Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Найруулагч З.Лхагвадорж: “Ромео Жүлет” мюзикл үзэгчдийг байлдан дагуулсаар байна
Нийгэм

Найруулагч З.Лхагвадорж: “Ромео Жүлет” мюзикл үзэгчдийг байлдан дагуулсаар байна

Урлаг Урлаг08/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10330365_296948120468493_6731024486325223513_n601848672014-05-08-20-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Классик мюзикл продакшн нь 1990-ээд оноос баруун европоос эхлэлтэй дэлхийн сонгодог зохиолыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан европын өнөө цагийн хөгжмийн театрын урсгал болох комеди мюзикл чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ. Тэрбээр 2008, 2010, 2011 онуудад орчин цагийн Европийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс дээжилсэн театрчилсан тоглолтыг зохион байгуулсан юм.

   Он цаг элрэх тусам сонгодог бүтээл алт шиг гялалздаг түүхтэй. Францын нэрт найруулагч хөгжмийн зохиолч Жерард Пресгурвичийн хөгжим, хүн төрөлхтний хайрын домог болсон В.Шекспирийн "Ромео Жүлет" хэмээх алдарт зохиолоос сэдэвлэсэн "Ромео Жүлет" мюзикл нь 2001 онд Канад, Францад анх нээлтээ хийн тоглогдож дэлхийн 15 орны хэл дээр үндсэн хөгжмөөр нь зохиогчийн эрхийн дагуу тавьж 20 гаруй улсад аялан тоглолтоор таниулж Европ, Азид хөгжмийн шинэ давалгаа үүсгэн хүүхэд, залуучууд, бүх насныхныг театрт орчин үеийн хөгжмөөр татагдан ороход ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн энэ цаг үеийн хөгжмийн театрын оргил бүтээл юм.

   Классик мюзикл продакшн нь "Ромео Жүлет" мюзиклийг зохиогчийн эрхийн дагуу монголынхоо ард түмэнд хүргэх төслийг 4 жилийн өмнөөс эхлүүлж монголын шилдэг уран бүтээлчид, тэр дундаа поп эстрадын уран бүтээлчид болон УДБЭТ, ДУЭТ, ЦДБЭЧ-ын найрал дуучид, бүжигчид нэгдэж дэлхийн шилдэг эстрад шоу мюзиклийг 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон нь үзэгчдийг үнэхээр байлдан дагуулсан юм. Ийнхүү монголын мянга мянган үзэгчдийн байлдан дагуулсан “Ромео Жүлет” мюзикл маань дахин үзэгчдийн хүсэлтээр 2014-5-14 нд 19:00 цагаас UB-Palace-ийн концертын их танхимд тоглох гэж байна. Ингээд сонгодог урлагийг дээдлэгч, оюунлаг та бүхэн нэгэн үдэш орчин цагийн сонгодог хөгжмөөр оюуныхаа алжаалаа тайлахыг хүсье!.

Та бүхнийг хүндэтгэж мэхийн ёсолсон:
"Классик мюзикл продакшн" ТББ-ын тэргүүн Найруулагч З.Лхагвадорж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ уран бүтээлээ толилуулна

19/05/2026

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг толилуулж байна

19/05/2026

Хүрэм амгай МЭ Vll-Vl зуунд хамаарна

19/05/2026

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.