Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Италийн загвар зохион бүтээгч Валентино 93 насандаа таалал төгслөө
Хувцас загвар

Италийн загвар зохион бүтээгч Валентино 93 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг20/01/2026Шинэчлэгдсэн:20/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино Гаравани, олонд Валентино хэмээн алдаршсан эрхэм 93 насандаа өөд болсон байна.

ХХ зууны загварын ертөнцийн аваргуудын нэг гэгддэг түүний бүтээлүүдийг Элизабет Тейлор, Нэнси Рейган, Шарон Стоун, Жулиа Робертс, Гвинет Пэлтроу зэрэг алдартнууд өмсөж байсан юм.

Download Valentino Garavani Posing In His Home Wallpaper | Wallpapers.com

Тэрбээр 1960 онд Valentino загварын ордныг хамтран үүсгэн байгуулж, Жоржио Армани, Карл Лагерфельд нарын хамтаар мэргэжлийнхээ оргилд заларч байв.

Valentino Through the Years: Photos of Valentino Garavani

Валентино Гаравани болон Жанкарло Жамметтигийн сан Инстаграмд нийтэлсэн мэдэгдэлдээ “Тэрбээр Ром дахь гэртээ, гэр бүлийнхнийхээ хайранд умбан, тайван нойрссон” гэжээ. Түүний шарилыг нэгдүгээр сарын 21–22-нд Ром хотын Пьяцца Миньянеллид олон нийтэд хүндэтгэл үзүүлэх байдлаар “байршуулна” гэж тус сан мэдээлсэн байна. Харин оршуулгын ёслол нь дараагийн өдөр “Тэнгэрийн элч нар ба Мартируудын ариун Марийн сүм”-д болох аж.

1932 оны тавдугаар сард Ломбарди мужид төрсөн Валентино баян тансаг байдал, сүр жавхланг илтгэсэн цуглуулгуудаараа алдартай. Тэрээр ердөө 17 настайдаа Парис хотод нүүн ирж, “Chambre Syndicale de la Couture Parisienne”-д суралцан, улмаар Жак Фат, Баленсиага, Жан Дессэс, Ги Ларош зэрэг дизайнеруудтай хамтран ажиллажээ.

Испани руу хийсэн аяллаасаа санаа авсан “Улаан Валентино” хэмээх өөрийн гэсэн өнгийг нэвтрүүлсэн нь брэндийг дэлхийд алдаршуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд домогт fiesta даашинзаар олны анхаарлыг татсан юм. Энэ өнгө нь загварын ордонд маш чухал утга учиртай болсон тул Валентино 2008 онд сүүлчийн цуглуулгаа толилуулахдаа финалын хэсэгт бүх модельд улаан даашинз өмсгөж байлаа.

Валентино 2013 оны зургаадугаар сард Шведийн гүнж Мадлены Америкийн санхүүч Кристофер О’Нийлтэй гэрлэхэд нь хуримын даашинзыг нь урлаж өгч байсан түүхтэй.

2023 оны арванхоёрдугаар сард Лондон хотын Royal Albert Hall-д болсон Британийн Загварын Шагнал гардуулах ёслолоос тэрээр “Онцгой амжилт” шагналыг хүртсэн юм.

 

“British Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор асан Александра Шулман “Энэ бол маш гунигтай мэдээ. Учир нь тэр орчин үеийн агуу дизайнеруудын сүүлчийнх нь байсан. Түүний гол хувь нэмэр гэвэл хүмүүсийн төсөөлдөг жинхэнэ загвар зохион бүтээгчийн дүр төрхийг илэрхийлж чадсан явдал юм” гэж хэлсэн байна.

“Мөн тэр алдартай үйлчлүүлэгчдээ олон жилийн турш хадгалж чадсан. Тэрээр Жаклин Кеннеди Валентино өмсөж гашуудлын үедээ гарч ирж байсан үеэс жинхэнэ карьераа эхлүүлсэн. Улаан хивсний ёслолууд чухал болохын хэрээр түүний карьер сүүл үедээ улам тэлсэн. Учир нь түүний хувцас яг л тийм тайзанд зориулагдсан байсан. Түүний урласан даашинзууд оффист явахдаа зүгээр л өмсчихдөг хувцас биш харин үнэхээр тансаг, гайхамшигт даашинзууд байлаа” гэж Шулман нэмж хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

02/02/2026
Хувцас загвар Урлаг

“Anta” компани “Puma”-гийн хувьцааг эзэмшинэ

30/01/2026
Хувцас загвар Урлаг

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх хувцсыг албан ёсоор танилцууллаа

23/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026

Дуучин Чойжоо Валентины баярыг тохиолдуулан “Unplugged” тоглолтоо хийнэ

09/02/2026

Bad Bunny “Super Bowl”-ын завсарлагын үеэр тоглолтоо толилууллаа

09/02/2026

Өвөр Монголын уран бүтээлч Дулан 60 м урт зэс хавтан дээр Монголын нууц товчоог урлажээ

09/02/2026

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

09/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.