Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
Дуу хөгжим

Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

Урлаг Урлаг15/01/2026Шинэчлэгдсэн:15/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэхээр болжээ. Түүний тоглолт ирэх зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй 40 жилийн ойн тоглолтоороо дуучин Б.Сарантуяа 40 уран бүтээлээ хүргэх аж.

Б.Сарантуяа энэ тухайгаа цахим хуудсандаа “Тэртээх 1986 оноос дуу дуулах хүсэлдээ хөтлөгдөн урлагийн замналаа эхлүүлсэн 16 настай Сараа нь өдгөө эстрад, рок попын тайзнаа 40 жилтэйгээ золгох гэж байна аа. 1996 онд Соёлын төв өргөөний тайзнаа “Хайрын бурхан 10 жил” , 2016 онд “Corporate convention Hall- д 30 жилийн ойн тоглолтоо рок попын хамт олон, гэр бүл, дотны найз нөхөд, мэргэжлийн урлагийн байгуулагууд, фэнүүд, олон түмэн сонсогчтойгоо баяр хөөр, цог жавхлантайгаар тэмдэглэж байсан торгон мөчүүд саяхан мэт… Олон сайхан урлагийн бурхан тэнгэрүүд маань тэр үеэс хойш тэнгэрт олноороо биднийгээ орхин хальсан ч та бүгдийгээ дурсан санан, хамт эхлүүлсэн урлагийн эх үйлсдээ үнэнч, тууштай хэвээр байна гэдэгтээ Сараа дүү нь итгэлтэй байна… Миний хувьд… “Амьдрал намайг дуунд уяраажээ…” хэмээн нийтэлжээ.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод төрж, өссөн Батмөнхийн Сарантуяа уран бүтээлийн гараагаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлжээ. Улмаан 1990-ээд оноос “Хөх тэнгэр” хамтлагт орсноор олны танил болох зам нь нээгдсэн аж. Тэрбээр бие даасан анхны цомгоо “Зүүдний говь” хэмээн нэрлэж, 1992 онд гаргасан бол “Сэтгэлийн хөг” бие даасан анхны тоглолтоо 1994 онд Соёлын төв өргөөд хийж байв. Түүнчлэн тэрбээр Монголын поп урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчдээс анх удаа монгол ардын дуунуудыг поп урсгалд найруулж “Аргагүй амраг” цомог гаргаж ,монгол этник урсгалыг бий болгосон юм.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Миний дуу”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Тэгвэл хоёулаа”, “Saraa De Mооn”, “Би жаргалтай”, “Шинэ жилийн аялгуу”, “Өнөөдөр ирсэн дурлал”, “Төрсөн өдрийн аялгуу”, “Хайрын бэлэг”, “Сэтгэлийн есөн цацал” гэх зэрэг цомгуудыг сонсогчдодоо хүргэжээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.