Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Солиорол” жүжиг “Гэгээн Муза”-д өрсөлдөхөөр боллоо
Нийгэм

“Солиорол” жүжиг “Гэгээн Муза”-д өрсөлдөхөөр боллоо

Урлаг Урлаг06/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fb764f9f98358ebig_copy8349114762014-05-07-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Black Box” театрт тавдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн “Солиорол” жүжгийг өдөр бүр 20.00 цагаас үзэгчдийн хүртээл болгож байна. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл юм.

Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна.4.48 гэдэг бол сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг. Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй.

Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна.“Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналлыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэж байжээ.

Уг жүжгийг Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа “Black Box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулж байна.

Тэрбээр энэ жүжгээрээ өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. “Солиорол” жүжгийг орчуулагч Б.Цацрал орчуулан, найруулагч М.Боролдой найруулсан байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүрэм амгай МЭ Vll-Vl зуунд хамаарна

19/05/2026

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.