Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Э.Энхтулга: Б.Цогтбаяр найруулагчтай хамтарсан уран бүтээл минь бэлэн боллоо
Үндэсний хөгжим

Э.Энхтулга: Б.Цогтбаяр найруулагчтай хамтарсан уран бүтээл минь бэлэн боллоо

Урлаг Урлаг06/05/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f7026067d82c0a4cbig100408142014-05-06-10-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
МҮКУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаярын шинэ бүтээл  “Луйвар” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох билээ. Энэхүү киноны эвлүүлгийн найруулагчаар ажилласан Э.Энхтулгатай ярилцлаа.

-Эвлүүлгийн найруулаг­чийн хөдөлмөрийг уншигч­дад ойлгомжтой байдлаар тайл­барлахгүй юу?
-Эвлүүлгийн найруулагч гэ­дэг хүн бол техникийн хөгж­лөөс хоцрохгүй, цаг үетэйгээ хөл нийлүүлж явах ёстой. Хамгийн гол нь мэдрэмжтэй байх учиртай. Мэдрэмжтэй байж, олон талаас нь юмыг харж чадаж гэмээнэ сайн эвлүүлэг хийж чадна. Тэр хэрээрээ сайн уран бүтээл гарна. Дахин хэлэхэд, цаг үетэйгээ хөл нийлүүлж, хэдэн алхмын өмнө алхаж байх ёстой.

-Кино зураг авалтын дараа эвлүүлэгчид хэр зэрэг урт бичлэг ирдэг юм бэ?
-Маш их материал ирнэ. 20, 30 орчим цагийн материал ирдэг. Нэг хэсгийг  бараг 10, 20 удаа авах ч тохиолдол гарна шүү дээ. Тэр болгоноос хэрэгтэйг нь сонгож авах шаардлага гардаг. Тухайн үедээ зураглаачийн нүдээр харж авсан, хамгийн сайн гэсэн кадруудыг харна.

Гэхдээ яг эвлүүлгийн явцад болно гэсэн зургаа авах уу, эсвэл болохгүй байна гэсэн нь дээр байсан уу гэдгээ ч сонгох шаардлагатай болдог. Зарим үед эхний кадрын хоёр үгийг аваад өөр хэсэг дээр наах гэх мэтчилэн маш их ажиллагаатай. Ерөөсөө бүхий л авсан хэсгийг маш сайн ажиглаж байж эвлүүлж, кино болгоно шүү дээ.

-Найруулагчтай ярил­ца­хаас гадна эвлүүлэгчийн най­руулга гэж байна биз?
-Мэдээж найруулагч бүх зүйлд оролцоно. Зураг авалт, эвлүүлэг, дуу, жүжиглэлт гээд л. Тэр бүхэнд өөрийнхөө хэлэх гэсэн санаа, хүссэн зүйлээ хэлж өгдөг. Тэр дагуу л бид найруулагчийн санаанд нийцэхээр, мэргэжлийн төвшинд энэ ажлыг хийх ёстой. Гэхдээ бас эвлүүлгийн найруулагчийн найруулга байлгүй яах вэ.

-Энэ удаад “Луйвар” гэдэг кинонд эвлүүлгийн най­руу­лагчаар ажиллаж байгаа. Шинэ уран бүтээлийнхээ талаар яривал?
-Энэ миний дөрөв дэх кино. Б.Цогтбаяр найруулагчтай хамтраад өмнө нь хоёр кино хийж байсан. “Богд хаан”, “Хубилай хааны зарлиг” зэрэг түүхэн кинонд эвлүүлэгчээр ажиллаж байсан.
 
-Эвлүүлэхэд хэцүү кино гэж байх уу, эсвэл бүгд л ялгаагүй байдаг уу?
-Түүхэн гэдэг утгаараа “Богд хаан” кино хэцүү байсан. Тухайн үеийн түүхийг сайн мэдэж, судалж байж кино хийдэг. Бараг л тухайн үед нь амьдарч байсан юм шиг сэтгэж байж хийх болдог. Түүнээс биш огт мэдэхгүй зүйлээ хүнд үзүүлнэ гэж байхгүй шүү дээ.

Зөвхөн найруулагч, жүжигчид ч энэ бүхнийг мэдээд зогсохгүй эвлүүлэгч ч гэсэн сайн мэдэж байх ёстой. Тэр үеийн хүмүү­сийн үг хэллэг, үйл хөдлөл нь ямар байсан. Ёслохдоо яаж ёсолдог байсан юм гэдгийг нь ч мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ буруу ёсолсоныг нь би мэдэхгүй оруулчихвал миний алдаа болно шүү дээ.

Түүхэн кино тийм учраас хэцүү байдаг юм билээ. Энэ удаагийн “Луйвар” гэдэг кинон дээр болохоор арай өөр. Залуучууд гол дүрд нь тоглосон. Гурван залуугийн цагаан гарын луйврын талаар харуулж байгаа юм. Ерөнхийдөө хурдтай, ритмтэй эвлүүлэгтэй л кино болж байна даа. 

-Энэ удаагийн кинонд улс төрийн сэдэв бага сага орж байгаа юм билээ. Тэгэхээр тэр талын судалгаа, мэдлэг бас шаардагдах л байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Кино болгон дээр л тухайн сэдэвтэй холбоотой судалгаа, мэдлэг хэрэгтэй болдог. Гэхдээ би өөрөө энэ эрин цаг үед амьдарч байгаа болохоор нарийн судлаад, суралцаад байх нь арай бага байна.

-Манайхан компьютер графикаар элдэв дүрслэл нэмж оруулдаг болчихсон байна. “Луйвар” кинонд тиймэрхүү зүйл ашиглаж байгаа юу?
-Эвлүүлгийн дараа маш олон зүйл хийдэг л дээ. Тэр дундаа олон улсад. Тухайлбал, эвлүүлэг дууссаны дараа пост продакшн хийдэг. Тодруулбал, бүх зүйлээ кинондоо нааж өгнө гэсэн үг. Өнгө дүрсээс авахуулаад л. Холливудын кинон дээрээс анзаарагддагдаа, бүхий л нэмэлт зүйл нь яг бодит юм шиг харагддаг. 

Өнгө, жижиг сажиг нэмэлтүүдийг яг л өөрийн юм шиг харагдуулж чаддаг шүү дээ. Манайд энэ бүхэн тийм ч сайн хөгжөөгүй байгаа. Зарим кинон дээр ашиглах гэж оролдсон байдаг. Гэхдээ тийм ч сайн болоогүй. Мэргэжлийн хүний нүдээр харахад зарим нь инээдтэй л байдаг.
Мэргэжлийн бус хүмүүс бол анзаарахгүй. Яах вэ, манайд хөгжиж л байна. Дэлхийн төвшинд хүрэх арай болоогүй байгаа. Энэ удаагийн кинон дээр нэг их элдэв зүйл нэмээгүй. Тэгэх ч шаардлагагүй кино л доо.

Н.Пунцаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.