Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагдлаа
Уртын дуу

Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагдлаа

Урлаг Урлаг08/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ad0576b1f9d0d9cabig1250271412014-05-08-12-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагджээ.

Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил найм дахь жилдээ зохиогдох гэж байгаа нь энэ юм. Энэ жилийн наадмын гол онцлог нь Хэнтий аймгийн Дархан сум буюу нэрт яруу найрагчийн төрсөн нутагт болж байгаа бөгөөд тус сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.

“Оюухай-2014” яруу найргийн наадамд оролцохыг хүсэгчдийн чөлөөт сэдвийн хоёр, “Чойном” сэдвийн нэг шүлгийг 3000 төгрөгийн хамт энэ сарын 20-ны 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн байранд хүлээн авах юм байна. Ирсэн шүлгүүдийг судлаач, яруу найрагчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж 25 уран бүтээлчийг дараагийн шатанд тэнцүүл юм. Наадмын хоёрдугаар шат ирэх сарын 14-нд Хэнтий аймгийн Дархан суманд болж, тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудыг шалгаруулах ажээ.

Дашрамд сонирхуулахад яруу найрагч Р.Чойном 1975 онд Батноров суманд цөллөгт байхдаа “Оюухай” хэмээх 15 бүлэг эрхин сонет бичсэн бөгөөд түүний нэрэмжит наадмыг тус эрхин сонетийн нэрээр нэрлэсэн байна.

Д.Бүүвэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.