Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа
Дуу хөгжим

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

Урлаг Урлаг09/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

К-попын томоохон төлөөлөл G-Dragon болон “Stray Kids” хамтлаг Францын тэргүүн хатагтай Брижит Макроны харьяа эмнэлгийн сангаас зохион байгуулж буй буяны тоглолтод оролцох болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, G-Dragon болон “Stray Kids” нар 2026 оны нэгдүгээр сарын 22-нд Парисын “La Defense Arena”-д болох “Le Gala des Pieces Jaunes” (Шар зоосны гала) тоглолтод оролцох уран бүтээлчдийн тоонд багтсан байна.

Францын “Fondation des Hôpitaux” сангаас зохион байгуулж буй энэхүү тоглолтын бүрэлдэхүүнд дэлхийн поп од Кристина Агилера болон A$AP Rocky нар мөн оролцох юм. Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцох эдгээр уран бүтээлчид уг арга хэмжээнд өмнө нь оролцож байсан туршлагатай. “Stray Kids” 2024 онд оролцсон бол G-Dragon 2025 онд “Bigbang” хамтлагийн гишүүн Тэян, мөн “Blackpink”-ийн Рөүз, BTS-ийн J-Hope нартай хамт тайзнаа гарч байжээ.

“Fondation des Hôpitaux” сан нь 1989 оноос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шар зоос” хандивын аяныг бараг жил бүр зохион байгуулж ирсэн. 2023 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчид оролцсон тоглолтуудыг зохион байгуулж, тасалбарын орлогоор хандив цуглуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.