Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Италийн нэрт дуучин Лаура Паузини олимпын нээлтэд оролцоно
Дуу хөгжим

Италийн нэрт дуучин Лаура Паузини олимпын нээлтэд оролцоно

Урлаг Урлаг05/01/2026Шинэчлэгдсэн:05/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Лаура Паузиниг ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх цагаан олимпын нээлтэд оролцоно гэж зохион байгуулагчид зарлалаа.

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 6-нд Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд болно. Нээлтийн ёслолыг “Balich Wonder Studio” зохион байгуулах бөгөөд Америкийн поп од Мэрайя Кэри тэргүүтэй алдартнууд оролцохоор төлөвлөж байна.

Урлагийн салбарт хэдийнээ дэлхий даяар танигдсан Лаура 30 гаруй жилийн хугацаанд Грэмийн шагнал хүртэж, Оскарт нэр дэвшсэн түүхтэй нэгэн.

Өдгөө 51 настай итали дуучин бүсгүй 2020 онд “Seen” дуугаараа Алтан бөмбөрцөг наадмын шилдэг дуугаар шалгарсан билээ. Ингэснээр энэ наадмын шилдгээр шалгарсан анхны итали хэл дээрх дуугаар тодорч байжээ.

Швейцар найруулагч Эдоардо Понтигийн 2020 онд дэлгэцийн бүтээл болгосон “The Life Ahead” киноны албан ёсны дуу болох “Seen” тэр жилийнхээ Оскарт нэр дэвшсэн билээ.

Түүнчлэн 2004 онд итали, испани хэл дээр гаргасан “Escucha” цомгийнх нь испани хэл дээрх хувилбар нь 2006 оны Грэммийн наадмын шилдэг латин цомгоор нэрлэгдсэн удаатай. Ингэснээр тэр Грэмми хүртсэн анхны бөгөөд одоогоор цор ганц итали дуучин юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бруно Марсын шинэ цомог хоёрдугаар сарын 27-нд цацагдана

26/01/2026
Дуу хөгжим Урлаг

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026
Дуу хөгжим Урлаг

Робби Уильямс арван гурав дахь бие даасан цомгоо гаргана

23/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бруно Марсын шинэ цомог хоёрдугаар сарын 27-нд цацагдана

26/01/2026

Хамгийн эртний хадны зураг Индонезид олджээ

26/01/2026

Мөсөн сийлбэрчид “Домог” бүтээлээрээ мөнгөн цом гардлаа

26/01/2026

Монгол банхар Ази тивийн аварга боллоо

26/01/2026

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын симфони найрал хөгжим киноны хөгжмүүдийг эгшиглүүллээ

26/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.