Германы дэлхийд алдартай эмэгтэйчvvдийн эмч Сфоккел нь гэр бvлийн цаашдын хувь тавиланг тодорхойлоход хуримын анхны шөнө нь ихээхэн vvрэгтэй гэж vздэг байна.
Эхнэр нь хуримынхаа анхны шөнө нөхрөө өөртэй нь хэрхэн харьцсаныг хэзээ ч мартагдхааргvй тийм сэтгэгдэл vлддэг гэдэгт олон жилийн туршлагатай энэ эмч итгэлтэй байдаг. Улмаар эхнэр нь охин хэвээр байгаа нөхцөлд хуримын анхны шөнө нөхөр нь тэвчээр гарган, өөртөө дасч тайвширтал нь хvлээхийг зөвлөжээ. Тvvний ажигласнаар бvсгvй хvний бэлгийн дур хvсэл хэвийн байдлаар бvрэлдэн тогтоход анхны шөнө шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг байна. Анхны шөнөөс vлдсэн сэтгэгдэл эерэг, нааштай байх тусам цаашид гэр бvлийн амьдралд элдэв асуудал vvсэх эрсдэл багасна. Харин анхны учралаас vлдсэн сэтгэгдэл сөрөг, таагvй байх тусам дараа дараагийн учралын өмнө шалтгаангvй айдас мэдрэх зэрэг таагvй байдал ажиглагдах нь эре нэмэгддэг байна.
Зарим тохиолдолд хуримын анхны шөнө нөхрийн зvгээс гаргасан хэт яаруу, тvрэмгий авир нь бэлгийн хавьтал төдийгvй, нөхрөөсөө цэрвэх, зайлсхийх сэтгэгдэл төрvvлэн, хуримтай холбоотой сэтгэхvйн гажиг vvсгэхэд хvргэдэг гэдгийг анхаарууштай.
Энэ бvхэн мэдээж онгон хальс хөндөхтэй холбоотой нь ойлгомжтой. Гэвч vндэстэн бvхэн онгон хальс хөндөх асуудалд өөр өөрийн ёс уламжлалын дагуу ялгаатай ханддаг гэдгийг мэргэжилтнvvд онцолдог. Тухайлбал: Парагвайд охин хvvхэд төрөхөд эх баригч нь тэр даруйд онгон хальсыг нь хуруугаараа хөндөөд, "Ингээд бvсгvй хvн төрлөө" гэж хэлдэг уламжлалтаи. Колумбид охин төрөхөд эх нь өөрийн гараар онгон хальсыг хөндөхийн сацуу, хэлvvг нь богиносгон тайрах мэс ажилбар хийдэг уламжлалтаи байв.
Африкийн зарим орнуудад өнөөдрийг хvртэл охин хvvхэд төрөхөд vтрээний амсрыг хааж оёод, хуримлах өдөр оёог нь авдаг ёс мөрдөгдсөөр байдаг. Эртний Ромд гэхэд л охин биеэрээ байгаа эмэгтэй хvнийг цаазаар авах ёсгvй байсан болохоор цаазлахын өмнө яргачин нь тvvний онгоныг. хөндөж, бvсгvй болгох ёстой байжээ. АНУ зэрэг зарим улсад эмэгтэй хvн нөхөрт гартлаа онгон байх ёстой! гэсэн бичигдээгvй хууль vйлчилж байхад Скандинавын орнуудад нөхөрт гарахаас өмнө онгон хальс хөндөхийг жирийн зvйл гэж хvлээн авдаг. Тиймээс онгон хальсыг "шvтдэг" улсуудад залуусын дунд бэлгийн хавьталд оролгvйгээр нэг нэгэндээ таашаал өгөх vзэгдэл тvгээмэл тархсан байхад, өөр ёс журамтай улсуудад нөхөрт гарахаас өмнө бэлгийн хавьталд орох нь нэлээд тvгээмэл ажиглагддаг.
Онгон хальсыг хөндөх нь тухайн хvний бие организмын онцлогоос хамаарч ямар нэгэн зовиур илэрч болзошгvй. Гэвч саяхныг хvртэл мэргэжилтнvvд, тэр дундаа зохиолчид дээрх асуудалтай холбоотой өвдөлтийг нэлээд дэгсдvvлдэг байсан. Vнэн хэрэг дээрээ дийлэнх тохиолдолд өвдөлт нь хvчтэй биш байдаг ч эмэгтэй хvн өөрийн хvмvvжил, хvлээлт, зан ааш, нөхрийн гаргасан авир зэрэг зvйлсээс шалтгаалаад тухай бvрт тvvнийг янз бvрээр тусгаж авах нь ажиглагддаг байна. .
Ховор тохиолдолд онгон хальсны бvтэц онцлогоос хамаараад зөвхөн хvvхэд төрөх vед хөндөгдөх нь байдаг. Гэтэл зарим эрчvvд анхны шөнө эхнэрээ охин биеэрэ эбайсан бол заавал өвдөж, орилж, дуу алдах ёстой мэт ташаа ойлголттой байдгаас дээрхтэй адил тохиолдолд асуудал vvсгэхнь олонтаа.
Нөхөрт тарч буй эмэгтэй заавал бхйн, биеэрээ байх ёстой гэсэн бичигдээгvй хууль vйлчлэхээ байсан өнөө цагт энэ бvхэн тийм ч ач холбогдолтой мэт санагдаж болох юм. Гэвч өөрийгөө, эхнэр болж байгаа хvнээ хvндлэн, гэр бvлийнхээ ирээдvйд санаа тавьж байгаа хэн ч гэсэн энэ бvгдийг мэдэж байхад илvvдэхгvй байх.
www.URLAG.mn