Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“ЛУЙВАР”-ын нээлтээр учрахуй
Уртын дуу

“ЛУЙВАР”-ын нээлтээр учрахуй

Урлаг Урлаг05/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1966775_490526947715669_9200365224464209542_n5280242912014-05-05-13-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өнгөрсөн  2-р сард зураг авалтаа эхлүүлээд байсан найруулагч Б.Цогтбаярын бүтээл “Луйвар” монголын уран сайхны шинэ кино энэ сарын 7 ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. 

   Кино группынхний ажил чамлахааргүй хугацаанд амжилттай явагдаж,  ийнхүү  үзэгч олонд нээлтээ хийх болсонд уран бүтээлчид баяртай байгаа юм. Манай нийгэмд улам бүр лавшин  бугшсаар буй  луйвар хэмээх хар толбоны “жатга”-ыг арилгахыг хүссэн үзэл санаагаар уран бүтээлч  н.Пүрэв зохиолоо бичсэн бол , найруулагч  Б.Цогтбаяр энэ санааг тод томруун харуулж, жинтэй уран бүтээлийг үзэгч түмэндээ хүргэхийг зорьжээ. СТА С.Ариунбямба, Ч.Ундрал, Баярхүү зэрэг жүжигчид гол дүрийг нь амилуулсан бол ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, хөгжмийг Оки бичиж, эвлүүлэгчээр Э.Энхтулга хэмээх залуу ажиллажээ. Ямартаа ч сайн сэдэв, сайн уран бүтээлчдийн хөдөлмөрийн шимээр нэгэн  шинэ уран бүтээл үзэгч түмэнд тун удахгүй хүрэх нь. Энэ сарын  7-ны өдөр нээлтээ хийх “Луйвар”  киноны уран бүтээлчдэд  ажлын амжилт хүсэн ерөөе. 

Нийгэмд хүрэх кино мэссэж – “5W1H”

Нээлтээ хийхэд 3 хоног үлдээд байгаа “Луйвар” нэртэй уран бүтээл кино сонирхогч, шүүмжлэгчдийн анхаарлыг татаад эхэлжээ. Хэдий нээлтээ хийгээгүй байгаа ч “…сэдэв, өгүүлэмж, уг киноны нийгэмд олон нийтэд хүргэх үзэл санаа, ач холбогдол юу байх бол…” гэх мэтчилэн олон зүйлсийн талаар цахим ертөнцөд  хэлэлцүүлэг өрнөөд байна. Уг киноны нэрээр нэрлэгдсэн facebook хуудаснаа зочилсон зочид, уран бүтээлчид, залуусын хандлагаас харахад нийгэм олон нийт өөрөө ийм сэдэв, өгүүлэмж бүхий уран бүтээлчийг хүлээж байсан нь илт байх шиг. Уран бүтээлчдийн хэр чансаатай бүтээл туурвиснийг, кино уран бүтээлийн нийгэмд үзүүлэх ач холбогдол, олон нийтэд хүргэх мэссэж юу байхыг та бид 5-р сарын 7-ноос  өдөр бүр кино театруудын дэлгэцнээс үзэх боломжтой.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.