Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхийн залуучуудын чуулганы нүүр царайгаар Монгол охин шалгарлаа
Уртын дуу

Дэлхийн залуучуудын чуулганы нүүр царайгаар Монгол охин шалгарлаа

Урлаг Урлаг08/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_0268_copy9485241382014-05-08-09-26[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азид анх удаа Дэлхийн залуучуудын чуулган боллоо

“Дэлхийн залуучуудын чуулган 2014” Шри ланка улсын Хамбантото олон улсын цогцолборт нээлтээ хийв. Нээлтийн ажиллагаанд дэлхийн 40 орны засгийн газрын залуучуудын сайд нар, 159 орны 1400 төлөөлөгч залуус оролцон Нэгдсэн үндэстний байгууллагын Мянганы хөгжлийн ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлох, эх дэлхийн олон мянган залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг тодорхойлохоор цугласан байна.

Чуулганы хүндэт зочиноор НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аш,  Шри ланка улсын хаан Махинда Ражапакса, 40 орны залуучуудын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар оролцож тусгай хурлыг чуулганы үеэр зохион байгуулж улс орон бүрт залуучуудын асуудлаар тулгарч байгаа бэрхшээл, хийж хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаас хуваалцав.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн хэлэхдээ: “Залуучуудад орон нутгийн, үндэсний, дэлхийн түвшинд шийдвэр гаргахад идэвхитэй хэсэг байх боломжийг олгох хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Ахмед Алхендавий уламжилав.

Монгол залуус Дэлхийн залуучуудын чуулганд оролцож байна

Монгол улсаа төлөөлөн Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, чуулганы дэлхийн нүүр царай болсон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа, зохицуулагч Б.Баярбаатар, ХАХНХЯамны гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамсүрэн, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Дастин Бартер нар оролцож байна.

Монголын төлөөлөгчид чуулганы нээлтэнд оролцож төрийнхөө далбааг мандуулсан байна. Төлөөлөгчид Шри ланка улсын хаан Махинда Ражапакса, НҮБ-ын 68 дугаар Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жонн Аштай уулзаж монгол залуусынхаа мэндчилгээг хүргэжээ.

Чуулганы эхний өдөр нээлтийн арга хэмжээ болж өнгөрсөн бол өнөөдөр үндсэн чуулганы үйл ажиллагаа Коломбо хоты цогцолборт болж байна.

Монгол охин чуулганы нүүр царайгаар шалгарав

Дэлхийн залуучуудын чуулганы нүүр царай гол төлөөлөгчөөр 7 залууг сонгосон бөгөөд тус чуулганд НҮБ-ийн Залуучуудын зөвлөх хорооны зөвлөх гишүүн Л.Жаргалдаваа оролцож байна. Тэрээр өнгөрсөн сард болсон сонгон шалгаруулалтанд илтгэлээ илгээж 70 шилдэг оролцогчийн нэг болсон юм. Нийт шилдэг 70 оролцогчоос Олон нийтийн фэйсбүүк цахим хуудсаар шалгаруулсан уралдаанд Л.Жаргалдаваа тэргүүлэн чуулганы нүүр царай болсон төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Л.Жаргалдаваа нь залуучуудын асуудлаар НҮБ-аас зохион байгуулсан хурал, семинарыг идэвхитэй зохион байгуулахын зэрэгцээ залуучуудын асуудлаар бодлого боловсруулахад идэвх санаачлагатай оролцдог монгол залуусын төлөөлөл юм.

Дэлхийн залуучуудын чуулган Коломбо хотноо энэ сарын 10 ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.