Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Ц.Мөнхбатад тусламжийн гараа сунгацгаая
Сонгодог уран зохиол

Ц.Мөнхбатад тусламжийн гараа сунгацгаая

Урлаг Урлаг05/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
handiv33514772172014050511184112863672014-05-05-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ихэр хүмүүсийг ижил заяатай гэдэг. Ц.Мөнхбат, Ц.Мөнхболд хоёр 1979 онд Н.Цэдэвдоржийн гурав, дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Бусдын үл адил өссөн тэд зүү тариурыг буцалсан усанд ариутгаж, дахин хэрэглэдэг байсан үед шар өвчин тусчээ. Элэг дүлий эрхтэн учир төдийлэн зовиурлалгүй явсаар аравдугаар ангиа төгсөхдөө л хоёр ихэр элгээ үрэвссэнийг мэдсэн байна.

10 гаруй жилийн турш эмчилгээ хийлгэсээр ирсэн ч ихрийн өрөөсөн Ц.Мөнхболдын өвчин хүндэрч, дөрвөн жилийн өмнө хайртай ээж, халамжит эхнэр, хоёрхон настай хүү, 30 жилийн амьдралын алдаа, оноонд хамтдаа байсан, нэгэн биеийн нөгөө хэсэг мэт болсон ихрийгээ орхиод хорвоогоос одсон.

ШУТИС-ийг нэг нь барилгын архитектур, нөгөө нь интерьер дизайны мэргэжлээр сурч төгссөн тэд Монголын барилгын салбарт олон зүйл хийхээр төлөвлөж байсан нь нэг л өдөр юу ч үгүй замхран унахад Ц.Мөнхбат сэтгэл санаагаар унаж, өвчин нь хүндрэв.

Ингээд эмнэлэг, эмч дамжин явсаар өдий хүрч, 2011 онд элэгний цирроз, хамгийн сүүлд хэвлий устсан гэж оношлогджээ. Он гарснаас хойш хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн. Түүнд одоо нартаас буцах, эсвэл элэг шилж үүлэн суулгуулах мэс засал хийлгэж, амьдрах хоёрхон сонголт л бий.

Харамсалтай нь манай эмнэлгүүд ийм мэс засал хийж гаршаагүй. Энэтхэг улс энэ төрлийн мэс ажилбар хийхдээ сайн учраас тус улс руу эмчилгээнд явахаар өнгөрсөн арваннэгд үгээр сард шийдэж, ах, дүү, хамаатан саднаараа мөнгөө цуглуулсан ч мэс заслын хөлс, замын зардалд шаардлагатай 100 гаруй сая төгрөгийг олно гэдэг амаргүй даваа. Аз болоход эхнэрийнх нь дүү донор болохоор болжээ. Тэдний виз нь гарчихсан. Одоо зөвхөн мөнгөний асуудлыг л шийдэх хэрэгтэй байна.

Тиймээс гэр бүлийнхэн нь   зүгээр суухыг хүсээгүй бөгөөд  Ц.Мөнхбат зориулан  нийтийн дуучдын  болон  рок попын оддын нэгдсэн тоглолтыг зохион байгуулж байгаа билээ.  Нийтийн  дуучдын  тоглолтыг өнгөрсөн сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулсан бол  энэ  сарын  9-ны өдөр рок, поп оддын  оролцсон “Мөнх хос зүрх” тоглолтыг  UB palace-ийн Их танхимд  хийхээр тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

Тоглолтод  МУГЖ Б.Сарантуяа,  “Хар сарнай” Амараа,  Номин талст,  Салхи,  Татар,  Цэцэг хамтлагийн дуучин Батболд,  Мотив,  Гурван бүдүүн,  Алтан ураг,  Extasy, Code26, Tiger fish, дуучин А Cool, BX, Gee, Becky Н.Баярцэнгэл, Сонор,  Дөлгөөн, нар ая дуугаа өргөх бол Монголын беат боксын холбоо,  Бодибилдингийн тамирчид болон  СТА  Лхагва-Очир  Галын үзүүлбэрээ  үзэгч түмэндээ хүргэхээр тус тус бэлдээд байгаа юм.

Ц.Мөнхбатад туслахыг хүсвэл түүний дүү Ц.Ганболдтой 88195383, 99834783, 88308764, 91100195 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн сайхан сэтгэлт та бүхэн 150120 дугаарт G-мобайл, Юнител, Мобиком, Скайтел гэсэн бүх үүрэн холбооны дугаараас сэтгэлийн дэм хайрласан үгтэй мессеж илгээх эсвэл хоосон мессежийг явуулж 550 төгрөгийг өргөж далайд дусал нэмэр болохыг хүсч байна.

Ц.Мөнхбатын хандивын данс:  Хаан банк-542 917 9213  Худалдаа хөгжил-458 030 274. 

Нэг айл элэг бүтэн байж, хоёр хөөрхөн хүүгийн  аз жаргалтай ирээдүйн төлөө Монголчууд минь  Ц.Мөнхбатад  тусалцгаая.  

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

15/05/2025

Хуримын хувцасны зөвлөгөө өгөх төв нээгджээ

15/05/2025

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн үргэлжилж байна

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.