Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ш.Лхамноржмаа : Амь сахигч сүүдэр
Утга зохиол

Ш.Лхамноржмаа : Амь сахигч сүүдэр

Урлаг Урлаг07/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lhamaa-middle1674787302014-05-07-14-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ай хань минь, сүүн дэр минь
Аялага намуухнаар мөрийг минь гэрэлтүүлэх
Алс цагийн цагаан сүүдэр минь
Эвий миний сүүдэр минь
Энэлэнт цаг хугацаанд ч намайг гээхгүй
Энэ амьдралын ганц түшиг минь
Шармал нарны түмэн тоосыг цуглуулж хүчээ сэлбэсэн болохоороо
Шантрашгүй байдаг чи
Гал гэрлийн илч дотор чинь оршдогтоо
Гандашгүй чи минь
Салхитай өдрийн дарцаг шиг дэрвэж явахад
Сэтгэлээ төвшитгө гэх шиг
Сунаж мөргөсөн
Бод биеийн
Боорчоос ч үнэнч сүүдэр минь
Бодол давж одсон дээдсийн
Билигт сахиусыг агуулсан
Босоо цагаан сүүдэр минь ээ Араншин байлаа ч эвлэж өгөхгүй
Гоёлын дэвүүрт хатгуулж
Амьтан бүхэн гялгар луу мацаж байхад
Аяглангүй замиланг мөхөөгөөгүй
Алтан аргамж сүүдэр минь ээ
Хаврын яргуй дахин дэлгэрдэг шиг, биш
Зуд болсон ч зун болдог шиг, биш
Одсон эгнээ үүрд дурсах худал шиг, биш
Орой эртгүй явах нь үнэн шиг, биш
Учирсан шиг учирч
Хагацсан шиг хагацдаг аа чи
Нар сарыг замбуутивтэй нь
Нажидыг, Хажидтай нь
Төрийг хэргэмтэй нь
Түмнийг төрөлтэй нь
Амь сахигч нь сүүдэр билээ
Амраг цагаан сүүдэр минь ээ
Зууранги халуунаас бусад үед
Чиний хэрэг үгүй гэх
Зугаанд халсан цагт л
Чи их хэрэгтэй болох
Хүнээс илүү ааль
Атгаг бүхнээ чамд нууж
Хэнээ алдсан биднийгээ
Хэзээч орхиогүй сүүдэр минь
Ай хань минь, сүүдэр минь
Аялаг намуухнаар мөрийг минь гэрэлтүүлэх
Алс цагийн цагаан сүүдэр минь
Эвий минь сүүдэр минь
Энэлэнт цаг хугацаанд ч намайг гээхгүй
Энэ амьдралын ганц түшиг минь

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026
Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.