Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Балдан: “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтын орлогоор МУГЖ Н.Төмөрхуягийг байртай болгоно
Нийгэм

МУСТА Балдан: “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтын орлогоор МУГЖ Н.Төмөрхуягийг байртай болгоно

Урлаг Урлаг07/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM87463211379702014-05-07-13-03[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА Балдантай хамтран толилуулах юм. Тэрбээр тус тоглолтынхоо мэдээллийг хүргэхээр өнөөдөр буюу 5 сарын 7-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа хийлээ.

Тус хуралд МУГЖ Н.Төмөрхуяг, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, МУУГЗ Б.Бямбабаяр, Анир студын захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, МУСТА Б.Алтанхуяг, www.URLAG.mn сайтын маркетингийн дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм гавъяаттай хамтран тоглох гэж буй МУСТА Д.Балдан нар оролцож байна.

 “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг эрхэм гавъяатын аялгууг нь зохиож эгшиглүүлсэн олон сайхан дуунуудаас шилдгийн шилдэг хит болсон уран бүтээлүүд тус тоглолтын тайзнаа эгшиглэх юм.

Мөн тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй МУСТА Балдан "“ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрны түлхүүрийг гардуулна" хэмээн мэдээллээ. Түүнчлэн эрхэм гавъяатын олон сайхан хит болсон дуунуудаас бүрдсэн шинэхэн цомог тун удахгүй худалдаанд гарах юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг толилуулж байна

19/05/2026

Хүрэм амгай МЭ Vll-Vl зуунд хамаарна

19/05/2026

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.