг хувиа хичээсэн бөгөөд нарийн тооцоотой байхад илүүдэхгүй байх. Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээ. Олон нийтийн газар сонирхолтой хүнтэй уулзаж улс төр, нийгмийн бүх л төрлийн асуудлаар ярилцана. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл. Зугаа цэнгэлтэй бөгөөд сонирхолтой үйл явдалтай учирч магадгүй. Таны өгөөмөр байдал найз нөхдийн санаанд нийцнэ. Хувийн сайн чанарууд тань амжилт авч ирнэ. Та сэтгэлийн тэнхээтэй байвал саад бэрхшээлийг их хүчин чармайлт гаргалгүй ялна. Долоо хоногийн сүүл рүү өөрийгөө өндөрт тавьж болохгүй. Энэ нь зарим хүнд таалагдахгүй бололтой. Энэ дутагдлаа засаж чадвал та маргаашдаа санаа зовохгүй амьдарна. Гэр бүл, хосуудын харьцаа тааламжтай байна. Эцэг эх болон гэр орондоо сайн анхаарал хандуул. Ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг бүү бар. Ажил төрөл, санаа зовоосон асуудлуудаасаа түр хөндийрч үр хүүхдүүддээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэх цаг зав гарга. Муухай загнаж, онцгой үйлдэл хийх бөгөөд дараа нь үүнээсээ ичих болно. Тэвчээртэй байсан хүмүүсийн нөхцөл байдал сайжирч, шинэ оноо сэтгэл хангалуун угтах болно. Аль болох бодит байдлаас холдохыг хичээ. Урьдын ойлгомжгүй байсан аяндаа ил гарах болно.

ҮХЭР

Энэ долоо хоногт цаг үеийн байдлаас болж өөрийн сул талуудаа олж харах бөгөөд түүнтэй ганцаараа тэмцэх боломжгүйг ойлгоно. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэгт анхаар. Шинэлэг салбарт туршлагатай хүмүүсээ амжилт олно. Ахуй амьдралаас таашаал авах хэрэгтэй цаг үе. Бусад хүмүүст өөрийн сайн талуудаа харуулах боломж нээгдэнэ. Харилцааны ур чадвараа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг ашигтай хийж чадна. Харин бичиг баримтад хуурмаг алдаа гарахаас болгоомжил. Сэтгэл санаа өөдрөг байвал ажлын эрч хүч маш их байна. Үр дүн ч сайн байна. Эрүүл мэндээ анхаар. Эмчийн зөвлөгөө сайтар баримтлахыг хичээ. Ажлаа өөрчлөх гэж байгаа хүмүүс шийдвэрээсээ буцаж болно. Гэхдээ та өөрийн гэсэн замаараа явах их сонирхолтой байна. Хамтрагч нартаа бүрэн итгэж болно. Учир нь хамтдаа ямар нэг зүйл эхэлсэн бол дуусгаж, муугүй ашиг олох бололтой. Долоо хоногийн сүүл рүү та бүхэн илүү нээлттэй, өр зөөлөн нэгэн байна. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харьцаа сайжирна. Өөрийн хүссэн зүйлээ хийж, шинэ хоббигоо сонирх. Харилцаа холбоо тогтоох, шинэ танилуудтай болоход таатай үе. Эр зоригтой хүмүүс амжилттай байх бололтой. Та хүчирхэг нэгэн байсан хүнд үед чинь тусалж дэмжих найз хэрэгтэй. Гэнэтийн үйл явдал таны авхаалж самбааг сорих бололтой. Ойр дотнын хүмүүстээ бодитоор туслах хэрэгтэй болно. Та чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхийн тулд ихээхэн зүйл төлөвлөх шаардлага гарна. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөвөл сэтгэл санаа тань сэргэнэ.

ИХЭР

Од эрхэс таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Ажил хэргийн болон хувийн амьдралд сонирхолтой санал ирснээр амьдралд өөрчлөлт гарна. Зарим үйл явдлууд танд амьдралын үнэн дүр төрхийг харуулна. Та өөрийн нөлөөгөө улам бэхжүүлж, мэргэжлийн ба хувийн амьдралдаа хэрэгцээтэй хүн гэдгээ баталгаажуулна. Хэрэв та найдваргүй түнш эсвэл найдваргүй ханийг түшиг тулгуураа болгон сонговол бүх зүйл тань нуран унах болно. Хэцүү байдлаас гарахын тулд хэвшмэл бус аргыг зоригтой хай. Зарим хүн ажлаа буюу мэргэжлээ өөрчлөхөөр шийдэх бололтой. Танд эрч хүч байгаа гэдгийг танаас өөр хүн олж харахгүй байсан ч бууж өгч болохгүй. Харилцан ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Орчин үеийн техникийн технологийн салбарт ажилладаг бол зоригтой гэрээ хэлэлцээр байгуул. Долоо хоногийн сүүл рүү бусдад тусламж өгөхөөс бүү залхуур. Үйл хэрэгт төдий л оролцохгүй байх нь хүмүүсийг өөрөөсөө түлхэж магадгүй. Гэр бүл эсвэл найз нартайгаа маргах шалтгаан бүү гарга. Найзтайгаа хамт бай. Тэгснээр та бусдад хайрлагдаж, хүндлэгдэх болно. Таны хүргэсэн тус өчүүхэн мэт санагдсан ч авч байгаа хүндээ асар том зүйл гэдгийг та ойлгоод баяртай байх болно. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарахыг шамдуулж байна. Тэсвэр тэвчээр гаргах юм бол дараа хувь заяа таныг шагнана. Сэтгэл хөдлөлдөө онцгой анхаар. Хайртай хүмүүстэйгээ найрсаг харьцах нь таатай өдрийг бий болгох үндэс байна. Хайртай хүмүүстээ муу үг хэлэхгүй бол амархан ойлголцож, хоорондын харьцааг улам дотно сайхан болгоно.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилт гаргах боломж байсаар байна. Бусдын санааг ойлгож чадна. Элдэв маргаантай асуудлаа шийдвэрлэж чадна. Ухаалаг зан, ажил хэрэгч чанараараа зөв сонголт хийх болно. Зарим хүмүүст бүхнийг хаян, зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэл төрнө. Гэвч үүнд багагүй мөнгө шаардлагатай гэдгийг ойлго. Муу санаатны хов жив, хууран мэхлэлт зэрэг нь хүндрэл учруулна. Эрүүл мэндэд асуудал гарна. Эмчилгээ хийлгэхдээ бүрэн цогц үйлчилгээ авахыг хичээ. Гэр бүлийн нөхцөл байдал хүчтэй өөрчлөгдөж болзошгүй. Ойр дотнын хэн нэгэн хүн таны сэтгэлийг багагүй зовооно. Энэ үед хайр сэтгэлийн шинэ харилцаа бүү үүсгэ. Найз нөхдийн холбоог бэрхшээл гарсан ч хадгалж үлд. Хайр дурлалын харилцаанд ахицтай өөрчлөлт гарахгүй бол шийдвэртэй алхам хийж өөрийгөө сориход таатай үе. Хайртай хосууд харилцаандаа сонирхолтой туршилт хийж болно. Долоо хоногийн сүүл рүү аз турших хэрэггүй. Албан тушаалтантай холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, баримт бичиг цэгцлэхэд сайн. Бусдын зөвлөгөөг сонсож, асуудлаас гарах гарцаа ол. Мэргэжлийн үйл ажиллагаагаа зохицуулах оролдлого хийнэ. Бизнес эрхлэгч нар харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой байж, сайн танихгүй түншүүдийнхээ амлалтад бүү итгэ. Азтай хувь тавилан таны замыг засна. Хонжвор хожих ч магадлалтай. Гэхдээ таныг хорлох далд бодлого, муу санаанаас зайгаа барь. Сонор сэрэмжтэй бай. Таны сонор сэрэмж болон зөн совин чинь зөв мэдрэмжийг төрүүлнэ.

АРСЛАН

Ажил хэрэг тодорхойгүй байх тул урт хугацааны гэрээ хийх, зээл авах хэрэггүй. Санамсаргүй алдаа хор уршиг ихтэй байж магадгүй. Хэтийн төлөвлөгөө боловсруулахдаа анхааралтай бай. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн тооцоо тус болно. Бусдын өмнөөс хариуцлага хүлээхээс зайлсхий. Ихэнх хүмүүс уйтгартай, тээнэгэлзсэн байдалтай байна. Хайр дурлалын асуудалд бэрхшээл үүснэ. Хосуудын хооронд үл ойлголцол гарна. Өөрийгөө сайн анхаарч хэчнээн хөгжилтэй, эелдэг гэдгээ батлан харуул. Хүнд хэцүү нөхцөлөөс хэрхэн гарч байсан талаараа дүгнэж цэгнэ. Өнгөрсөндөө дүгнэлт хийж, сэтгэл хөөрлөө удирдаж сур. Ажил амьдралынхаа ирээдүйг харсан төлөвлөгөө боловсруул. Долоо хоногийн сүүл рүү түншүүдийн бат бөх харилцаа, ашигтай ажил хэргийн гэрээ байгуулахаас их зүйл хамаарна. Энэ цаг үед та хэдий чинээ их зүйл амжуулна, төдий чинээ их туршлага хуримтлуулна. Танд магтаал, зэмлэл аль аль нь ирнэ. Таны үзэл бодол ажил хэрэгт өөрчлөлт оруулна. Шинэ үзэл санаа дэвшүүлбэл олон хүнтэй холбогдоно. Хэт их ачаалал авах шаардлагагүй. Үүний үр дүнд эрүүл мэнд аяндаа хэвийн болно. Эрүүл агаарт спортоор хичээллэвэл сайн үе. Хайр дурлалын харилцаанд амжилт олно. Амьдралын эрч хүч, урам зориг ихэснэ.

ОХИН

Энэ долоо хоногт ажил хийх идэвх өндөр байх боловч алдаа гарч хэрүүл маргаан үүсгэхээс болгоомжил. Ажилдаа дургүй байсан ч солих гэж бүү яар. Зөрчилд хүрэх бол зөв зүйлийг ч хийсний хэрэггүй. Бусдаас сонссон баталгаагүй мэдээлэлд бүү хуурт. Зуршил болсон арга барилаасаа салж ажлынхаа явцад шинэ туршлагад суралц. Алсын зорилго тань ажил мэргэжлээ нэг төрлийн хобби болгох боломж өгч магадгүй. Ажил ихэнх цагийг зарцуулахыг шаардах ч гэр бүлдээ зав гаргахыг хичээ. Нөхцөл байдал хэт нийгмийн идэвхтэй байхын эсрэг байна. Эрүүл мэнд тань тавгүй байвал юуны өмнө тайван амарснаар хүч чадлаа түргэн нөхнө. Хувийн авьяас чадвараа амжилттай ашиглах боломж байна. Бусдын үзэл санаанд тулгуурласан хий хоосон онолд бус амьдралаас олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлан амжилтад хүр. Долоо хоногийн сүүл рүү түрэмгий үйл ажиллагаа болон тодорхойгүй шинэ зүйлсээс татгалз. Хуучны сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй. Найдвартай найз нөхөд гэж бодож итгэж байсан хүмүүс таны итгэлийг эвдэж магадгүй учир болгоомжил. Энэ үед хэдий их ажиллана, төдий чинээ эрүүл мэнд эмзэг болно. Сайн анхаарахгүй бол харшил болон халдварт өвчин тусч болзошгүй. Өөртөө санаа тавь. Ойр дотнынхоо хүний төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй болно. Хоёрдмол хандлага зонхилох тул та эрч хүчээр дүүрэн байвч ойр орчны эсэргүүцэл тухтай нөхцөл бололцоо олгохгүй байх талтай.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт өөртөө шүүмжлэлтэй, харин бусад хүмүүст өгөөмөр хандахад буруудахгүй. Таны төлөвлөгөөнд байхгүй аар саар зүйлтэй аль болох зууралдахгүй байхыг хичээ. Уран бүтээлийн ажил эхлэх, албан тушаал ахиж дэвшихэд таатай. Шинэ танилтай болох юм уу сайхан уулзалт болж болзошгүй. Танд шинэ салбарт хүчээ сорих ирээдүйтэй санал ирнэ. Гэхдээ шинэ мэдээ ирж төлөвлөгөө өөрчлөгдөнө. Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэгт ихээхэн хамааралтай хүмүүс болон ойрын найз нөхөдтэйгөө харьцаа хүйтэрч магадгүй. Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэггүй. Олон нийтийн ажлыг хувийн ашиг сонирхолдоо ашиглавал эсэргүүцэлтэй тулгарна. Урьд цагийн таагүй явдлууд таныг болгоомжтой болгоход хүргэнэ. Биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Энэ үед туйлын хянамгай байхгүй бол өөрийн олсон амжилтыг унагана гэдгийг анхааралдаа ав. Долоо хоногийн сүүлээр хувийн харилцаанд чинь гэнэтийн бэрхшээл тулгарч магадгүй. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа хурц асуудал ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутган, хэрүүл маргаан болж болзошгүй. Гэнэтийн тааламжгүй явдал найз нөхдийн харилцаанд сэв суулгана. Өөрийн зүгээс хамаарах бүгдийг хийхэд бие сэтгэлийн хувьд бэлэн байгаарай. Зүрх судасны өвчин тусч болзошгүй. Сайн амарч, нойроо ав. Эрүүл агаарт зугаалж, шим тэжээлтэй шинэ ногоотой хүнс хэрэглэ. Санхүүгийн байдал тодорхойгүй байна. Хэт их зардал гаргахаас зайлсхий.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт туршлагаа зөв цагт ашиглан шургуу мөн шаардлагатай үед эр зориг гаргаж чадвал таны зүтгэл үр дүнд хүрнэ. Олон хүнтэй харилцахад таагүй. Найз нөхөдтэйгөө маргаж магадгүй. Хувийн амьдралдаа шийдвэр гаргалгүй, сэтгэл хөдлөлөө барь. Амьдралын эрч хүч доогуур байх нь таны ажилд нөлөөлөн, уур цухлыг хүргэнэ. Өсөн дэвжих хүсэл мөрөөдөлд саад бэрхшээл гарч болзошгүй. Таагүй ажилд дайчлагдах бөгөөд зарим тохиолдолд албан тушаалтны дарамтад орох магадлалтай байна. Нөхцөл байдлыг гартаа бүрэн авахыг хичээ. Ялихгүй алдаанаас амжилтаа баллуурдахаас сэргийл. Сэтгэлийн хямралаас болж ажил дээр алдаа гарч болзошгүй. Хорон муу санаатны атаа хорсол нь ажлын үр бүтээлд саад болно. Найз нөхөд, ойр дотнынхондоо өгөөмөр ханд. Долоо хоногийн сүүл рүү байр суурь, үзэл бодол ялгаатай хүмүүстэй харилцахад таатай. Найдвартай, туршлагатай хүмүүс таны сонирхлыг татна. Хамтран ажилладаг хүмүүсийн уур бухимдлыг хүргэх хэрэггүй. Баярт зориулан зарцуулах мөнгө таны төсөөлснөөс хамаагүй их байж магадгүй. Та орлого зарлагаа хэдий чинээ ухаалаг хянана төдий чинээ амжилтад хүрнэ. Хосууд харилцаандаа хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчлөөр харилцаагаа хөргөхийг бүү хүлээн зөвшөөр. Хайртай хүмүүсээ үнэн сэтгэлээсээ ойлгох цаг болжээ. Аливаа хууран мэхлэлтийн ажиллагаанд бүү уруу татагд. Амьдрал нэгэн хэвийн уйтгартай мэт санагдавч тэвчээртэй бай.

НУМ

Энэ долоо хоногт од эрхэс таныг өөртөө итгэлтэй байвал бүгдийг даван туулахыг билэгдэж байна. Гэхдээ од эрхсийн идэвхжил таныг түрэмгий болгох магадлалтай. Өөрийн амьдралыг илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой зүйл эхлүүл. Өөрийн хүрээллээ хэт төгс төгөлдөр хэмээн бүү бодож бай. Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй, ихэрхүү бардам амиа хичээсэн хүмүүс зам дээр саад болоход бэлэн байна. Хуучин хайр дурлалаа санагалзаж магадгүй. Сонгосон хүнийхээ бусдаас хараат бус байх гэсэн байдалд бүү саад бол. Хуучин өр, эсвэл өв залгамжлах, даатгал зэрэгтэй холбоотой хуулийн асуудлуудаа шийдвэрлэ. Таагүй зүйлсийг сэтгэл зүрхэндээ ойр бүү хүлээн ав. Эдгээр нь тийм ч ноцтой асуудлууд биш юм. Ажил хэргээ түр зогсоож өөртөө анхаарал тавь. Долоо хоногийн сүүл рүү тусламж шаардлагатай хүн бүрд туслах бололтой. Бусдын үр ашигтай чанаруудыг таньж чадна. Удирдагч байхыг хичээ. Гэр бүлийн харьцаанд итгэлцэл чухал. Элдэв хайр дурлалын адал явдлын учир начрыг олоход хэцүү байх болно. Хэт сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс таагүй явдлын золиос болж магадгүй байна. Хэт аз сорьсон зүйлээр бүү оролд. Амар хялбар зүйлд бүү татагд. Хэчнээн сэтгэл татагдсан байсан ч санаандгүй учралыг жинхэнэ дурлал гэж бодсоны хэрэггүй. Удаан хугацаанд хүссэн зүйлдээ хүрэхийн тул бүх хүчээ дайчил.

МАТАР

Энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд таатай байх болно. Уран бүтээлийн шинэ арга барил судлахад амжилттай болно. Мөн хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаа явуулах, ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж эзэмших зэрэгт таатай. Гэхдээ бүх ажилдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Аз сорьсон арилжаа наймаанд бүү оролц. Санхүүгийн эрсдэлтэй алхам бүү хий. Олны дотор өөрийгөө чухал дүр мэт аашлах хэрэггүй. Хэт яарсан, сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Эсвэл шалтгаангүйгээр уйтгарлаж, түгшүүрт автаж болзошгүй. Нөхцөл байдал нэг хэвийн байхгүй тул хүрээлэн байгаа орчинтойгоо зохицож, бусадтай хамтран зөв ажилла. Хайртай хосуудын амьдралд амар тайван байдал хэрэгтэй байна. Ирээдүйн амьдралд хэрэгтэй төлөвлөгөө зохио. Сүүлийн үед санаа зовоож байсан асуудлуудаа түр март. Ойр дотнын хүмүүс, түншүүдийнхээ санааг хүндэлж, өөрийн үзэл бодлоо болгоомжтой илэрхийл. Долоо хоногийн сүүл рүү хүч хүрэхгүй ачааллаар өөрийгөө бүү зовоо. Өөрийн хүрэх боломжийнхоо хязгаарыг олж тогтоо. Од эрхсийн нөлөө мэргэжлийн ажил төдийгүй хувийн дотно харилцаанд хүндрэл авчирна. Гэр бүлийн үүрэг хариуцлагаас салахыг хүсэх нь хайртай хүндээ үндэслэлгүй хардуулахад хүрч болзошгүй. Сэтгэл санааны тогтворгүй байдал, бодсон санаснаа огцом, хурц илэрхийлэх, хөнгөмсөг байх зэрэг нь хохирол авчирч болзошгүй. Хайр дурлалын асуудал санаанд ороогүй байдлаар төгсөж болох юм. Амьсгалын замын систем эмзэг байна.

ХУМХ

Энэ долоо хоногт таны гадаад төрхийн дур татам байдал нэмэгдсэнээр бусдыг өөртөө татна. Гэхдээ дотно харилцаа, романтик уулзалт таныг таагүй байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол таны амжилтыг баллаж мэдэх асуудлууд гарч ирнэ. Сэтгэл санааны хувьд хэт ачаалал авахаас зайлсхий. Мөн биеийн хүчний ачааллаа ч багасга. Санамсаргүй алдаа гаргах буруу үг хэллэг хэрэглэх зэргээс болгоомжлохыг од эрхэс зөвлөж байна. Хүмүүстэй харьцаа сайжруулснаар ажил ахицтай байж ур чадвар тань ч үнэлэгдэнэ. Материаллаг байдал сайн байна. Орлого орж, ашиг авах боломжтой. Аливаа зүйлийг өөрчлөхөд таны хүч хүрэхгүй бол бүү бухимд. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Эргэн тойрныхоо хүмүүсийн талаар тааруу дүгнэлт яаран хийх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлийн ажилд шинэ амжилт гаргахад хувийн амьдрал түлхэх хүч болно. Урьд өмнө байгаагүйгээр авхаалжтай сэргэлэн нэгэн байх болно. Харин бага мөнгөөр том ажил эхэлснээс эсвэл шинэ хамтрагчийн тусламж хүрэлцээгүй байдлаас болж хямралд орж магадгүй. Гол анхаарал гэр бүлийн асуудлууд руу шилжинэ. Гэр орноо тохижуулж, жижиг засвар хий. Амьдрал ахуйдаа хэрэгтэй техник хэрэгсэл худалдан ав. Хайртай хүндээ сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хатуу үг хэлэхээс зайлсхий. Гэр бүлд чинь асуудал, маргаан үүснэ. Гэр бүлийн сайхан уур амьсгалаа авч үлдэхийг хичээ. Илэн далангүй харьцахаас бүү зайлсхий. Үр хүүхэд дотнын хайртай хүмүүстээ хувийн асуудлаа ний нуугүй ярь.

ЗАГАС

Энэ долоо хоногт олон баяр ёслолд уригдах бололтой. Бусдад бэлэг сэлт худалдан авах шаардлага гарна. Бусдыг хэцүү байдлаас татан гаргаж, жаргал зовлонгоос нь хуваалц. Ихэнх үйл ажиллагаа нэлээд өндөр зарлага шаардах ч сэтгэл ханамж авах зүйлээс татгалзахгүй бололтой. Энэ сарын зарлагадаа хатуу хяналт тавьж, мөнгөндөө хямгатай бай. Хөл үймээн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн боловч ажлын үр бүтээл багатай байна. Хэрүүл тэмцэл, хайр дурлалын үл ойлголцлоос сэргийл. Олон сонирхолтой санаа төрж ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар төлөвлөгөө тань хэрэгжиж амжилт олно. Танд туслах сонирхолтой хүмүүсийн дэмжлэгийг авна. Санхүүгийн баримт бичгээ нягталж боловсруулахад онцгой анхаар. Тайлан тооцоо хийх хүмүүс сайн төвлөрөх шаардлагатай. Од эрхсийн байрлал таны оюун ухааныг сайнаар тэтгэнэ. Амьдралын талаар өөрийн өвөрмөц хандлагатай, сонирхолтой зорилготой хүмүүстэй уулзах болно. Долоо хоногийн сүүлээр бүхий л авьяас чадвар, идэвх зүтгэлээ ашигла. Аль болох найз нөхдийн хүрээлэлд байх нь таатай. Баярын мэндчилгээ болон харилцаа холбоо нь сэтгэлийн хөөрлийг төрүүлэх ба ихэнх нь аз жаргалтай мэдээнүүд байна. Албан ёсны ажил хэргээс татгалз. Хувь заяаны гэнэтийн бэлэг ирнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Өөрийн дотоод хүслийг сайн сонс. Хайртай хүн тань ч ахуй амьдралд будилаан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд. Урьдын алдаагаа давтаж, хайрын харилцаандаа буруу үйлдэл хийхээс татгалз. Тулгарсан асуудлуудаа хамтдаа сууж байгаад тайвнаар ярилц. Тансаг хэрэглээ, үнэтэй гоёлд дурлаж, ер бусын үйлдэл хийх хүсэл төрнө. Сэтгэл өөдрөг байх тул болзоонд очих төлөвлөгөө гаргах байх.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

15/12/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

08/12/2025
Зурхай, Цаг агаар Урлаг

Ордуудын арванхоёрдугаар сарын зурхай

01/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Forbes” дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг нэрлэлээ

22/12/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

22/12/2025

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ

21/12/2025

Дорнод аймгийн цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

21/12/2025

Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ

20/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.