Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Цоохор ирвэс “сэльфи” хийжээ
Сонин хачин

Цоохор ирвэс “сэльфи” хийжээ

Урлаг Урлаг08/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын байгалийн цогцолборт газарт байршуулсан камерт цоохор ирвэс хоёр дахь удаагаа өртөж хамгийн ойроос гэрэл зургийг буулгажээ.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард тус бүс нутагт цоохор ирвэс нутаглаж буйг батлах дүрс хөдөлгөөнт камерт анх удаа бүртгэгдсэнийг зарлаж байсан юм.

Тэгвэл цоохор ирвэс оны өмнөхөн дахин камерт өртөж, “Бүр сэльфи” хийсэн байна хэмээн Хомын талын тахь төрийн бус байгууллага цахим хуудастаа онцолжээ.

Хомын талын тахь байгалийнх цогцолборт газрын судлаачид хамгийн анх 2015 онд тус бүсээс ирвэсийн ул мөр илрүүлж байжээ. Сээрийн нуруунд байршуулсан камерын тусламжтайгаар өнгөрсөн энэ жил “уулын эзэн”-ийг дүрс бичлэгт буулгаж, баримтжуулсан байна.

Урьдчилсан таамаг, дүгнэлтээр Хомын тал манай орны цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний гол цэг, коридор нутаг байж болзошгүй хэмээн үзэж байна. Хүнд барагтай бол харагддаггүй нууцлаг зэрлэг амьтдыг судлахад автомат камер их чухал байдаг.

Дээрх камерууд нь хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зураг чанарын шаардлага хангахааргүй байдаг юм. Энэ удаагийн дүрс зураг ойрын чанартай зургуудыг үлдээсэн байв. Хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй камер нь зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон ижил сүргээсээ тасарч буй байдал, зан төлөвийг ч бичиж авдаг. Камерт үлдсэн дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор сонирхолтой агшнууд ч байдаг.

Тиймээс бид тахиас гадна Хомын талын амьтдыг судлах зорилгоор хэд хэдэн газарт камер байршуулсан нь үр дүнгээ өгч байна хэмээн Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.

Хомын талын Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын бүсэд бүртгэгдсэн энэхүү баримтат зураг нь тухайн бүс нутагт цоохор ирвэсийн тархац, амьдрах орчин хадгалагдаж байгааг илтгэх чухал ач холбогдолтой бөгөөд байгаль хамгааллын үйл ажиллагаа бодит үр дүнтэй хэрэгжиж байгаагийн нэг илрэл юм.

Завхан аймагт хэд хэдэн газарт автомат камер байршуулсан. Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газруудад нийт 32 байршилд байршуулсан. Байршуулсан камерт ирвэсийн дүрс тэмдэглэгддэг.

2024 оны тавдугаар сараас эхлэн Алдархаан, Эрдэнэхайрхан сумын нутгаар нэн ховор, ховор цоохор ирвэс, аргаль, янгир ямааны төллөлт зэргийг камераар судалж байна.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нэн ховор цоохор ирвэсийн хоёр бүл, аргаль, янгирын болон бусад зэрлэг амьтдын 2500 гаруй гэрэл зураг камерт бичигдэж, судалгаанд ашиглаж байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхээ мэдээлэв.

Сээрийн нуруунд байршуулсан камерт ирвэсийн дүрс бичигджээ

2025 оны 5-р сар

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026
Сонин хачин Урлаг

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026
Сонин хачин Урлаг

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.