Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хүү+үгүй ломбард” буюу залуусын амьдрал ийм л байна
Уртын дуу

“Хүү+үгүй ломбард” буюу залуусын амьдрал ийм л байна

Урлаг Урлаг08/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
726f22d8e426ca5doriginal7376899662014-05-08-12-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Оюунлаг” продакшны залуу найруулагчид болох Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын бүтээл “Хүү+үгүй ломбард” инээдмийн уран сайхны кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ.  Киноны нэрнээс авахуулаад ажилласан баг, тоглосон жүжигчид, дуу гээд бүхий л зүйлээрээ үзэгчдийн сонирхлыг татаж байсан шинэхэн уран бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм.

Түүнээс гадна Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин  Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин  Р.Адьяа зэрэг чадварлаг уран бүтээлчид нэг дор цугларсан нь бас л нэг өнцөг байлаа. Инээдмийн кино гэхээр л манайхан хөнгөн маазрал, амьдралгүй наргиан мэтээр ойлгодог болчихсон.

Яах вэ, нэг үе тиймэрхүү кино мэр сэр гарч, үзэгчдийг үргээчихсэн байж магадгүй. Харин  “Хүүгүй ломбард” бол өөр байлаа.  Кино эхлэхэд Найраа /Г.Анхбаяр/ мөрийтэй тоглоод 10 сая төгрөгийн өрөнд орчихсон байна. Ингээд л өрөө төлөх арга бодож, Үрлээ /Э.Алдар/ найзаасаа тусламж гуйж, хамтдаа бизнес эрхлэхээр шийднэ. Үрлээг та нар юу ч гэж ойлгож болно. “Би чамд хайртай” киноны Үрлээ шууд сэтгэлд бууж байгаа биз.

Гэхдээ манай Үрлээ бол хар багаасаа л үрээд байсан, том болоод ч хүний бие үрдэг, саунд ажилладаг үрээчин болсон байгаа. Тэрбээр жил зургаан сар зүтгэж байж 7.2 сая төгрөг цуглуулсан. Энэ мөнгө нь Найраад өрөө төлөхөд хэрэг болж, хоёр найз хамтарч “Хүүгүй ломбард” байгуулна даа. Хар багаасаа л найзалсан болохоор хөлсөө гаргаж, хүний бие үрэн байж олсон мөнгөөрөө найздаа туслахаас өөр сонголт Үрлээд үлдсэнгүй.

Уг нь өөр сонголт гаргаж болно л доо. Гэхдээ л хар багаасаа найзалсан найзуудад яах ч арга байхгүй шүү дээ. Ингээд л “Хүүгүй ломбард”-аа ажиллуулж, овоо ч ашиг олно. Бизнес сайхан цэцэглэхийн даваан дээр согтуу харуул /Р.Адъяа/ үнэтэй хөөрөг хадгалуулсан нь хулгайн эд байж таарч, Үрлээ шоронд орох дээрээ тулна. Харин Найраа асуудлыг өөрийнхөөрөө найруулах гэж хичээх зуур асуудал улам ч хүндэрнэ дээ.

Уг нь Үрлээ цуглуулсан мөнгөөрөө найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэж байсан нь ийнхүү талаар болж, Найраа ч өрөө дарахаасаа өнгөрч байгаа юм. Асуудал тартагтаа тулж байхад мань Найраа баян айлын охин Соёлоотой /Э.Мөнхсоёл/ учир ургуулна. Ингэж явсаар эцэстээ үнэтэй хөөргөө нэг их сонин аргаар олж авч, шоронд орох аюулаас аврагдана даа. Үрлээ ч үрдэг ажлаа больж, бүжгийн клуб байгуулна.

Түүнийгээ “Төлбөргүй бүжгийн клуб” гэж нэрлэх гэж байгаад болино. Ерөнхийдөө үйл явдал нь нэг иймэрхүү. Энэ адал явдал хэрхэн өрнөхийг үзэгч та кино театруудын дэлгэцнээс үзнэ биз. Харин “Хүү+үгүй ломбард” өнөөгийн залуусын амьдралыг тод томруунаар харуулсан байна билээ.

Мөнгө хэрэг болбол ломбарданд утсаа, бөгж, ээмэг, үнэт эдлэл, компьютер гээд юу л байна тавина. Үндсэндээ ломбардаас ломбардны хооронд амьдарч байгаа залуучуудыг алийг тэр гэх вэ. Түүнээс гадна хөлсөө урсгаж олсон цөөхөн хэдэн төгрөгөө хураагаад найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн залуучууд Монголоор дүүрэн байна.

Бүхэл бүтэн хоёр жил шахам зүтгээд ердөө л 7.2 сая төгрөг цуглуулсан хүн 60 саяын үнэтэй умгар байр авахад хэрэгтэй урьдчилгаа цуглуулахын тулд дахиад дөрвөн жил зүтгэх хэрэгтэй болно. Тэр хооронд өнөөх 60 саяын байр нь 80, 90, бүр 100 сая болчихгүй юугаа хийж байх вэ дээ. Ийм л нийгэмд бид амьдарч байна. Болдогсон бол УИХ-ын гишүүд, дарга, сайд нарыг “чихдэж” аваачаад энэ киног үзүүлчихмээр байгаа юм. 

Нөгөө талаар “Хүү+үгүй ломбард” найз нөхөрлөлийн үнэ цэнийг харуулж чаджээ. Үнэхээр хаг багын найзууд бол нэгэндээ хэзээ ч үгүй гэж чаддаггүй. Хулмагнаж байгаад л чадлаараа тусалдаг шүү дээ. Ийм нөхөрлөл хаана ч байгаа. Энэ бүхнийг үзүүлсэн гэхээр зүгээр л нэг шалихгүй инээдэм биш байгаа биз дээ.





Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.